Орон нутгийн замд осол их бүртгэгддэг 111 цэгт хяналт шалгалтыг эрчимжүүллээ

Aдмин / Орон нутаг

Энэ сарын 2-нд буюу өчигдөр бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 6 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар “Орон нутгийн зам - хөдөлгөөний соёл 2021”, мөн “Цагийн менежмент” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Тодруулбал, “Цагийн менежмент” арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд осол их бүртгэгддэг 111 цэгт 181 алба хаагч хяналт шалгалтыг эрчимжүүлэн, хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарын биеийн чилээг тайлах хөдөлгөөн хийлгэх, хүүхэд буруу тээвэрлэсэн зөрчлийг засуулж, хүүхдүүдэд бүс тэнцүүлэгч өгч, жолооч зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, санамж зөвлөмж өгч 24 цагийн хяналт тавьж жолооч бүрийг хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж ажиллажээ.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг замын хөдөлгөөнд явганаар оролцохоос сэргийлэх зэргээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Үүнээс гадна орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын гурвалжин тэмдгийг байршуулах шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.26] 2021-08-05 00:08:05

8.3nd onshilgooni higatsaan duysch bga awto mashiniig 3nd ni onshilgoondo oroogvi bn gd torgodog huulitai boltsiinmuu

Зочин [103.80.210.183] 2021-08-06 15:27:29

365 өдөртөө багтаж оношлогоондоо орно. 3-нд орох гэж байгаа бол торгохгүй л баймаар юм. аз нь хаяж дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.