Цэргийн бүртгэл дуусахад 7 хоног үлдлээ

Aдмин / Хууль

Цэргийн бүртгэл 2022 оны нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явагдана. Харин өнөөдрийн байдлаар 60,568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэсэн байна. Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "e-Mongolia" системээр хийлгэх боломжтой юм.

Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх шаардлагатайгаас гадна Төв шуудангийн 1 давхарт байрладаг "e-Mongolia" төвд биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой байна.

"e-Mongolia" системээр бүтгүүлэхэд баримт бичиг шаардахгүй ба Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтнүүд жилд нэг удаа цэргийн бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 насны
- Ахлах офицер -60 насны
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.