ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: ШТС-уудын нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй

Aдмин / Хууль

Тус гарын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар мэдээлсэн бөгөөд 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ гэсэн юм.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэгтэй хамтран шалгалт хийсэн. Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон ШТС-уудыг шалгаж дээрх газруудын лабораториудад шинжилгээ хийсэн.

Мөн энэ удаад 10 вагоноос дээж авсан. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид шинжилсэн. Нийт 32 дээжээс 13-т нь стандарт хангаагүй зөрчил тодорхойлогдсон.

Үүнд 10 ААН зөрчилтэй гарсан. 7 дээжид механик хольц тодорхойлогдсон. Нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. АИ92 бензиний актаны хэмжээ бага 9 ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн.

Зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан." гэв.


Сэтгэгдэл

Wessoma [37.139.53.20] 2022-10-25 03:47:10

<a href=https://buylasixon.com/>lasix fluid pill</a> Survivorship care after invasive ductal carcinoma treatment

зочин [192.82.65.154] 2021-07-23 03:32:18

монгол компаниудаа дампууруулж оросуудад боломж олгох гээд байна уу хятадын тэрбум гаруй хүнийг тэжээлээ одоо оросын 100 гаруй сая хүнийг тэжээх нь л дээ

Зочин [66.181.161.93] 2021-07-22 17:04:21

худлаа поп хийхээ болио аль эрт л муу чанаргүй гэдгийг чинь хүмүүс хэлж ярьсаар л ирсэн өнөөдөр л мэдсэн мэт шаахаа боль

Я [203.91.115.43] 2021-07-22 15:08:57

Аж ахуйн нэгжииг , хэлэхгуй байгаа нь , хуйвалдаж байнаа гэж ойлгохоос

Зочин [202.126.90.25] 2021-07-22 13:46:22

Анандбазар үүнийг аль эрт хэлж ярьсан түүнийхээ хариуд сүлжээний янхануудын бизнесийн толгойлогчдын шантаажид орж тэдэнд ихээхэн мөнгө төлөхгүй бол шоронд орох дээрээ тулаад байгааг юу гэж ойлгох вэ

Зочин [66.181.161.81] 2021-07-22 12:42:22

чанаргүй шатахуун борлуулагчдаа нэрээр нь зарла.

Зочин [172.58.143.143] 2021-07-22 12:24:24

76 huvi ni shaardlaga hangaagui genee Araichdee borluulagch nar Mongolchuudad yu ch baisan bolno gej tootsdog bololtoi!

Зочин [64.119.26.7] 2021-07-22 11:03:11

Neriig ni zarlaach

ЗОЧИН [66.181.161.62] 2021-07-22 08:17:41

ЖИЛ БОЛГОН Л НЭГ ИЙМ ЮМ ЯРИАЛ БАЙДАГ ТЭГЭЭД НЭГ МӨР НААД ЯРИАГАА ЦЭГЛЭЭД ӨГӨӨЧ ЧАДАХГҮЙ БАЛАЙ АМЬТАД

зочин [64.119.25.100] 2021-07-22 08:11:04

ШӨХТГ ын даргаар Магнайг тавьчих нам хамаагүй Энэ ажил магнайд янзын таарч байсан юм сонгууль нам энэ тэр гэж гүйж байхаар энэ ажлыг хий ард түмэн дэмжээд өгнө Амеркаас сардаа 25000 мянган доллараа аваад цалингаа авхад хангалтай амьдрана за ерөнхийдөө сонголоо шүү Магнай.9 сая төгрөгөөр торгоод наадуул чинь засрахгүй 30 жил луйвардлаа одоо бүр гаршсан зөвшөөрлийг нь цуцал тэрбумаар торго гүйцээ Батэрдэнэ их удаан сулхан бас зөөлөн нөхөр байна шүү

[150.129.140.7] 2021-07-22 06:53:58

Тэгээд тэр чанарын шаардлага хангаагүй ААНүүдийн нэрийг нь зарлаач ээ. Иргэд машин тэргээ эвдэхгүйн тулд бусдыг нь сонгож үйлчлүүлмээр л байгаа,

Иргэд [103.26.193.251] 2021-07-22 05:06:14

Сүржин л эхэлсэн ч буулт нь дэндүү зөөлөн байлаа. Овоо шалгаж дээ. Дараа нь юу хийх бол гэсэн хүлээлт байсан боловч худлаа тэгсхийгээд дуусчихлаа. Арай л дэндүү монополь байгаа энэ хэдэн компаниа олигтойхон торгоод тусгай зөвшөөрлийг цуцлаад өгөх хүн монголд төрөхгүй нь дээ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.