Эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн талаарх 53 гомдол, мэдээлэлд хяналт тавьжээ

Aдмин / Хууль

Прокурорын байгууллага 2021 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, эрүүдэн шүүхээс ангид байх, эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.

Энэ оны 3 дугаар улирлын байдлаар Эрүү шүүлт тулгасан тухай гэмт хэргийн талаарх 53 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 26 буюу 49.0 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 18 хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлт явуулсан Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.9 хувиар, хаасан хэрэг 58.1 хувиар тус тус буурсан бол яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг ижил түвшинд байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.