АНУ-ЫН THE EPOCH TIMES САЙТ: АНУ-ын сенатчид Монголын ардчилалд аюул учраад байна гэлээ

Aдмин / Нүүр

АмерикийнTHE EPOCH TIMES” сайтад 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна. Эх сурвалжийг доор хавсаргасан тул унших боломжтой.

АНУ-ын Сенатын танхимын гишүүн Марко Рүбио, Патрик Лихи нар өнгөрсөн долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандан Монгол Улс дахь улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санаа зовниж байгаа талаараа захидал бичиж, Төрийн департаментыг байр сууриа илэрхийлэхийг хүссэн юм.

АНУ-ын Сенатын танхимын Гадаад харилцааны хорооны гишүүн Марко Рүбио, Сенатын танхимын Төсвийн хорооны дарга Патрик Лихи нар нь захидалдаа: “Монгол Улсад сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлууд тус улсын ардчиллын ирээдүйд нөлөөлж болох талтай. Таны мэдэж байгаачлан Монгол Улс бол ардчилсан нийгмийг амжилттайгаар байгуулж чадсан онцгой нэгэн орон билээ. Ялангуяа, БНХАУ, ОХУ гэсэн авторитар дэглэмтэй хоёр орны дунд оршдог орны хувьд, тэр тусмаа БНХАУ-ын зүгээс Монгол Улсыг өөрийн газар нутагт хамааруулж ойлгодгоо илэрхийлж байсан, одоо ч тэр бодлогоо баримталж байж магадгүй байгаа нөхцөлд Монгол Улс ардчиллаа өдий зэрэгтэй авч явна гэдэг чухал амжилт юм” гэж бичжээ.

Монгол Улс нь улс төрийн “хагас ерөнхийлөгчийн” тогтолцоотой бөгөөд парламент болон бүх ард түмнээс сонгогдож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг Ерөнхийлөгчтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг сарын өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр парламентын олонхыг бүрдүүлж буй Монгол ардын нам /МАН/ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг яаран боловсруулж, долоон минутад баталснаар одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг уралдаанаас гаргасан юм. Уг хуулиар одоогийн Ерөнхийлөгчийн дахин сонгогдох эрхийг хязгаарласан бөгөөд түүний дахин сонгогдох магадлал өндөр байсан билээ.

МАН нь Үндсэн хуулийг хамгаалах үндсэн үүрэг бүхий Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилоход нөлөөлөх, тэдэнд үүрэг даалгавар өгөх, үүрэг даалгаврыг нь биелүүлэхийг шаардах зэргээр эрх мэдлийг хяналтад авахаар хичээж буй бөгөөд тэдний энэ үйлдэл нь Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг сулруулж байгааг харгалзан үзэхгүй байгаа юм. Тэд дээрх үйлдлээ ил тодоор, ичгүүргүйгээр хийж байна гэж 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлснээр, МАН-ын хэд хэдэн гишүүн сонгуулийн үйл явцыг хяналтдаа авах оролдлогыг хийсэн гэжээ. Түүнчлэн тэдний дунд 1990 оны Ардчилсан хувьсгалаас өмнө Монгол Улсыг коммунист дэглэмийн дор удирдаж явсан хүмүүс бий бөгөөд нэг намын тогтолцоог сэргээхээр санаархаж байна гэсэн юм.

Харин АНУ-ын сенатчдын захидалд, “Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, мөн ерөнхийлөгийн санал гомдол дагуулсан сүүлийн үеийн үйлдлүүд нь улс төрийн хямралыг бий болгоод байна. Энэ нь ирэх 6 дугаар сарын 9-ний өдөр явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Үүнд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яаран өөрчлөлт оруулах замаар одоо үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг сонгуульд оролцуулахгүй болгосон, УИХ-ын шийдвэр Үндсэн хуультэй нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, Ерөнхийлөгч нь Дээд шүүхэд хандан эрх баригч намыг тараах захирамж гаргасан явдлууд” хэмээн бичжээ.

“Монголын нэр бүхий удирдлагуудад хээл хахууль өгөх, үгсэх замаар тус улсын ардчилал, хуульт ёс, шүүх засаглалыг хүчгүйдүүлэх гэсэн Хятадын Коммунист намын /ХКН/ явуулгад дээр дурдсан үйлдлүүд Монгол Улсыг улам бүр өртөмтгий болгож байна” гэж сенатчид бичсэн байна.

2016 оны арваннэгдүгээр сард Далай лам Монголд айлчилсны дараа ХКН Монгол Улсыг эдийн засаг хориг арга хэмжээ авах замаар шийтгэсэн. Тухайн үеийн Гадаад харилцааны сайд, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Далай ламыг Монголд дахин айлчлуулахгүй байх тухай Бээжингийн шаардлагыг дэмжиж байгаагаа нээлттэй илэрхийлсэн нь бурхны шашин шүтдэг Монгол Улсын хувьд цочирдом мэдэгдэл байв.

2021 оны гуравдугаар сард МАН-ын 100 жилийн ойн үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн ойролцоо утгатай үгийг хэлсэн тухай хэвлэлд мэдээлсэн байна. Түүнчлэн ойрын жилүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийг оролцуулсан хоёр намын албан ёсны хэд хэдэн уулзалт болсныг сенатчид тэмдэглэжээ.

Газар зүйн онцгой байрлалтай учраас Монгол Улс, АНУ-ын харилцаа нь ач холбогдолгүй биш бөгөөд хоёр улсад хоёуланд нь ашигтай юм.

АНУ-ын Төрийн департаментын Гадаад улсад явуулж буй үйл ажиллагааны төсвийн баримт бичигт “АНУ-аас Монгол Улсад дэмжлэг үзүүлж буй гол зорилго нь Монгол Улсын газар зүйн хөрш БНХАУ, ОХУ-ын хажууд давуу түншийн байр суурийг хадгалах, Монгол Улс өөрийн гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогыг хараат бус тодорхойлоход хөшүүрэг болох” гэж заасан байдаг.

АНУ-ын сенатчдын захидалд: “Дээрх үйл явдлууд дээр үндэслэн бид АНУ-ын Төрийн департаментыг оролцогч бүх талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготойгоор тэдний хооронд бие биеэ харилцан ойлгох яриаг эхлүүлэхийг, хэнийг ч үндэслэлгүй шалтгаанаар сонгуульд оролцох эрхийг нь боогдуулахгүй байхыг, оролцох эрхтэй бүх намууд өөрсдийн тодорхойлсон нэр дэвшигчээ сонгуульд оролцуулах боломжийг хангахыг, бие даасан шүүх засаглалын хөгжлийг дэмжихийг уриалж байна” гэжээ.

Мөн “ардчиллыг дэмжих нь манай гадаад бодлогын үндсэн цөм элемент хэвээр байх ёстой, ялангуяа ХКН гэх мэт авторитар хүчнүүд эдгээр үнэт зүйлсийг үгүй болгохоор дэлхий даяар цуцалтгүй ажиллаж байгаа энэ үед” гэсэн байна.

Эх сурвалж: https://www.theepochtimes.com/us-senators-say-mongolias-democracy-is-under-threat_3807147.html?fbclid=IwAR0sj663lhgaI7m9KcslUzcdoHpPjajVNgMEn7g0jfLVtVjLNKFm1H5srO8


Сэтгэгдэл

.., [66.181.180.25] 2021-05-16 09:29:52

Янкууд бидний төлөө санаа зовоод бна уу?! Жонхуугийг төлбөртэй улс төр яваад бнауу?!

Зочин [192.82.83.41] 2021-05-15 09:16:05

Гуцахаа боль!! Хөгийн Америкд хүний эрх ардчилал гэж юу байдгийг мэдцээн!! Ази төрхтэй харагдсаныхаа төлөө амь алдаж байгаа тэр олон хүний эрхийг эхлээд ярь!! Пяздунууд минь.

хэ [77.38.148.28] 2021-05-15 01:02:59

ардчилалаар тогтохгуй эрх челее, тусгаар тогтнолоо хятадад алдах гээд байгаа

хн [77.38.148.28] 2021-05-15 01:01:34

унэн дугнэжээ.

Грхх [202.9.46.89] 2021-05-14 21:50:01

Тэр хогийн ану д манаймулс ямар хамаа бна. Өөрсдиыгөө хичээ новшын улс ш дэ. Дандахмулс орныг самарч завшиж бдаг новш

zochin [73.111.180.213] 2021-05-14 20:11:02

mongold ardchilal xezee ch baugaagyi zugeer bulegdeeremchid l buu

Зочин [202.9.46.13] 2021-05-14 17:17:20

Монголийн дотоод асуудал АНУ д ер хамаагүй асуудал тэгээд ч энэ бол Женкогийн захиалгат ажиллагаа ард түмэн үүнд ач холбогдол өгөөд хэрэггүй биздээ ДЭЛХИЙД АРД ТҮМНЭЭ УЛС ОРНОО МУУГААР ХАРАГДУУЛАХ ГЭЖ ИНГЭЖ ЯВАХ ГЭЖ ДЭ ЭЭДЭ МӨНЧ АРЧААГҮЙ АНам ЮМДА

Зочин [202.179.24.129] 2021-05-14 16:18:26

АНУ бүх улсын дотоод хэрэгт оролцож байх юм. Жинхэнэ солиорчихсон цагаач улс, өөрсдөө хүний нутгийг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн авдаг түүнийгээ ардчилал гэж хуцдаг улс шүү дээ.

Зочин [192.82.82.197] 2021-05-14 16:05:19

За хуцацгаа хэдэн доллар авчаад сулиараад байлгүй өөрсдийн улсдаа өөрсдийн ажилаа хий танай америк тгээд ардчилалтай юмуу

Зочин [66.181.187.155] 2021-05-14 15:43:06

Та нар ойлго л доо. АН-тай хийсэн 50 000 S-ын гэрээ үүрэгт ажлаа хийж байна шүү дээ.

Зочин [192.82.69.225] 2021-05-14 15:04:33

АНУ Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг гэсэн залуусыг тусгайлан тэтгэн сургаж, 30 жил энэ улсыг хутган үйлмүүлж ийм түвшинд аваачсан юм. АНУ-ын тоглоомын нөхөд монголоо сүйтгэсээр байгаа юм. Одоо ухаарах цаг болсон баймаар....

зочин [66.181.186.80] 2021-05-14 20:35:56

Чи хэдэн настай вэ? ЗӨНӨГ

Зочин [192.82.65.200] 2021-05-14 13:05:20

х.у.ц.л.а.а байна

зочин [202.9.40.1] 2021-05-14 13:38:17

Х.У.Ж.А.А байна

Зочин [91.20.63.38] 2021-05-14 12:46:15

АНУ өөрсдийгөө хичээ. Бидэнд зовоод байдаг илүү л байна. Бид өөрсдөө ганцаараа учраа олно. Америк савраа тат!!!!!!!!!!

Зочин [202.179.25.49] 2021-05-14 12:17:25

тэр цагаачдад манай эх орны дотоод асуудал юуны хамаа байна аа

Иргэн [103.57.94.93] 2021-05-14 11:10:17

Шал худал юм ярьж мөөрөлдөхөө больцгоо. Юун улс төржих дуртай хогнууд вэ? Ковидын үр дагавараас л яаж салахаа бодоцгоо. Хэрэв юм бодож чаддаг бол.

зочин [202.9.40.54] 2021-05-14 11:00:03

ардчилал устгагдаж 1 намын ноёрхол тогтож байна доо.харин ардчилалаа цааш үргэлжлүүлээд аваад явж зөв шудрага нөхөд л хэрэгтэй.ийм хүмүүс олох өвсөн дунд зүү хайх цаашаа л байнаа.сошиалд үзэл бодлоо бичихээр мөнгөний тэнэгүүд нь пир хийж орж ирээл доромжлоол утга авцалдаагүй гүтгэлэг бичээд байж харагдах юм зарим хүний

Зочин [195.46.106.44] 2021-05-14 10:26:57

Ардчилал Монголчуудын зан үйл, ёс заншил эхэс ахсаа хүндлэх ёс, төрийн бодлогод нь эртнээс өвлөгдөн ирсэн зарчим юмаа. Тэрнээс АН, АНУ 2-ын өвлөдөг асуудал биш.2012-2016 онд Ардчилал жинхэнэ утгаараа сүйрч, энэ улс дампуурах гэж байхад АНУ хэзээ яаж дуугарч байсан юм бэ. Өмгөөлөөд хамгаалаад байгаа улсуудынхаа мөн чанарыг нь мэдсээр байж ийм юм ярьж байгаа чинь эдний үнэн цаад зорилгыг илэрхийлж байна. Ер нь бол Монголыг хөгжөөсэй сайн сайхан байгаасай гэж ямарч улс хүсэхгүй шүү. Дотооддоо алалцаж байвал л баярлана. Эв нэгдэлтэй, сэрэмжтэй байцгаа хүмүүсээ. Эрх мэдэл эд мөнгөний шуналтнууд нэг л өдөр Монголыг сүйрүүлнэ шүү. Энэ бол АН-нханы захилгаар хийж байгаа улс төрийн бүдүүлэг явуулага. Сонгууль болсоны дараа элдэв зүйл зохион байгуулах гэсэн бодлогынхоо хөрсийг бэлдэж байна.

Зочин [202.9.46.201] 2021-05-14 10:51:13

Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө босгох үүрэгтэй байдаг шиг улс орноо хөгжүүлэх эсэх тухайн улсын ард түмнээс хамаарна шүү дээ. Аль улс орон монголыг хөгжүүлэх бол гэсэн арчаагүй орк бодлоо авч хаях хэрэгтэй.

Зочин [202.55.188.89] 2021-05-14 10:11:45

Самь авга нар яагаад сандралдаад явчихав аа? Уг нь бидэнд өөртөө засаглахад ямар ч Самь авга, Путин, Ши Жинпиний нөлөө хэрэггүй юмсан. Бид өөртөө л эзэн, энэ довон дээрээ дотроо болоод бүтээд явж байхад тэнд байгаа хүмүүст ямар хамаатай вэ? Америкчууд яагаад ардчиллын нэр бүхийн гишүүдийг бөөнөөр нь хорьж байхад дуугараагүй вэ? Тэнд чинь жинхэнэ гамшиг болж байсан шүү дээ. Энэ бол угтаа төрийн тийрэн болсон өмнөх ба одоогийн 2 ерөнхийлөгчийн зодооноос л эхтэй. Өөр юу ч биш. Захчин, хорчин, луйварчин, мэхчин, гохчин дунгаанууд аа, та нар зүгээр зайлаад тэр шорондоо зэрэгцээ камерт айлсаж ороод жангаа хүртэцгээ. Тэгэж биднийг амраацгаа, Элбэгдорж оо, Баттулга аа. Улс орны маань тусгаар тогтнолоор тоглох гэж байгаа бол хогийн захчин тарвага, дунгаан төвөд та хоёр сонсож бай, юу ч үгүй болтол чинь бут ниргээд түүхийн хог дээр хаяна шүү. Мэдэж автугай. Ер нь энэ төрд үүрлэсэн буруу санаатан, урт дуртан, идээчин уугаачин, гадны гар хөлүүд бас ингэж мэдэж автугай. Та нар хог дээр үсрэнэ шүү.

иргэн [103.57.94.93] 2021-05-14 09:48:00

Хаа холоос битгий худал сургаар хуцаад бай гэж хэлэх хэрэгтэй. Манай хогийн юмнууд ч гэсэн гадагшаа худал хов зөөхөө ч болих хэрэгтэй.

Зочин [66.181.190.174] 2021-05-14 09:30:56

Энэ бол ЖОНХУУГИЙН гэрээ хийсний гай ингэж УЛСАА БУСНИУЛЖ эхэлж байна ХУУЛЬЧ хэмээх АЛТАНГЭРЭЛ сонгууль болохгүй гээд байсан үймээн дэгдээж АМЕРИК цэрэг оруулах юм байна.

Зочин [66.181.176.61] 2021-05-14 09:46:24

Амёрикирэх юм үү зүгжжр биишүүүү

зочин [59.153.114.17] 2021-05-14 09:26:30

монголд хуули дээдлэх ёс,шударга ёс,олон ургалич үзэл бодол ,хүний эрх,эрх чөлөө огт байхгүй,ардчллын дээрхи үнэт зүйл угаасаа тогтоогүй нийгэм.монголд хөрөнгөжсөн олгигархи ман гэсэн нэг намын дэглэм дарангуйллыг цөөн тооны этгээдүүд төрийн толгойд гарч ман үзэл сурталын нийгэм бий болж,ард түмний ажил амидралд чөдөр тушаа болж ард иргэд эрх ,эрх чөлөөгөөр хаагдаж ,боогдож хохирсоор л 30жилийг өнгөрөөсөн.

Зочин [66.181.177.238] 2021-05-14 09:19:52

Оо, за за, бүр энэндээ тулчихсан уу???!!! Америк өндөр хөгжилтэй, ардчилсан улс мөн үү гэдэг нь асуудал. Яг ийм дотооддоо хагаралдсан улс болгон АНУ-ын золиос болдог шүү. Тэд хэзээ ч монголын ард түмний төлөө ажиллахгүй, гагцхүү өндөр ашиг бүхий орд газар, тэдний төлөө шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүсийн талд ажиллана. СЭРЭЭРЭЙ

Zochin [176.189.88.83] 2021-05-14 21:33:29

Yag unen shuu.ardchilal n unet zuil g hamgaalah ner r heden ch uls g gazriin zuragnaas archiv..kolonichlogch yankuud shig huiten tsustai humuus bhgui gj boddog.

ЗОЧИН [202.126.88.224] 2021-05-14 09:18:41

АНУ АРДЧИЛАЛ НЭРЭЭР МОНГОЛ УЛСЫГ ӨӨРСДИЙН МЭДЭЛД БАЙЛГАХ ГЭЖ БАЙГАА ЮМ УГААСАА Ч АН-ААР ДАМЖУУЛАН БАЙЛГАЖ ИРСЭН ДЭЭ АН-ЫНХАНД ЖИЛД 50-100 МЯНГАН ДОЛЛАР ӨГДӨГ БАЙСАН ГЭЖ ДАРВААН МАГНАЙГААС АВАХУУЛААД ЯРЬЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ

Зочин [202.9.46.201] 2021-05-14 08:44:07

Хуурамч ардчилал бохир заль мэх.


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.