“МОНПЕН” Санаачилгын хүрээнд халдварт бус өвчин/зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Aдмин / Эрүүл мэнд

ДЭМБ-аас МонПЕН төслийн хүрээнд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 630 гаруй сая төгрөгийн үнэ бүхий, 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Дундговь аймаг, Дархан-Уул аймаг, СХД-ийн ЭМТ-ийн газрын төлөөлөл оролцов.



Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн хэв маяг өөрчлөгдөж халдварт өвчнөөс халдварын бус өвчин буюу соёл иргэншил, амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний идэвх, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварын бус өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж, нийгэм эдийн засгийн хөгжил, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах замаар халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар бууруулах, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулснаар 10000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 2025 онд 16, 2030 онд 14 болгох зорилтыг дэвшүүлсэн.



Эдгээр зорилтын хүрээнд 2019-2020 онд Дархан-Уул аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 сум, өрхийн эмнэлэгт ДЭМБ-ын Халдварт бус өвчин, зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг нэвтрүүлж, зүрх судасны өвчний эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр зүрх судасны өвчний хүндрэлгүй тохиолдлыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд хийх хяналт сайжирч, зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэх, хянах үйл явц хялбаршиж, артерийн гипертензи, чихрийн шижингийн хүндрэлгүй тохиолдлыг лавлагаа шатлалд шилжүүлэх тохиолдлын тоо буурсан байна. Уг төслийг тогтвортой үргэлжлүүлж, аймаг, нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд сонгогдсон 6 аймаг болох Дорнод, Завхан, Дундговь/Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн өрх, сумын 132 эрүүл мэндийн төвд ДЭМБ-ын зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр холбогдох арга зүйн сургалтуудыг зохион байгуулаад байна.



Энэ удаад ДЭМБ-аас төсөлд хамрагдсан эдгээр сум, өрхийн эмнэлгүүдэд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, оношлоход нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох хурд, хүчний үзүүлэлт сайтай компьютер, стандарт ширээ, сандал, автомат артерийн даралт хэмжигч, жин өндөр хэмжигч, цусны сахар, холестерол хэмжигч, шээсний анализаторыг тэдгээрийн оношлуурын хамт нийлүүлж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-12-03 09:23:25

ЭМ сайд яг горилла юм аа. маскаа зүүхгүй бол горилла л байна даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.