Наадам хийх 10 тэрбум төгрөгөөр 625 ширхэг амьсгалын аппарат авах боломжтой

Aдмин / Эдийн засаг

Үндэсний их баяр наадмыг цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулах болсноо Засгийн газар зарлаад байгаа. Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож буй өнөө жилийн наадмын арга хэмжээнд арав гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан билээ. Өмнөх оныхоос долоон тэрбум төгрөгөөр давсан энэ хөрөнгийг урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулахад зориулах аж. Тухайлбал, Ардын хувьс-галын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая, түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая, бүх ард түмний урлагийн наадамд 500 сая, утга зохиолын шилдэг бүрээл туурвихад 100 сая, “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая, тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг, “Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг, “Эрхэт Монгол” концерт 80 сая, Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая гэхчлэн 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд хичнээн төгрөг зарлагадахыг олон нийт чих тавин сонирхож байгаа. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан журмыг УИХ-аас баталсан ч төсөв хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл ил болгоогүй. Сонирхуулахад, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан юм.

Үзэгчгүй наадамд зарцуулах 10 тэрбумыг арай бодитой зүйлд хөрөнгө оруулмаар байна. Ковидын цар тахлын улмаас халдвар авсан иргэдийн тоо хоёр мянга давж, хорвоог орхигсдын шарил өдөрт арав гаруйгаар нэмэгддэг боллоо. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, эмч бараадаж чадахгүй эндсэн тохиолдлууд ар араасаа бүртгэгдсээр. Энд тэндгүй ор дэлгэж байгаа ч өвдөөд очсон иргэдээ аврах багаж хэрэгсэл, эмч мэргэжилтнүүд нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Эрчимт эмчилгээний тасагт байтугай энгийн өрөөнд ч орж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүсийг амьдруулах боломж нь амьсгалын аппарат байсныг статистик мэдээллүүд бэлхнээ харуулаад байна. Иймд наадам хийх 10 тэрбумаараа амьсгалын аппарат авч цөөхөн ард түмнийхээ амийг аваръя.

Хүн амьсгалж чадахгүйгээр нэг хором ч байхад хэцүү. Амьсгалын зам хаагдсан, өөрөө амьсгалахад хүндрэлтэй өвчтөнүүдэд амьсгалын аппарат л аминд нь ордог. Ийм аппарат нь амьсгал дэмжих, зохиомол амьсгалыг гаргаж хүчээр амьсгалуулах зэрэг маш олон үүргийг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар манай улсад 900 орчим амьсгалын аппарат эмнэлгүүдэд байдаг гэсэн тоо бий. Дийлэнх нь насжилт удаантай. Номондоо амьсгалын аппаратны ажиллах хугацаа таван жил байдаг аж. Гэтэл манайд арав гаруй жил ажилласан аппаратуудаа ашигласаар л, тоолуулсаар л байх юм. Хөдөө орон нутагт бол бүр ч ярилтгүй. Монгол орны хаа сайгүй тархаж байгаа коронагийн үед аймгуудаа ч бас амьсгалын аппаратаар хангах хэрэгтэй байна.

Амьсгалын аппаратны зах зээлийн ханш нь 16-45 сая төгрөгийн хооронд байдаг юм билээ. Үйлдвэрлэсэн улс, хүчин чадлаасаа хамаарч ийм үнэтэй аж. Наадам хийх 10 тэрбумаараа хямдаас нь гэхэд 625 ширхэг амьсгалын аппарат авчихаар байна.

ӨДРИЙН СОНИН М.МӨНХ

image


Сэтгэгдэл

zochin [103.229.123.183] 2021-06-24 10:43:25

Umhii huurnuud mungu idej l bval ard tumen uhnuu sehnuu hamaagui, idej uuj hanadaggui huurnuudiig bugdiig n buudah yumsaan!!!

Зочин [103.212.116.248] 2021-06-24 12:07:25

Монгол түмэн наадмаа хийх ёстой, аварга начингаа ч төрүүлэх ёстой. Тэр хүн үхэх өөр асуудал, авилгалаа тохирсон хүмүүс начин цолоо авч чадахгүй яах юм болж бна???

Zochin [103.229.123.183] 2021-06-24 10:41:00

Yun tsahim naadam bee, davarsan hulgaichuud yun 10 terbumiin naadam bee, estoi hutsaaraa huvalznuud mini

Ene Mongol Ulsad Ezen gej baina u !!! !!! [66.181.161.31] 2021-06-23 17:53:21

L.Oyun-Erdenii Ah " Hero B.Baatar " - Nairuulan Gej baigaa te? Ene hoer chin Ah - Duu gej baigaa Ene Naadam bol Ard Tumenii Naadam bish Noediin Naadam bolson shuu de ! Ashig Sonirholiin Zurchiltei yum shuu de !!! Ene L.Oyun-Erden gesen Heden Bazaanuud Mongoliig Samarch duuslaa shuu !!! " Ard Tumenee 100% haysan shuu !!! " Mongol Ulsaaraa Haldvariin Golomt Bolchood suuj baina !!! COVID-19 PANDEMIC

тэнэгтээд бай [86.85.55.114] 2021-06-23 17:38:11

Тэр зуун зуун амьсгалын аппаратаар дараа нь юу хийхэв? Байнга мянга мянган хүн өдөр бүр амьсгалын аппаратанд ороод байх юмуу. Корона бол тэгэсгээд дуусна ш дээ, тэнэг юм ярих юмаа.

Зочин [66.181.161.52] 2021-06-24 03:28:40

Uuruu bolon oiriin hvmvvs chn uwduhgu baih boltugai gj yuruuy

Зочин [66.181.161.52] 2021-06-24 03:26:52

Yuun hachin mungunii bicheech we

Зочин [202.126.88.140] 2021-06-24 02:42:02

Чам дээр тулаад ирэхээр толгой руугаа шаахаа төсөөлөхгүй л бурж байна даа, дээрээ шүдтэй үхэр минь.

Зочин [124.158.66.102] 2021-06-23 14:32:00

Арчаагүйдээ өвдсөн гэж бгаа хүмүүс өөрсдөө өвдөхөөр арчаатай, үгүй дээ байна уу гэдгийг мэднэ ээ.

Zochin [202.9.46.139] 2021-06-23 12:08:42

Tegeesei yun naadam ochnoon hunii ami avch yavj bhad amisgal apparataa avaachee

Хуцаа хуц та нар . [103.26.195.183] 2021-06-23 10:47:02

Рио тинто говийн гүний усыг ховх сорж жилд 20 тэрбум долларын баялаг гаргаж татвараа ч төлөхгүй байнаа . Энийг яагаад дуугархгүй байнаа . Бороогийн 50 тонн алтаа зүгээр өгсөн . Тэр мөнгөө алтаа авцгаая . Утаатай 800 тэрбум төгрөгөөр тэмцсэн . 800 тэрбум төгрөг мөнгө биш гэж үү . 10 тэрбум төгрөг чинь 3 хан сая доллар бүү сүржигнэ .

Зочин [202.9.40.27] 2021-06-23 09:24:41

Наад наадам хийхгүй гэсэн солиорлоо больж үз! Худлаа дүр эсгэгч ид

Мэргэжлийн цавчигч [192.82.78.48] 2021-06-23 09:13:54

4 тэрбумын цавчаагаа авчуул үлдсэн 6 тэрбумаар яах уу аппаратаа нтрээ авуул авахгүй юу дөө.

Вакцинаа худалдаж аваа [66.181.160.96] 2021-06-23 08:20:12

Наад мөнгөөрөө тэр сайн вакциныг нь худалдаж аваад хүн амаа вакцинжуулъяаааа.10 тэрбумаар хэдэн пфайзер худалдаж авч хүрэх вэ?

ИРГЭН [202.9.46.45] 2021-06-23 06:40:51

АХ ДҮҮ , ХАМААТАН САДАН , ХАМТ АЖИЛЛАДАГ НӨХДӨӨС МИНЬ КОВИДООР ӨВДӨӨД ЭХЭЛЛЭЭ , ЭМНЭЛГҮҮД АЧААЛАЛАА ДИЙЛЭХГҮЙ ӨВЧТӨН АВАХГУЙ БАЙНА. ГЭРЭЭРЭЭ ЭМЧЛЭЭД АЗТАЙ НЭГ НЬ АМЬДРААД , АЗГҮЙ НЭГ НЬ ҮХЭХ ЮМ БАЙНА Л ДАА

Зочин [202.9.46.239] 2021-06-23 11:43:05

ӨӨРИЙН ЧИНЬ АХ ДҮҮ ХАМААТАН САДАН ХАМТ АЖИЛЛАДАГ НӨХӨД ЧИНЬ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ЗӨРЧӨӨД ХАЛДВАР АВАА БИЗ. ӨӨРСДИЙНХ НЬ ХОХЬ БИЗ.

Зочин [59.153.112.239] 2021-06-23 07:58:22

Яах вэ? Азанд найдсан сугалаа сугалж байгаа биш.

Yaay da [202.21.108.251] 2021-06-23 05:41:33

Uneheer haramsaltai bna, MAN g , Hurelsukhiig songoson humuus uurtuu gomd doo uur heleh ug alga odoo uilaad yahav de Tsentseren min

Зочин [64.119.22.20] 2021-06-23 05:25:29

Та нарын өөрсөдийн чинь сонгосон төр засаг чинь хүн гэж тоохгүй байна даа .Заяа чинь тэр дээ сонголтоо л зөв хийсэн бол арай өөр байх байлаа

Зочин [202.9.46.239] 2021-06-23 05:37:50

Арчаагүй төр засаг бас арчаагүй ард түмэн

Зочин [66.181.161.42] 2021-06-23 04:54:46

Төр засгийн наадам цэнгэл хийж хүн шагнах дуртай хөлдүүнүүд үүнийг ухаардаг ч болоосой.

Зочин [202.9.46.239] 2021-06-23 04:46:15

Наадам тэмдэглэх 10 тэрбум төгрөгөөр 550 долларын үнэтэй хүчил төрөгч өтгөрүүлэгчийг 6357 ширхэгийг худалдан авсан хамаагүй дээр.

за тиймээ [86.85.55.114] 2021-06-23 17:38:42

Тэрүүгээр юу хийх юм тэр их хүчилтөрөгч өтгөрлүүгчээр


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.