ТОКИО-2020: Чөлөөт бөхийн тамирчид Токиог зорив

Aдмин / Спорт

Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр зуны XXXII олимпын их наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Наран улсыг зорьж байна.

Монголын ууган олимпын медальтанууд төрүүлсэн чөлөөт бөхийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпод анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт есөн медалийг эх орондоо авч ирээд байгаа билээ.

Энэ удаагийн олимпын наадамд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин хүч үзнэ. Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллана.

Монголын бөхчүүдээ Токиогийн дэвжээнд бахдам амжилт үзүүлэхийг хүсье.

Токиогийн олимпод оролцох бөхчүүд:

Эрэгтэйчүүд

57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)

65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)

125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)

Эмэгтэйчүүд

50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)

53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)

57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)

62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)

68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)

76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)


Сэтгэгдэл

Бөх сонирхогч [64.119.22.177] 2021-07-29 18:43:22

Ноо Ноо гээд шалдлаад унавдаа дасгалжуулагчдаа... Түрүү олимпоор яалаа? Одоо болтол тэр бичлэг нь цахим ертөнцөөр дүүрэн өчнөөн сая хүн үзээд элгээ хөштөл инээлдээд, нэг бодлын бас нэг буян ч юм уу, олон сая хүнд инээд бэлгэлээд. Ямарч байсан аятайхан дотуур өмд өмсөөрэй, юмыг яаж мэдэхэв.

Бусад орныхныг дуурайждээ. [202.131.225.53] 2021-07-29 04:20:58

Америк загвараар зогсож омогшиж байгаа байхгүй юу даа. Гэхдээ л АМЖИЛТ ГАРГАХЫГ ХҮСЬЕ !!!

Монгол хүн [66.181.160.66] 2021-07-28 12:24:49

АМЖИЛТ! ЦААШИД АНХААРУУЛАХАД: ЭНЭ ЦАГИЙН ЗАЛУУС МААНЬ НЭГ Л ИХ ЭЛГЭЭ ТЭВЭРСЭН, ОЁГ МУУТАЙ БАЙР БАЙДАЛТАЙ ХҮМҮҮС БАЙХ ЮМ ДАА. МАНАЙ БАРУУН НУТАГТ БОЛ ЭЛГЭЭ ТЭВЭРСЭН ХҮНИЙГ "ЭХИЙГЭЭ АЛДСАН ЮМ ШИГ ЭЛГЭЭ ТЭВРЭЭД, МУУ ЁРЫН ГЭДЭГ НЬ" ГЭЭД Л ААВ ААЖ МИНЬ ЗЭМЛЭЖ СУРГАДАГСАН.

зочин [202.131.229.246] 2021-07-28 07:00:28

чөлөөтийхөн 1 л медалв аваад ирээрэй

Амжилттай оролцоод ирээрэй!!! [202.131.225.53] 2021-07-28 04:54:02

Үзэж тарж, үсэрч наалд. Залуу бөх их байх шиг байна. Бүгдэд нь амжилт хүсье!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.