ТОКИО 2020: Монгол Улс багийн спортоор олимпод анх удаа өрсөлдсөнд хүндэтгэл үзүүлэв

Aдмин / Спорт

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг “Токио-2020” олимпод улсынхаа түүхэнд анх удаа өрсөлдөж байгаа билээ. Манай багийнхан өнөөдөр хэсгийн сүүлчийн тоглолтоо хийсэн. Тоглолтын дараа Токиогийн олимптийг зохион байгуулагчид дэлгэцэн дээр “Thank you Mongolia” гэж бичин, Монголын багт хүндэтгэл үзүүлжээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо цахим хуудсандаа “Олимпийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ саад бэрхшээлийг давж амжилттай сайхан оролцлоо.

Олимпийн наадмын зүгээс Монголын багийн сүүлийн тоглолтын дараа Багийн спортоор анх удаа оролцсон Монголын багт баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Маш том хүндэтгэл байлаа.

Энэ хүртэл бүх саад бэрхшээлийг даван өрсөлдсөн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, биднийг тусалж дэмждэг бүх ивээн тэтгэгчид, Монголын багаа үзэж ялалт, ялагдал бүрт хамт байдаг Монгол түмэндээ баярлалаа. Маш их баярлалаа, Токио-2020” гэжээ.


Сэтгэгдэл

зочин [124.44.184.129] 2021-07-28 07:10:31

Япончууд хэн нэгнийг онцгойлохгүй дээ, бүгдийг нь л ингэж хүндэтгэж байгаа байх даа. Япончууд асар өндөр соёлтой, тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй, бусдад дараа төвөг болдоггүй, тусламтгай, энэрэнгүй сайн ханддаг мундаг хүмүүс.

zozo [66.181.161.97] 2021-07-28 02:23:18

Olimpin erh awahad gol uureg guitsetgesen toglogchoo haschihaar yaj oligtoi amjilt uzuulehew de

zochin [64.119.17.163] 2021-07-28 01:52:57

ОРОЛЦОЖ ЭНЭ ХҮРСЭН НЬ САЙН Ч, МАНАЙ БАГИЙН ГИШҮҮД БОЛОН ДАСГАЛЖУУЛАГЧ АРАЙ Л БЭЛТГЭЛ МУУ ХИЙСЭН БАЙНА ДАА. БАГИЙН БҮРЭЛДХҮҮНД ГООЛ АВАХ ТОГЛОГЧ ДАХИАД НЭГ БАЙСАН БОЛ БОЛОХ БАЙЛАА. ЗАРИМ НЭГ ТОГЛОГЧ ТУРШЛАГА ДУТАЖ БАЙГАА ХАРАГДСАН. ТОМ ТЭМЦЭЭНД ТУРШЛАГА ЗААВАЛ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ

Зов [103.26.194.143] 2021-07-27 13:03:58

Нас тогтсон эмэгтэйчууд , залуучууд тулга тойрсон хэруул хийдэг, боловсрол тувшин дунд, нийгмийн давхраа нь энэ хумуусийг тодорхойлж байна. Асуудлаа зов шийдэж чадахгуй , эцэг эх нь элдэв юм ярьж хурцатгаад, байна. Энд дасгалжуулагч гарч буй асуудлаа шийдэхгуй, менежмент ийн чадвар хангалтгуй нь харагдаж байна. Японд оор хотод улдсэн 2 тамирчны ярьж байгаа нь гадаадад явж сураагуй, будуулэг, тэдний зоргоор нутаг буцаах юм гэнэ. Оорсдийгоо хогжуулэх , соел суралцах хэрэгтэй.

Хамаг Монгол [66.181.161.64] 2021-07-27 12:02:58

Ингэх нь зөв л дөө. Гэхдээ энд нэг санаа хэлэхэд: Хэн нэгнийг хийсэн сайн үйлс, бүтээсэн ажлынх нь төлөө аль нэг газраас хүндэтгэж, урамшуулж байгаа юм бол түүнийгээ "Хүндэтгэл үзүүлэх" гэсэн жол, шол хийсэн авцалдаагүй ядуу дорой үгсээр биш, Харин тэр хүндэтгэлийнхээ утгыг бүрэн илэрхийлсэн "ХҮНДЭТГЭЛ ӨРГӨХ", "ХҮНДЭТГЭН ДЭЭДЛЭХ" гэх мэтийн жинтэй, чансаатай үгсээр илэрхийлэн ярьж, бичиж байвал л сая хүндэтгэсэнд нь ч, хүндэтгүүлж байгаад нь ч, тэр үйл явдлыг сонсож үзэж байгаад нь ч сэтгэлд нийцтэй сайхан болно!

Зочин [103.212.118.30] 2021-07-27 11:00:02

Одоо сайхан замыг нь гаргаад оглоо. Урагшаа монголчууд аа

Зочин [66.181.169.162] 2021-07-27 10:39:36

Дараагийн олимпоос медаль авах болтугай

Зочин [66.181.161.91] 2021-07-27 08:44:44

Эрчүүдийг л оруулахгүй золиос болгохдоо.угаасаа ямар ч амжилт гаргахгүй хүүхнүүдийг оруулсан шүү дээ.

Сагс [66.181.161.91] 2021-07-27 08:43:14

Монгол хүүхнүүд дахиж хэзээ ч орж чадахгүй.баттай хэлчихье.Тулга байгаа цагт шүү.

Зочин [202.179.8.46] 2021-07-27 07:45:51

залуусдаа баярлалаа дараагийн олимп удахгүй

Зочин [103.212.119.141] 2021-07-27 07:45:38

Сайн бна.. хөөрхөн хичээж бгаа нь мэдэгдэж бнаа. Парист даагаа нэхнээээ

Амжилттай оролцлоо. Эхний алхам чухал шүү. [202.131.225.53] 2021-07-27 07:36:17

Сайхан, сайхан. Нэг Олимп дээр оролцож эхлэж, тэгэж байтал аль нэг дараагийнх дээр нь байр эзэлнэ. Тамирчид, тэдгээрийг хүрээлсэн, тусалсан бүгдэд нь амжилт хүсье, баяр хүргэе.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.