Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

Aдмин / Хууль

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийн зарим гишүүд Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө гарган тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар талууд санал солилцсон юм. Ажлын хэсгийн зүгээс Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.

Дээрх уулзалтад Ажлын хэсгийн гишүүдээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо болон “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцсон бол Рио Тинто компаниас тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Андрью Латхам, Рио Тинто Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцлоо.

Эх сурвалж: ХЗДХЯ


Сэтгэгдэл

jwywwdsbve [185.220.101.145] 2023-11-27 07:06:51

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ujsrwxvcec [185.220.101.145] 2023-11-27 07:06:49

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [64.119.24.127] 2021-11-02 20:07:43

Менежментийн алдаа гээд байгаа нь босоо амаа буруу газраа барьсныг хэлээд байгаам. Монголын тал хариуцлага хүлээх ёсгүй.

Хэргийн эзэн [98.225.36.133] 2021-10-28 00:21:51

С.Баярцогтын зохиосон гэрээ 20 000 хувьсагчтай. Ганцхан тэр хүн л тайлбарлах байх даа, эд нар яаж ойлгодог болдоо асуух юмсан…

Зочин [82.144.201.2] 2021-10-27 18:19:42

Нөгөө Батсүх, Багабанди гар нь хаана бна аа ....КККК

MONGOL [66.181.161.15] 2021-10-27 16:09:48

ЯАХЛЭЭРЭЭ МОНГОЛ ЗЭЭЛ ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМ ЭНЭ ЧИНЬ МОНГОЛЫН БАЯЛАГ ЗҮГЭЭР ЮМАА УХУУЛНА ЭНЭ БАЙЖ БАЙГАА АРД ТҮМНЭЭ АМДРАЛАА ТЭР ГЭР ХОРООЛОЛД ОЧООД ҮЗДЭЭ АРД ИРГЭДИЙН АМДРАЛЬ САЙЖАРЖУУ МУУ ДЭЭРЭМЧИД ХАА БАЙНА ТЭР АШИГ ӨЧНӨӨН ЖИЛ БОЛЛОО ОДОО ХӨӨЖ ГАРГА

Иргэн [202.21.115.82] 2021-10-27 08:59:35

Бид өөрсдийн 34%-г зээлээр авах ёсгүй

Зочин [122.201.31.253] 2021-10-27 03:02:53

Манай АН-ын хэдэн олхиогүй дарга нар ЗГ -ыг огцруулж, Дубайн гэрээг Монголд ашигтай болгох ажлыг тасалдуулж хахуульд нь олон зуун сая доллар цохино гэж хоосон ярьж ярьж шалдан гуя хоцрох шив дээ

зочин [64.119.27.67] 2021-10-27 01:50:12

Гадаадын хөрөнгө оруулагч нар жагсаал хийлгэж байна гэх утгатай үгийг хуулийн сайд хүн хэлж байгаа нь их содон байна. Шббд шийдчихээр асуудал эрх нь ч Монголчуудад байж л байхад зориуд ингэж удаах ямар зорилго байна аа.

Оноч [66.181.161.92] 2021-10-27 15:20:10

Чамайг шалгах хэрэгтэй санагдаж бна.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.