Талархал дүүрэн ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах эхний 30 харилцагчийн нэрс тодорлоо

ХААН Банк түүхт 30 жилийн ойн талархлын илэрхийлэл болгон нийт харилцагчид дундаасаа 90 харилцагчийг тодруулж iPhone-12 гар утас бэлэглэхээр болсон билээ. Энэхүү талархлын бэлгийг авах Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн эхний 30 харилцагч тодорлоо. Эдгээр 30 харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар дамжуулан холбогдож, баталгаажуулах болно. Бэлэг авах харилцагчдын нэрстэй ЭНД дарж танилцана уу. Харилцагчдын мэдээллийн нууцлалтай холбогдуулан дансны дугаар, овог нэрийн зарим хэсгийг нууцалсан юм.
ХААН Банкны Баярлалаа нэвтрүүлэг Токио-2020 олимпын наадмын дамжуулалтын үеэр 13 телевизээр олон нийтэд хүрсэн ба “Khan Lottery” програмд бүртгэгдсэн нийт харилцагчдын дансны дугаар дундаас санамсаргүй түүврийн аргаар тодруулсан. Тус програмын найдвартай, аюулгүй ажиллагааг ХААН Банкны дотоод аудит, мэдээллийн технологийн газраас хянаж баталгаажуулсан ба хөндлөнгийн ажиглагчаар Делоитт Онч ХХК (буюу Делоитт Монгол) оролцож, нэвтрүүлгийн явцад харилцагчдын төлөөлөл хяналт тавьсан нь хамгийн шударга шалгаруулалт болохыг илтгэж байлаа. Делоитт Онч ХХК нь Монгол Улсад аудит, баталгаажуулах, татвар, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх компани юм.
ХААН Банк ийнхүү 30 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдадаа талархал илэрхийлж, Олимпын наадмын үеэр 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 8-ны хооронд гурван долоо хоногийн турш 90 iPhone-12 гар утас бэлэглэж байна. Дараагийн 60 харилцагчийн нэг болохыг хүсвэл бидний бэлтгэсэн iPhone-12 гар утастай “ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгээ хуваарийн дагуу 13 телевизээр тухлан сууж үзээрэй.
ХААН Банкны Баярлалаа нэвтрүүлгийн дамжуулалтын хуваарь:
- 2021 оны 7-р сарын 25, 15:30 цагаас;
- 2021 оны 8-р сарын 1, 19:00 цагаас;
- 2021 оны 8-р сарын 8, 17:00 цагаас.
Олимпын наадмын шууд нэвтрүүлэг дамжуулах ТВ сувгууд:
- “Боловсрол”, “Ийгл”, UBS, NTV, TV5, TV8, TV9, С1, SBN, ETV, VTV, TM, Star HD
ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА!
Г.Занданшатар: Засгийн газрын үйл ажиллагааг санаатай саатуулж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд...
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөх ёстой
Г.Ёндонгомбо: Тавантолгой ордын метаны бодит нөөцийг тогтоох хэрэгтэй
Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл, "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран Багануурын уурхайгаа түшиглэж, хагас коксон түлшний үйлдвэр барина
Хөвсгөл аймагт “Сугалааны лайв“-д оролцож залилуулсан 8 тохиолдол бүртгэгдэж, 27 сая гаруй төгрөгийн хохирол учиржээ
Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг ирэх долоо хоногийн даваа гарагт үргэлжлүүлнэ
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна