Г.Ганболд: НӨАТ-ын сугалааг больж, буцаан олголтоо нэмэгдүүлье гэж байгаа

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.

-Хаврын чуулганаар таны орж ажилласан хуулийн төслүүдээс ярилцлагаа эхэлье. Хичнээн хуулийн төсөлд орж ажиллав?

-УИХ-ын гишүүн болоод хоёр дахь чуулгандаа оролцож ажиллалаа. Энэ хугацаанд цар тахалтай холбоотойгоор цахимаар хуралдсаныг та бүхэн мэдэж байгаа байх.

Цахимаар хуралд оролцохын сул тал байна аа. Тухайн хэлэлцэж байгаа асуудалд ач холбогдол өгч танхимд суух боломж бага. Хэлж байгаа үгээ хоёрхон минутад багтаах зэрэг хүндрэл байлаа. Хаврын чуулган түүхэндээ хамгийн удаан чуулсан. УИХ бие даасан 13 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болгосон хууль найм, олон улсын гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, УИХ-ын 52 тогтоол баталсан байна.Хаврын чуулганаар Шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Хоршооны тухай хууль, НДШ-ийг бууруулах тухай хууль, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль гээд нэлээд олон томоохон хууль батлагдсан. Миний хувьд Хөдөлмөрийн хууль, Хоршооны хуульд ач холбогдол өгч ажиллалаа. Хөдөлмөрийн тухай хуулийн хувьд олон жил яригдаж биеллээ оллоо. Өмнөх Хөдөлмөрийн хууль дээр талуудын оролцоо бага тусгагдсан байсан. Ерөнхийдөө ажил олгогч талдаа давуу тал ихтэй.

Ажилтан, нийгмийн бусад оролцогчдын хувьд эрх нь зөрчигдсөн маягаар явж ирсэн. Хамгийн наад зах нь гэхэд ээлжээр ажилладаг хүмүүс, туршилтаар ажиллуулна гээд цалин өгдөггүй. Ажилд орсон л бол хөдөлмөрийн харилцаанд орсон гэж үзэхээр болсон. НДШ-ийг хоёр хувь бууруулах тухай хуулийг нэр бүхий гишүүд өргөн барилаа. НДШ-ийн хууль анх 1996 онд батлагдсанаас хойш тэр хэвээрээ 15 жил хэрэгжиж байгаа. Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо эв санааны зарчим дээр тулгуурласан тогтолцоо. Энэ тогтолцооныхоо хүрээнд тухайн үедээ өнөөдрийн бидний бууруулах гээд байгаа шимтгэлийг 24.5 хувиар баталсан. Явцын дунд НДШ-ийг бууруулж, тэр нь эргээд НД-ийн санд нэлээд ачаалал өгсөн. Нийгмийн даатгалын сангийн шимтгэл хуримтлагдаад арвижаад явж байх байсан бол одоо банкинд алдсан зэргээ тооцвол алдагдалд орох хэмжээнд хүрчихээд байна. НДШ-ийг хоёр хувь бууруулснаар 2021 оны хувьд НДШ төлөгчдийн нуруун дээрээс 96 орчим тэрбум төгрөгийг хэмнэлээ. Төрийн албан хаагчдаас бусдыг нь НДШ-ээс чөлөөлсөн байсан бол одоо төрийн албан хаагчийг адилхан хамруулсан. Хоёрхон хувиар буулгаж байгаа нь бага юм шиг боловч нийт өртгөөрөө их дүн байгаа юм.

-Цаашид НДШ нэмэгдээд явах уу, буурах уу?

-Нэмэхгүй. Цаашдаа байнгын хоёр хувь буураад явна гэсэн үг.

-Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчид болон АТГ-ын даргыг томилох эрх мэдлээсээ татгалзлаа. ерөнхийлөгч татгалзсанаар томилох эрх хүчингүй болох эрх зүйн орчин бий юү?

-Шүүхийн хуулийн тухайд шүүхийн тогтолцоог өөрчлөх ёстой юм байна. Шүүгчид гаргасан шийдвэртээ хариуцлага тооцдог болох ёстой юм байна, шүүгчдийн ёс зүйг дэнсэлдэг бүтэц байх ёстой юм байна гээд Шүүхийн сахилгын хороог шинээр бий болгосон. Ерөнхийлөгч шүүхийн сахилгын хороонд орох хүмүүсийг нэр дэвшүүлэхээсээ татгалзсан. Ерөнхийдөө ямар ч хүн нээлттэй нэр дэвшин материалаа өгөөд УИХ-аас томилгооны сонсгол хийгдээд томилох боломжийг нээж байгаа юм. Ер нь Шүүхийн хуулийг гарсантай холбоотой хонгилын эзэн гэж ярьдаг, Ерөнхийлөгч бүх асуудлыг шийддэг, Ерөнхийлөгч бүх шүүгчдийг томилж байгаагаас бүх шүүгчдэд нөлөөлдөг гэдэг асуудал өөрчлөгдсөн гэдэг нь өнгөрсөн хавар өрнөсөн процессоор харагдаж байгаа байх. Шүүхийн тухай хуулиар шүүгчид нэг хэрэг дээр эрс тэс шийдвэр гаргадаг байдлыг халахыг зорьсон.

-Зөрчлийн тухай хуулийг намрын чуулганаар өргөн барих уу?

-Зөрчлийн тухай хуулийг гишүүдтэй боловсруулж Засгийн газраас санал авахаар өргөн барьсан. Засгийн газраас өргөн барьсан хууль, гишүүдээс өргөн барьсан хуулийг хамтатгаад явъя гэсэн саналтай байгаа. Зөрчлийн тухай хууль бол орон нутагт явж байхад хамгийн их тулгамдсан асуудал. Нэг зөрчил дээр шийтгэлүүдийг нь давхардуулдаг. Тиймээс энэ хуулиар үүнийг асар их байгаа учраас давхардлыг арилгах, зөрчлөө зааглаж оруулах шаардлага үүссэн. Зөрчил гэж үзэхээргүй зүйл олон байгаа юм.

Зөрчлийн хууль дээр сануулах санкцуудыг оруулж өгч, тэрхүү сануулах санкцаа бүртгэлжүүлээд явах зохицуулалт тусгах нь зүйтэй. Бусад улсад хуулиа хэрэгжиж эхлэхийн өмнө иргэддээ мэдүүлэх, сануулах үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ингэж байж иргэд тэр хуулийн талаар ойлголт авна. Нийгэмд ойлгуулах сурталчлах зүйлээ их хийдэг гэсэн үг. Засгийн газар Зөрчлийн хуулиа өргөн барина гэж ойлгож байгаа.

-НӨАТ-ын буцаан авалтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл дээр та ажиллаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Татварын ерөнхий газар дээр гишүүд ажилласан.Цаашдаа НӨАТ-ын сугалааг болиулах хуулийн төсөл өргөн барихаар хуулиа боловсруулж байна. НӨАТ-ын сугалаанд нэг нөхөр 33 удаа азтан болсон байгаа юм. Тэгэхээр сугалаа бол хуурамч байх нь ээ. НӨАТ-ын сугалаанд жилд 16,17 тэрбум төгрөгийг азтан болсон хүмүүс төгдөг юм билээ. Бидний хувьд НӨАТ-ын сугалаагаа болиод буцаан олголтоо нэмэгдүүлье гэж байгаа юм. Гэхдээ сарын худалдан авалт нь интервальтай. Сая төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хүмүүс хоёр хувиараа буцаан олголтоо авдаг ч юмуу, бага худалдан авалттай иргэд буюу 500 мянган төгрөгөөс доош худалдан авалттай иргэдийн буцаан олголт гурван хувь байхаар тусгадаг ч уу. Бага худалдан авалттай иргэдэд буцаан олголт нь их. Өндөр худалдан авалттай иргэдэд буцаан олголт нь бага байхаар тусгах саналтай байгаа. Ийм тогтолцоо бусад улсад ч хэрэгждэг юм байна. Тиймээс энэ чиглэл рүү явах нь зүйтэй болов уу.

-Намрын чуулганаар та ямар хуульд анхаарч ажиллахаар байна?

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Энэ хуулийг амилуулахаар олон хуулийн төслүүд өргөн барихаар төлөвлөж байна. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд дагалдах хуулиуд дээр өөрчлөлт орж байж нэгжийн хууль амилж цаашаа явах юм. Үүнийг дагаад төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиуд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг өөрчлөх, төрийн өмчит компаниудын тодорхой хувиудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр хувийн хэвшлийн хяналтад оруулах талаар түлхүү ажиллана.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

1 нөхөр 33 удаа азтан болсон. [122.201.17.98] 2021-09-24 09:18:56

1 нөхөр 33 удаа азтан болсон байна гэдгийг илрүүлж, хэвлэлээр гаргаж мэдээлсэн нь зөв. Нарийн луйврын арга ард нь нуугдаж байна. Луйврын арга, хэрэгтнүүдийг илрүүлэхэд тийм ч хэцүү биш. Шалгаж илрүүлээд луйварчдыг шийтгэх хэрэгтэй. Үнэхээр тийм нарийн чадварлаг луйварчин байвал тэр хүнийг нь төр өөрийнхөө төлөө ажиллуулж, бусад луйварчдыг илрүүлэхэд ашигласан ч ("Хэрвээ чадвал намайг бариач" кино шиг) яадгийн. Ямар ч л байсан төр учрыг нь олоод иргэдэд мэдээлэх хэрэгтэй.

1 хүн 33 удаа азтан болсныг шалгах хэрэгтэй. [122.201.17.98] 2021-09-24 09:08:33

НӨАТ-ийн сугалаанд 1 ХҮН яахаараа 33 УДАА АЗТАН болдог байна даа. Сугалаа гарцаагүй зохион байгуулалттай ЛУЙВРЫН ШИНЖТЭЙ байна. НӨАТ-ийн сугалааг зүгээр л хаячих биш ТӨР дээрх луйврыг зайлшгүй шалгаж, тогтоогоод, хуулийн арга хэмжээ авч, эргэж иргэдэд мэдэгдэх хэрэгтэй

тэтгэврийн хөгшин [66.181.190.237] 2021-09-23 10:50:28

НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 8% болгож нэмэгдүүлэх хэрэгтэй. 2% нь улсдаа ордог юм байгаа биз. Буцаан олголтын хувь нэмэгдвэл иргэд ч худалдан авалтын баримтаа нэхээд авчихна. Зарим байгууллага ч НӨАТ төлдөггүй гэж хуурахгүй шахагдаад, тэр хэмжээгээр улсад орлого нэмж орох нь ойлгомжтой. Буцаан олголтын хэмжээг худалдан авалтаар ялгаварлах нь буруу. Тэгшитгэх юмаа мөн оловоо, ха ха. Ийм л мэдлэг муутайхан гишүүд нам дагаж сонгогдоод байгаа нь харамсалтай. Мэддэггүйгээ хүлээн зөвшөөрөөд мэргэжлийн хүмүүсээр тооцоолуулж ярьж байгаачдээ, арчаагүй юмдаа хөөрхийс.Тэр сугалааг бүр болиул гээд мэргэн ард чинь олон жилийн өмнөөс л хэлж сануулсан шүү. Улсад орох мөнгийг цөөн хэдэн хүн санаатайгаар завшаад байгааг мэдсээр байж үргэлжлүүлээд байгаа яам тамгынханд хариуцлага хүлээлгэвэл зохино.

3% бага бн 8% аа буцааж авмаар байна! [124.158.96.178] 2021-09-22 07:50:35

3% бага бн

ЗОЧИН [202.131.233.26] 2021-09-22 02:00:21

ТА НАР БОРЛУУЛАЛТ ДЭЭРЭЭ 10% НЭМЭХ НЬ ЯМАР ӨНДӨР ДҮН БОЛОХЫГ МЭДЭХГҮЙ БАЙНА. 5 ХУВЬ БОЛ ХАМАА АЛГАА БҮХ ТАТВАР ТӨЛӨГЧИД ТӨЛНӨ. ТӨЛЖ ЧАДАХ ДҮНГЭЭР НӨТ ИЙН ТАТВАРТАЙ БАЙВАЛ ЯМАР БАЙНА. 5% БОЛГООД ИРГЭДЭДЭЭ 4 ХУВИА ӨГЧ БОЛОХГҮЙ ЮУ УЛС 1% АВЧ БОЛНГО УЛСДАА ӨГНӨ ШТЭЙ

Зочин [103.80.210.183] 2021-09-22 07:21:46

1% болгочихооч. тэгээд буцаан олголтоо 100% өг.

Зочин [202.9.46.210] 2021-09-22 01:51:05

Наад асуудлаа их хурлаар шийдвэрлэх хэрэгтэй байна.

Зочин [103.80.210.183] 2021-09-22 07:22:21

ИХ-д дандаа л хулгайчууд байхад наадахыг чинь зөв шийднэ гэж байхгүй.

ЗОЧИН [122.201.22.240] 2021-09-22 00:58:30

1. НДШ-ийг ААЖМААР 2-3%-иар БУУРУУЛАХ НЬ МАШ ЗӨВ 2. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ИХЭНХИЙГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ, ЭХЛЭЭД САНУУЛАХ НЬ ЗӨВ 3. ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН МӨНГӨ ЛУЙВАРДАХ ХЭРОЭГСЭЛ БОЛСОН НӨАТ-ын СУГАЛААГ БОЛИУЛАХ НЬ ЗӨВ, БУЦААН ОЛГОЛТЫГ Х/А-ын ДҮНГЭЭС ҮЛ ХАМААРАН 5% БОЛГОХ НЬ ЗӨВ 4. TV-ээр ЯВДАГ 20 000 төг-н СУГАЛААГ ЗОГСОО, ҮҮНИЙ ЦААНА САНГИЙН ЯАМНЫХАН, ТӨР ЗАСГИЙН ТОМ ЭРХ МЭДЭЛТНҮҮД БАЙДАГ ГЭДЭГ, ТЭДНИЙ ХАГАРТЛАА БАЯЖИХ ЭХ ҮҮСВЭР, СУГАЛАА НЭРТЭЙ ИРГЭДЭЭС МӨНГӨ СААЖ ХУРААЖ АВАХ НЬ ЕРӨӨСӨӨ ЛУЙВАР, ХУУЛЬ БУС ЮМ, 5. УНДАРМААГИЙН БАНКИНД АЛДСАН ТӨРИЙН 345 ТЭРБУМЫГ БУЦААЖ ТӨЛҮҮЛ, МАН-ын ТЭР ҮЕИЙН ТОМЧУУЛ, ЕС АСАН ХҮРЭЛСҮХ, ЗГ-ЫН ТОМЧУУЛ ОРОЛЦСОН МАШ ТОМ ХУЛГАЙ ЛУЙВАР ГЭГДДЭГ, ЯАГААД ЭНЭ 345 ТЭРБУМЫГ ОГТ ЯРИХГҮЙ БН ВЭ, ЯАГААД НДШ-ИЙГ 2% НЭМЖ НӨХӨХ БОЛСНЫГ ХҮРЭЛСҮХ, ХҮРЭЛБААТАР НАРААС ОДОО АСУУХ ХЭРЭГТЭЙ, САЙД АСАН ЧИНЗОРИГ, САРАНГЭРЭЛ НАРЫН ОРОЛЦСОН ХАМ ХЭРЭГ, ЯАГААД ТЭД ОГТ ДУГАРДАГГҮЙ ЮМ БЭ. ТӨЛӨХ ЭЗДҮҮД НЬ АМЬД БН, ЯАГААД ЭНЭ ХЭРЭГ ЦААШ ЯВДАГГҮЙ, ЗОГСОНГО БН ВЭ

Зочин [192.82.68.154] 2021-09-21 16:28:19

Сугалаа санаачлагчид хангалттай хувааж идээд одоо болохгүй боллоо гээд аргагүй болсон уу? Ингээд зүгээр өнгөрнө гэж байхгүй. Хувааж идэгчидийг даврааж огт болохгүй. Хариуцлага ярих цаг удахгүй...

Зочин [66.181.177.232] 2021-09-21 15:29:58

33 удаа азтан болсон эр нөхөртөө хариуцлага тооцсон уу?

Зочин [202.126.88.223] 2021-09-22 02:16:55

Тэр азтай эрийн нүүрийг харж болох уу

Зочин [64.119.24.103] 2021-09-21 14:16:08

НӨАТ-ын хувийг 5 хувь болговол ААНБ, Ард иргэд-д хүндрэл багасаж Татваын /НӨАТ/-ын хэмжээ нэмэгдэнэ. НӨАТ 10 хувь хамгийн их дарамттай байдаг үүнээс болж үнэ нэмэгдэж мргэдийн худалдан авах чадвар унаж байна.

Irgen [192.82.70.50] 2021-09-21 10:51:14

Ali ert ingechih yumiig hiihgui bga n ih sonin. Adilhan huviar butsaan olgolt hiih n zuv, huuli chin shudarga bus baihaar humuus huvaagaad l burtguulchihne. Odoo bol emee ovoo nuhur burtguuldeggui geriin ezegtein huvid bi barimtaa burtguuldeg.

Зочин [192.82.68.86] 2021-09-21 10:39:39

Бусад улсад буцаан олголт өгдөггүй, тэгэхлээр зарим хүмүүс бүр 5-10%буцаах гэнэ, тэгвэл татвар биш бүртгэл бно, зүгээр л 3% Болгоход хангалттай, хармн хяналтын механизм аа сайжруулах хэрэгтэй.

Зочин [202.126.89.103] 2021-09-21 08:14:48

НӨТЫН СУГАЛААГ БОЛИХ Х.ТЭЙ.БУЦААН ОЛГОЛТЫГ САЙН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИРГЭН БОЛОН УЛСАД АШИГТАЙ.

Зочин [66.181.165.93] 2021-09-21 08:11:40

НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгож бууруулахад ААН, иргэдүүд шударгаар төлж, улсад орох нь илүү ихээр орох байх даа. Энэ талаар 76-н толгой ажилладаггүй, дуугардаггүй нь сонин шүү дэээээээ

зочин [202.131.240.194] 2021-09-21 08:00:12

худлаа яриад бараг 5 жил болж байна хэрэгжүүлж байгаа юм бхгүй

Ц.Чимгээ [202.179.11.38] 2021-09-21 07:40:45

Маш их дэмжиж байна НӨАТ-аас нэг хүн 33 удаа аз таарч байна. Тэр хүн биш, тэнгэрийн амьтан байх. Иймд газар дээр амьдрагсдад тааруулсан буцаан олголт байхын төлөө санал гаргаж байгаа УИХ ГИШҮҮН ДЭЭ БАЯРЛАЛАА. Интервал тогтоох бас буруу тэтгэвэр, цалингаа л хоол хүнс бараа материал болгодог тул сар бүр 3-5 сая төгрөгийн арилжаа хийдэг хүн ховор. Иймд төлсөн хувиа л буцааж авмаар байна даа.

Зочин [59.153.84.139] 2021-09-21 07:17:14

Нэг л их зангиа зүүж хөмхийгөө зууж хөмсөгөө зангидсан дүртэй усан толгойтой юмнууд байх юм даа

Би Монгол хүн [59.153.84.139] 2021-09-21 07:15:22

Худалдан авалт ямар хамаатай юм бэ. Дандаа шудрага биш тэнэг санал гаргах юм Яагаад манай УИХ гишүүн болсон хүмүүс зөв сэтгэж чаддаггүй мулгуу санал гаргадаг юм бэ. Худалдаа хийсэн хүн болгон л 10 хувиа төлж байгаа. НӨАТын буцаан олголтыг худалдаа хийсэн дүнгээс нь 7 хувиар бодож олгодог болгочих л доо 3 хувь нь ашиг болоод л улсдаа үлдэнэ шүү . УИХ гишүүд жаахан боловсролтой ухаалаг, шудрага, эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй баймаар байна шүү. Дандаа хор найруулж янз бүрийн аргаар хулхидаж хуурч мэхэлсэн хууль санаачилж өөрсдийгөө гутаахаа болимоор байна. Та нарын хийж санаачилж байгаа ажлыг харахаар ичих юмаа. Хүний өмнөөс ичих хэцүү байна шүү

ийм гишүүн [202.21.127.164] 2021-09-21 06:32:15

ийм гишүүн байдаг юм уу?

НӨАТ [103.111.68.3] 2021-09-21 05:38:22

далд эдийн засгаа ил болгох зорилгоор авч буй НӨАТ-ыг 100% иргэн төлж байгаа. иргэний хувьд төлсөн мөнгөө бүтнээр нь буцааж авах нэг л сонирхол бий

Зочин [124.158.96.178] 2021-09-22 07:53:17

яг үнэн юун 3% бэ 10% ядаж 8 % авах ёстой

БОЛД [202.131.245.210] 2021-09-21 05:30:17

НӨАТ -н буцаан олголтыг 10% болгочих Тэгвэл хил гааль дагасан авилгал бараг арилна Мөн далд эдийн засаг ил болно Бүх хүн НӨАТ нэхдэг болохоор НӨАТ гүй худалдан авалт байхгүй болмогц бизнес эрхлэгчид өөрсдөө хил гааль дээр татвараа 100% сайн дураараа төлдөг болно Энэ бол авилгал далд эдийн засгийг эдийн засгийн бодлогоор системийн хувьд нь шийдэж байгаа асуудал шдээ Ядахдаа ковидын үе гээд айр өрх албан газруудын дулаан цахилгааны төлбөрийг Тэглэж байхын оронд ийм шинжлэх ухаанч ажил хийх байсийм

Зочин [202.9.40.82] 2021-09-21 05:13:52

Харин тийн их л худалдан авалтад их. Багад нь бага л буцаан олголт байх ёстой шүү тэнэг гишүүнцэр гуай ойлгоооо.

Зочин [103.26.193.244] 2021-09-21 04:42:59

Юм болгоныг тэгшитгэдэгээ болих хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ хэн ахиу худалдан авалт хийсэн байна түүндээ таарсан буцаан авалтаа авах л ёстой. Түүнээс биш хавтгайрсан халамж өгөх гэж байгаа юм биш. Ер нь тэгээд дандаа дараагийн сонгууль бодож ямар нэг юм хийсэн болж харагдах гэдэг тэнэг зангаа боль! Яг үнэндээ төр засаг зөвхөн сонгуулийн төлөө л ажиллаж байна.

Иргэн [139.5.217.230] 2021-09-21 04:40:10

Энэхүү сугалаа нь төрийн ёс зүйд харш , тэгш эрхийн зарчмыг гажуудуулж байгаа тул энэ санаачилгыг гаргасан хүмүүст болон хуулийг баталсан УИХ хариуцлага хүлээх ёстой.

Их сургуулийн багш [202.9.40.82] 2021-09-21 04:39:28

Өөө за за ийм гишүүн байсымуу? Хараагүй хулгар бн. Энэ хулгар чинь НӨТ ийнхөө талаар ямар ч ойлголтгүй амьтан бэ ш дээ. Чи наад яриагаа эргээд нэг хар даа.

Эдийн засагч [202.131.233.190] 2021-09-21 04:19:17

НӨАТ-ын хамрах хүрээг нэмэгдүүлэхийн тулд худалдан авалтыг урамшуулах зарчим үйлчлэх ёстой баймаар юм. Бага худалдан авалтад олгох НӨАТ-ын хувийг 3% болгож нэмээд ихийг нь 2% хэвээр үлдээнэ гэдэг маш буруу гаргалагаа байна даа. Эрхэм гишүүн гуай! Энд ядуучуудыг дэмжих халамжийн бодлого ямар ч хамаагүй зүйл. Зах зээлийг эрүүлжүүлэх, орлогыг ил тод болгох нь НӨАТ-тай холбоотой гэдгээ мэддэггүй бололтой. Тэгээд ийм хүмүүс хууль гаргана гээд сэвээд байдаг.Яана даа энэ УИХ-ын мэдэлг хомс гишүүд минь!!!

Иргэн [202.9.41.11] 2021-09-21 03:56:48

Худалдаа, үйлчилгээ хийдэг бүх газрыг НӨТ ийн баримт өгдөг болгоод буццан олголтоо нэмэх хэрэгтэй. Томоохон хүнсний захууд ямар ч баримтгүй худалдаа хийж байна шүү дээ.....

Зочин [202.126.89.169] 2021-09-21 03:46:59

Ийм гишүүн байдагийн муу бас сураггүй гарууд олон байхымаа

Зочин [202.126.89.188] 2021-09-21 03:46:50

Ard tumend 5 huviig butsaaj ogoh heregtei

Зочин [103.111.68.3] 2021-09-21 03:42:36

АРЧААГҮЙ ТӨР ИЙМХЭН ЮМЫГ ХЭДЭН ЖИЛ ЯРИДАГ ПИЗДААНУУД ВЭ? САНГИЙН ЯАМНЫ МАФИГ ДИЙЛДЭГГҮЙ,

Зочин [202.126.89.94] 2021-09-21 03:09:33

Iim guliisen tsaraitai gishyyn baidag bilyy, yasan hoshnogo tsaraitai lalar ve

Ахмад настан [103.57.95.237] 2021-09-21 03:04:19

Наөт ын буцаан авалтыг 5% болгож үлдсэн 5% иар сургуулиудын өргөтгөл бариж ил тод байх хэрэгтэй.ард иргэдийн төлсөн 5% эзэнтэй иргэдэд ээлтэй хүүхдэд зориулах ёстой.

Зочин [66.181.188.253] 2021-09-21 02:51:08

БАС Л ТЭГШИТГЭН ХУВААРИЛАХ ЮМ ГЭНЭЭ.

Зочин [66.181.183.126] 2021-09-21 02:41:11

НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын хувийг 5 хувьд хүргэх. Сугалаанд жилд зарцуулж байгаа 17 тэрбум төгрөг буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхэд хангалттай хүрэх юм бишүү? Харин интервалыг 1саяас доош худалдан авалтад 5 хувь, 2сая хүртэлийг 4, 3 сая хүртэлийг 3 хувь гэх мэтчилэн олгох хэрэгтэй.

Иргэн [103.57.94.140] 2021-09-21 02:30:49

Ард олон анхнаас нь наад сугалаа гэдэг чинь луйвар болно гэдгийг мэдээд болиоч гээд байсан ш дээ. Баахан луйвар хийж аваад одоо л нэг юм болих гэж бгаа юм биз дээ.

Зочин [202.9.46.210] 2021-09-21 02:25:29

НӨАТ-ын баримт бол сугалаа биш. НӨАТ-аас иргэн бүр 10 хувиа авах нь ёстой байтал нэг иргэнд НӨАТ-аас их хэмжээний мөнгө өгч бусад иргэдийг хохироох нь үнэхээр шударга бус байна.

Gol [66.181.189.131] 2021-09-21 02:05:24

Уурынзуухны мафи ??


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.