Ц.ТУВААН: Нас барсан ахмад настны тэтгэврийн зээлийг ар гэрээр нь төлүүлдгийг болиулна

Aдмин / Нүүр

УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ.

"Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 450 мянган ахмад тэтгэвэр авч байна. Хорвоогийн жамаар нас барсан тохиолдолд зээлтэй ахмадын зээлийг ар гэрийнхэн төлдөг. Ар гэрийн хэн нэг нь батлан даагч болдог, мөн зээлээ төлсний дараа нас барсны гэрчилгээг нь авдаг. Иймд энэ асуудлыг чөлөөлөх ёстой гэсэн үүднээс тус хуулийн төслийг санаачилсан. Энэ бол анх удаа хийгдэж байгаа ажил биш өмнө нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Нийт 240 зээлтэй ахмадын 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Мөн тэтгэврийн зээлгүй 210 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн урамшуулал өгч байсан. Нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийг олгосон. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байгаа. Монгол улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь ядуу гэсэн статистик мэдээлэл байна. Эдгээрийн дийлэнх хэсгийг тэтгэвэр авдаг иргэд эзэлж байна. Иймд энэ хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно. Монгол улсын хуулиар тэтгэвэр авагчийн насыг гурван сараар нэмсээр байгаа.

Монгол эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй нь дундаж нас 75 байгаа. Энэ бол шударга бус гэж үзэж байна. Хүн насаараа нийгмийн даатгалыг цаг тухай бүрт нь төлж байсан ч өөрийн төлсөн мөнгөн дүнгээсээ маш бага мөнгийг тэтгэвэр болгон авдаг үзэгдэл байсаар байна. Хэрэв ийм асуудал тулгарвал тус асуудлыг шийдэх хуулийн төсөл юм. Тэтгэвэр тэглэснээс хойш нийт 71 мянган ахмадууд 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг авсан нь тэтгэврийн мөнгө нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.23] 2021-12-16 13:08:31

Энэ цагаа олоогүй солиорол зээл авсан хүн нь төлөхгүй татвар төлөгчид төлөх болж байна уу. Ахмадууд хүүхдүүддээ зориулж зээл авдаг шүү.

Зочин [66.181.161.72] 2021-12-16 05:28:26

Энэ зүгээр гэнэн сэтгэлийн илэрхийлэл.Зээл авсан хүний зээлийг энгийн арай ядан амь залгуулж яваа ажиллагсад татварт төлсөн мөнгөөрөө төлөх болж байна уу?Ярьж байгаа нь сайхан сонсогдовч цаанаа асар их буруу зүйл,сэтгэлгээ,зүгээр л бас нэг гэнэн Шоу.Тэгвэл үхэхийнхээ урьд зээл хөөцөлдөж аваад үхээд байх хэрэгтэй болж байна аа даа. Ийм тэнэг санаа яаж энэ хүнд төрдөг байна аа? Харин тухайн нас барсан иргэний НДШ төлөөд түүнээс зарцуулсан, авсаныг хасаад үлдэх хэмжээгээр нь зээл барагдуулж болох юм. Тэхдээ энэ ч бас олон асуудал дагуулах байх.

Ghgg [150.129.142.54] 2021-12-16 03:01:40

тэгээд татвар төлөгчид төлөх юмуу хаха.

Зочин [66.181.161.95] 2021-12-16 01:31:46

Hutsaa

Zoch [202.9.46.172] 2021-12-15 13:38:08

Энэ туваан ийм тэнэг юм ярьж байхаар тэтгэвэрийг нэмэх талаар ярьвал яачаад бгаа юм болдоо.Одоо үхсэн ч төр төлнө гээд үр хүүхдүүд нь дарамтлаад хөтлөөд банкан дээр очоод зээл авахуулаад өөрсдөө авчихана даа. Харж бхад хөтөлж очоод л энд энд зур гээл гар хуруугы нь банкныхантай элбэж барьж бгаад зуруулдаг юм бна лээ.мөнгийг нь авчаад ганц цайны сүү авч өгдөг юм уу үгүй юм уу .

чимэд [124.158.64.133] 2021-12-15 13:21:40

Туваан чи маш зөв санал дэвшүүлж энэ насныхаа алдар гавъяаны суврагыг босгох гэж байна.Ийм хууль батлагдвал банкнууд тэтгэврийнхэнд ялангуяа 70-с дээш насныханд зээл өгөхгүй гэж журам гаргана. Иймд энэ хуулиндээ тэтгэврийн өндөр настайчуудад зээл өгөхгүй гэвэл гэмт хэрэг эсвэл зөрчил гэж үзээд торгодогч юмуу нэг заалт оруулах нь зөв. Чинзориг шиг нийгмийн даатгалыг нөхөн төлж болно гэж горьдоогоодп татвар төлөөгүй бол зөвшөөрөхгүй гэж даапаалсан хууль битгий болгоорой.Чинзориг өөрөө их баян учир зовлон мэддэггүй юм билээ.Ээдээ хичээж үзээрэй,шаргуу зүтгүүлээрэй.МАН-нхан эрх биш дэмжих байлгүйдээ

зочин [59.153.86.74] 2021-12-15 13:14:07

ахмадын тэтгэвэрийг нэмэгдүүлж хүрэлцдэг болгоод тэтгэвэрийн зээл гэгч юмаа хал .залуусыг бүгдийг ажил орлоготой болго .тэгээд татвар НДШ ээ төлөгчдийн хамрах хүрээгээ нэм .огт ажил хөдөлмөр хийхгүй аав ээж өвөө эмээгээрээ тэжээлгэгч шимэгчдийн бүхэл бүтэн хэсэг оршин улам нэмэгдэж байна . тэтгэвэрийн хөгшин бүхэл бүтэн айл өрхийн орлогийг дааж байгаа өрх олон байгаа.

Зочин [202.21.107.225] 2021-12-15 07:56:23

5 жил болгож өгнө үү

зочин [202.131.245.243] 2021-12-15 07:10:38

зүгээр л хурдан шиг 7 жилийг 5 жил болгож өгнө үү. тэр нь л шударга


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000