Коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээний явцын үнэлгээг хэлэлцэж байна

Aдмин / Эрүүл мэнд

APSED буюу сэргэж байгаа халдвар, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалтай тэмцэх Ази, Номхон далайн стратегийн техникийн зөвлөлдөх цахим уулзалт, Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг сайжруулах нь цахим хурал энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус цахим уулзалтаар коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээний явцын үнэлгээг хийх юм.

2005 онд зохион байгуулагдснаас хойш хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр явагдаж байгаа тус уулзалтад ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн нийт 37 улс орон оролцож, Ази, Номхон далайн бүсийн эрүүл мэндийн аюулгүй байдал, дэлхий дахинд болон бүсийн хэмжээнд коронавиурст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний сайн туршлага, хэрэгжилт, үр дүнд хүрэх болсон шалтгаан, олон эх сурвалжит тандалт, хавьтлын судалгаа, хилийн хяналтын арга хэмжээ, лабораторийн оношилгоо болон шинжилгээ зэрэг асуудлын хүрээнд авч байгаа арга хэмжээ, туршлагаасаа хуваалцаж байна.

Уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн, Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар нар оролцон харилцан туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.