"Худалдааны тодорхойгүй байдал хөрөнгө оруулалт, эдийн засгийн үйл ажиллагаанд улам бүр дарамт учруулж болзошгүй"

Олон улсын валютын сан /ОУВС/ “Дэлхийн эдийн засгийн төлөв”-ийн шинэ тайланг мягмар гаригт танилцуулав. Тус тайланд дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг 3 хувьд хүргэсэн нь дөрөвдүгээр сарын таамаглалаас 0.2 пунктээр илүү үзүүлэлт юм.
Тус тайланд шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засаг 2025 онд 4.1 хувиар өсөх төлөвтэй байгааг дурдсаныг дөрөвдүгээр сарын төсөөлөлтэй харьцуулахад 0.4 пунктээр өсжээ. Үүний зэрэгцээ өндөр хөгжилтэй орнуудын өсөлтийн төсөөллийг өмнө нь 1.4 хувьтай байна хэмээн таамаглаж байсан бол 1.5 хувь болгон ахиулсан байна.
Тодруулбал, АНУ, Еврогийн бүс, Япон, Их Британи, Канад, Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, Саудын Араб, Нигерийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өсгөжээ.
Энэхүү өргөн хүрээг хамарсан өөрчлөлт нь “АНУ бусад улс орнуудад ногдуулахаа дөрөвдүгээр сард зарласан татвар буурах төлөвтэй байгаа; мөн санхүүгийн нөхцөл байдал, тэр дундаа ам.долларын ханш суларсантай холбоотойгоор сайжирсан; мөн зарим томоохон улс орнуудын төсөв тэлсэн” зэрэгтэй холбоотой байна.
Гэхдээ эдийн засгийн бодлоготой холбоотой тодорхойгүй байдал энэ онд болон ирэх онд өндөр хэвээр байх төлөвтэй байгааг тайланд дурджээ.
Иж бүрэн хэлэлцээрүүдийг байгуулахгүй бол өдгөө үргэлжилж буй худалдааны тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн үйл ажиллагаанд улам бүр дарамт учруулж болзошгүйг шинжээчид анхааруулсан байна.
“Улс орнууд худалдааны тодорхой, ил тод тогтолцоог дэмжих замаар бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдлыг бууруулах ёстой" гэж тайланд бичжээ.
Эх сурвалж: BLOOMBERG, XINHAU
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл