1945 оны энэ өдөр "Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт" явагджээ

Aдмин / Хууль

Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт нь 1945 оны 10 сарын 20-д явуулсан монгол улсад оршин сууж амьдарч байгаа ард түмний дунд БНМАУ-ыг тусгаар тогтносон улс байлгахын төлөө явуулсан бүх ард түмний санал хураалт юм.

Их гүрнүүдийн шахалтанд орсон БНХУ 1945 оны 8-р сарын 14-нд "ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр"т гарын үсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээд тохиролцохдоо "Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв.

image

Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна" гэж заасан байна.

Энэ хэлэлцээрт БНХУ буюу Гоминданы Хятадын талаас ерөнхий сайд Сүн Зи Вен, Гадаад яамны сайд Ван Си Зы нар оролцсон. "Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Хятад улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс Монгол улсад 1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр илгээсэн байна.

image

Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг.

Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2021-10-18 19:39:06

Mongol hyniig Mongol ylasiig yhaantai ydirdagch garbal abaad yabna?yragsgyi ydirdagch baibal yryydyylan yabah bolno!!!!

зочин [202.9.46.249] 2021-10-18 16:05:10

10 р сарын 20 ны өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн тэмдэглэлт өдөр болгох хэрэгтэй

Зочин [103.80.210.183] 2021-10-18 14:31:02

ийм сайхан түүхийг үнэхээр хар болгож байна даа. чадваргүй сэтгэлгүй шуналын дэв бузар нь дийлсэн хүмүүс.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.