Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Шинэчилсэн тарифаар маш хүнд өвчтөнд 7.7 сая төгрөг зарцуулна" гэв

Aдмин / Эрүүл мэнд

УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын халдвартай өвчтөнүүдэд зарцуулагдах шинэчилсэн төсөв, салбарын хүний нөөцийн талаар мэдээллээ.

Тэрээр "Анх батлагдсан 8 сая төгрөг нь 28 хоногийн эрчимт эмчилгээний ор хоногийн тооцоолол юм. Эмнэлзүйн шинж тэмдгээс шалтгаалан тохируулсан үнийн тарифыг батлуулсан. Одоо өвчтөний биеийн байдал хөнгөн бол 1 сая 50 мянган төгрөг, хүндэвтэр хүнд 3.5 сая төгрөг гэх мэт ангиллуудыг гаргаж батлуулсан. Үүнд дахин нэмэлт өөрчлөлт оруулан, эмийн зардлыг шинэчилж өмнө нь маш хүнд өвчтөн 4,3 сая төгрөгөөр эмчлүүлж байсан бол одоо шинэ тарифаар 7,7 сая төгрөг болж шинэчлэгдсэн. Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрчимт эмчилгээний зардал, эмч ажилчдын цалин багтсан.

Улсын хэмжээнд 27 мянган ор бий. Үүний 11 мянган орыг зөвхөн ковидод зориулж дэлгээд байна. Бид хэдийг ч дэлгэж болно. Гол нь хүний нөөц дутагдаад байна. Монгол Улсад эрчимт эмчилгээний 340 эмч, нийт сувилагч 13 мянга, эмч 11 мянга гээд улсын хэмжээнд эмнэлгийн 57 мянган ажилтан бий. Тэд үнэхээр туйлдаж, нөхцөл байдал хэцүү байгаа.

Манайд амьсгалын эсмо аппарат гурав бий, дахин нэгийг авч ирж байна. Аппаратад ороход нэг хүнд 35 сая төгрөг зарцуулагддаг" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.91] 2021-06-24 15:44:54

Үхсэний чинь эмч эмнэлэгийн ажилчдын цалин гэж хуцаад бгаа юм авдаг бсан уалингаа аваад л явж бна даг

ЗОЧИН [59.153.86.65] 2021-06-24 10:43:17

АМЬСГАЛЫН АППАРАТНЫ ҮНЭ 1ш НЬ 16 САЯ ТӨГ ГЭНЭ, ХАРИН 1 ХҮНИЙг энэ аппаратанд оруулахад 35 сая төГ зардаг гэнэ, ЭНЭ ОНИГОО БАЙХАА, 1 ХҮН ЭНЭ АППАРАТАНД ОРОХОД 35000 ЗА ҮСРЭЭД 350 000 ТӨГ БАЙЖ МАГАДГҮЙ, САЙД ГУАЙ ТООНД МУУ ЮМ БН,

Zochin [66.181.190.233] 2021-06-24 10:36:33

Jiriin irgen 250 K-r l emchleed bga um bish uu. Ajilchdiin tsalin bair hoolnii zardal usreed 2.5 say nemegdene biz dee. Barag neg ovchtond neg emch tusgailan uilchilj bga um shig zardal yarihiin.

Зочин [103.80.210.183] 2021-06-24 09:36:10

хүнд биш энгийн эмчилгээтэй өвчтөнд 80сая гэж байсан. хүнд нь 250сая гэж байсан. өвчин нь бүүр шалдаа буугаад ЗГ-с айгаад тохироцоод байгаа юм уу. манай хэд чинь вирустэй хэл амаа ололцох хэмжээнд жижиг хүн болж дээ.

Зочин [202.9.46.66] 2021-06-24 07:47:59

Энэ нийгэмд сүргээрээ нийлж дайрвадаг оркууд халдвар тархааж байна.

ЗОЧИН [59.153.86.99] 2021-06-24 06:19:23

ХҮНД, ХҮНДЭВТЭР ӨВЧТӨНД ХЭДЭН ЭМ УУЛГАЖ, ХЭДЭН ТАРИА ХИЙЖ, эмч сахиж ҮХҮҮЛЖ БАЙЖ ЮУН ИХ МӨНГӨ ВЭ, АМЬСГАЛЫН АППАРАТАНД ОРОХОД АППАРАТ АЖИЛЛААД ӨӨР ЮУ ЗАРЦУУЛДАГ ЮМ БЭ, 35 САЯ ТӨГРӨГ ОРДОГ ГЭНЭ ҮҮ, ЭНЭ АППАРАТ ӨӨРӨӨ ЯМАР ҮНЭТЭЙ ЭД ВЭ, ИРГЭДИЙН ӨВЧНӨӨР БИЗНЕС ХИЙж МӨНГӨ ХҮҮЛЭХ Л АРГА ЮМ ДАА,


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.