Голомт банк “ЭРКСИС ИНК”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Голомт банк болон “Эрксис инк” компани хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах санамж бичиг байгууллаа. Голомт банк тус компанийн хөгжүүлж буй “Эрксис” маркетинг, борлуулалтын платформыг сүүлийн 4 жил ашиглаж байгаа бөгөөд Санамж бичгийн хүрээнд талууд уг платформын шинэ боломжуудыг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлж, харилцагчдадаа инновацлаг, илүү уян хатан үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Хоёр талын хамтын ажиллагаа нь тус платформыг ашигладаг олон улсын компаниудад бодит жишиг болж, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.
“Эрксис инк” нь цахиурын хөндийд амжилттай ажиллаж буй Монголын анхны компани бөгөөд хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтыг дэмжих, маркетингийн автоматжуулалтын “Эрксис” платформыг харилцагчдадаа санал болгодог. Энэ нь дэлхийн анхны нээлттэй эхийн маркетингийн платформ гэдгээрээ онцлог юм.
Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк нь мэдээллийн технологийн Монгол компаниудтай дижитал шилжилтийг хамтран хийх, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах болон олон улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад нь дэмжих зорилтоо улам өргөжүүлэхээр ажиллаж байна.
#ЦахиуртХамтдаа #ЦахиуртГялалзъя






































































Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй