Л.Оюун Шинжлэх Ухааны Докторын Дипломоо гардан авлаа

Aдмин / Технологи

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Л.Оюунд шинжлэх ухааны докторын зэрэг олгож өнөөдөр дипломыг нь гардуулж өглөө.

Л.Оюун нь “Монгол улсын иргэдийн санхүүгийн боловсролын тогтолцооны онол, арга зүйн судалгаа” сэдвээр Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан юм.

Тэрээр ОХУ, Санктпетербургийн Их Сургуулийг 1973-1978 онд суралцан Эдийн засаг, улстөр эдийн засгийн ухааны багш мэргэжлээр төгсчээ. Улмаар МУИС, БНСУ, Австрали, ХБНГУ, АНУ-д санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

Л.Оюун нь “Олон улсын банкны тогтолцоо”, “Мөнгө, банкны үйл ажиллагаа, мөнгө-зээлийн бодлого”, “Мөнгө зээлийн бодлогын онолын үндэс”, “Мөнгө зээлийн бодлогын онолын үндэс 5 боть”, “Арилжааны банкны маркетинг”, “Арилжааны банкны дампуурал”, “Хувь хүний санхүүгийн онол, арга зүй”, “Хувь хүний санхүүд нөлөөлдөг хүчин зүйлс” гэх мэтчилэн 15 сурах бичиг, 30 гаруй ном гарын авлага хэвлүүлжээ. Түүнчлэн гадаад дотоодын олон төсөл хөтөлбөрийг санаачлан оролцож, 20 орчим эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичиж олны хүртээл болгоод байна. Тэрээр мөн 13 докторын ажлыг удирдаж хамгаалуулсан эрдэмтэн багш юм.

Л.Оюун доктор өдгөө МУИС-д багшлахын зэрэгцээ СЗХ-ны бодлогын үнэт цаасны зах зээлийн удирдлагын зөвлөлийн гишүүн, Бизнесийн удирдлагын эрдмийн зэрэг цол олгох зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Үүнээс гадна Л.Оюун докторын зохиосон “Өрхийн төсөв” дэвтэрийг нэр бүхий банкууд ББСБ-уудын харилцагчиддаа ашиглуулахаар хамтран ажилласан нь үр бүтээлтэй ажил болсон юм. Мөн ЕБС-н ахлах ангийн Сонгон гүнзгийрүүлсэн “Бизнес судлал” хичээлийн хөтөлбөрийн багт ажиллаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран олон нийтийн санхүүгийн боловсролын дээшлүүлэх зорилго бүхий ярилцлага, нийтлэл, лекц олныг зохион байгуулж иржээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.94] 2021-10-16 13:14:14

Миний муу ээжтэй их адилхан харагддым. Урт удаан наслаж сайхан амьдарч ажиллаж яваарай Доктор оооо. Баяр хүргэе.

Зочин [202.21.109.52] 2021-10-16 12:56:47

70хүрсэн авгайг хөөргөж байхаар залуучуудаа дэмжих хэрэгтэй.Амьдрал одоо болтол мэдэхгүй ард түмэн мөнгөгүй байхад өрхийн төсөв ч гэх шиг социализмын үеийн ариун цэврийн дэвтэр,мөнгөний гэсэн юм бичээд суух юм байхдаа.Эцгийнхээ нэрээр алдаршсан,амьдрал хөрсөн дээр буухгүй тэнэг юм яриад инээд хүргэх юм.

0202 [103.10.21.52] 2021-10-18 09:37:26

Залуус нь улс төр хөөцөлдөж хүний бүгс долоохоос өөр гавих юмгүй шдээ,Ийм сайхан хүн байгаад баярлах хэрэгтэйдээ,

Зочин [148.60.92.227] 2021-10-16 23:20:50

ter zaluus chini chaddag yum bol ene abgai sig abahiig chini haral daa????!!!!!!!!!chadahgyi yum chini?yugiin ni demjih be?....hyniig nasaar ni byy angil?.../ta nar zaluu saihan bailaa ch yhaan chini hegsirchihsen bna!

Оюунтуяа [103.57.94.132] 2021-10-15 23:32:12

Оюун багшдаа баяр хүргье.Сайхан багш шүү.Биднийг оюутнууд та нар бодлогын чанартай бэлтгэгдэж байгаа шүү! Та нарын толгойд Монгол улсын ирээдүй бодогдож байгаа гээд бид бүхнийг маш дэмжиж зааж сургаж ирсэн багшдаа.Бас маш залуу сэтгэлгээтэй. Асуудлыг гоё талаас нь олж харна.Илэн далангүй. Багшдаа мэхийн ёсольё.

Zochin [139.5.217.191] 2021-10-15 22:44:02

Gaihaltai.AMJILT.

zochin [202.126.90.104] 2021-10-15 21:46:56

Debooorol ha hahaha

zochin [202.126.90.104] 2021-10-15 21:46:49

Debooorol ha hahaha

Зочин [202.126.90.104] 2021-10-15 21:46:26

Debooorol ha hahaha

Зочин [58.140.209.4] 2021-10-15 20:03:34

Saikhan bagsh nar baidag yum.Tednii neg baina. Amgilt as jargal khusyee!

Зочин [64.119.24.90] 2021-10-15 19:56:25

Оюун багшдаа амжилт бүтээл, эрүүл энх, аз жаргалыг хүсье. Сайхан харагдаж байна шүү.

Зочин [122.201.31.25] 2021-10-15 18:58:46

ХАРВААС САЙХАН ХҮН. АМЖИЛТ ХҮСЬЕ!


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.