Улсын хэмжээнд 97 мянган хүүхэд халдвар авчээ

Aдмин / Эрүүл мэнд

УОК-оос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Баярболд: Израйль улсад 3-р тунг 60-аас дээш насныханд тарьж туршсан. Туршилтын үр дүнд нэмэлт тунгийн дараа дельта хувилбараас хамгаалах чадвар 86 хувиар нэмэгджээ. Монгол улсын хувьд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ дээр дархлаажуулалтын судалгаа хийсэн. Үүнээс үзэхэд нэмэлт тунд хамрагдаад 14 хоногийн дараа эсрэг бие өсөж, 28, 60 дахь хоногт эсрэг биеийн түвшин буурч байгаа судалгаа гарсан. Манай улсын хувьд нийт иргэдийн 69.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин гуравдугаар тунд хоёрдугаар тунд хамрагдсан хүмүүсийн 20 орчим хувь буюу 380 330 хүн хамрагдаад байна.

Хүүхдийн өвчлөлийн тухайд улсын хэмжээнд нийт 97 мянган хүүхэд халдвар аваад байна. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс халдвар авах нь бага байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 20 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 26 хувь нь 0-4 насны хүүхэд байжээ. Тодруулбал:

  • 0-4 насны хүүхэд 26 хувь
  • 5-9 насны хүүхэд 33.9 хувь
  • 10-14 насны хүүхэд 28.2 хувь
  • 15-17 насны хүүхэд 11.9 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл

зочин [124.158.77.41] 2021-10-22 23:16:39

ЖООХОН БОДИТОЙ ЗҮЙЛ ЯРИХ ХЭРЭГТЭЙ КОВИДЫН ВИРУС ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БУЮУ ОЛОН ХҮН ЦУГЛАРСАН ГАЗАР ТУСАХ МАГАДЛАЛ ИЛҮҮ ӨНДӨР ГЭДЭГ НЬ БАТЛАГДСАН .ТИЙМ БАЙХАД ХҮҮХЭД ГЭРЭЭСЭЭ ХАЛДВАР АВААД СУРГУУЛЬД ХАЛДВАР АВАХГҮЙ БАЙНА ГЭЭД ЯРИАД БАЙГАА НЬ ХЭР ҮНЭНИЙ ОРТОЙ ЮМ БЭ.ТИЙМ БИШ БАЙСАН БОЛ УРЬД БОЛОН ХОЙД ХӨРШҮҮД ЯАГААД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭ ХААЖ БАЙГААД ХАЛДВАРАА БАГАСГАХ ШИЙД ГАРГААД БАЙНА. 2 ХӨРШ ХОЁУЛАА ЭНЭ ВАКЦИНЫГ ИЛҮҮ СУДАЛСАН ВАКЦИН БҮТЭЭСЭН ТЭГЭЭД Ч МАНАЙХААС ХЭД ДАХИН ИЛҮҮ ХҮН АМТАЙ УЛС ОРОНУУД ЯАГААД ИЙМ ШИЙД ГАРГАВ. АЛИВАА ЗҮЙЛД БОДИТООР ТЭГЭЭД ХҮНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙГ БОДСОН ШИЙД ГАРГАХ НЬ ЧУХАЛ БАЙНА ШҮҮ.

Зочин [64.119.26.133] 2021-10-22 22:55:32

бага насны хүүхдүүдээ яаралтай вакцинжуул жсвэл хичээлийг нь цахимжуул

зочин [124.158.77.41] 2021-10-22 19:42:37

АМ АЖИЛ ХОЁР НЬ ЗӨРСӨН ЭНЭ ХЭДЭН ХҮНЭЭ БОДДОГГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЯАХ ВЭ ХҮНИЙ ҮР ХҮҮХЭД ӨВДӨХ НЬ ЭДНИЙ СУУДЛААС ХЯМД БАЙНА АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ ХҮМҮҮСТ ТЭВЭЭР НЬ БАРАГДААД БАЙНА

Зочин [103.80.210.183] 2021-10-22 17:13:45

сайд нь юу гээд байлаа ???????? хичээлээ цахим руу л шидэхээс өөр аргагүй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.