Мьянмар Улсын огцруулсан тэргүүнд авлигын хэргээр дахин 5 асуудал нэмэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Мьянмар Улсын Засгийн газрын ашиглаж байсан нисдэг тэрэг худалдан авах, түрээслэх зэрэгтэй холбоотой авлигын таван асуудалд Аун Сан Су Чийг буруутгасан байна. Өнгөрсөн оны 2 дугаар сараас сатуулагдаад байгаа Чийд 15 жилийн хорих болон торгуулийн ял оногдуулах боломжтой юм.

Су Чийг улсын хилээр хууль бусаар холбооны хэрэгсэл оруулсан, хадгалсан, корона вирусын хязгаарлалтуудыг зөрчсөн хэрэгт 6 жилийн ял оноогоод байсан юм. Түүнийг улс төрд эргэн ирүүлэхгүй байх, цэргийн эргэлтийг зөвтгөхийн тулд эдгээр хэргийг хуурамчаар зохион байгуулсан хэмээн түүний хамтрагчид болон хүний эрхийг хамгаалагчид мэдэгдээд байгаа юм.

Цэргийн Засгийн Газар уг шүүмжлэлийг няцаасан байна. “Хэн ч хуулиас дээгүүр байдаггүй. Түүнийг хуулийн дагуу шүүнэ гэдгийг л хэлмээр байна” хэмээн цэргийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Зав Мин Тун баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар асуухад мэдэгдсэн байна.

Цэргийнхэн эрх мэдлийг булаан авснаар Аун Сан Су Чи болон түүний тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам нь хоёр дахь удаагийн таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх боломжгүй болсон.

Тус улсад 2020 оны арваннэгдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулийн үеэр засгийн эрхэнд байсан намынхан их хэмжээний сонгуулийн луйврын хэрэг хийсэн тул цэргийн эргэлт хийхээс аргагүй байдалд орсон хэмээн армийнхан мэдэгдсэн бол хараат бус сонгуулийг ажиглагчид үүнийг батлах нотолгоо байхгүй гэжээ. Цэргийн эргэлт олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд Мьянмар Улс одоо ч зэвсэглэсэн цэргийн дэглэмийнхэнтэй тэрсэлдсээр л байна.

Мьянмарт хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн мэдээлснээр 2021 оны хоёрдугаар сарын 1-ийн төрийн эргэлтээс хойш хамгийн багадаа 1469 хүн амиа алдаж, 11500 хүн саатуулагдаад байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн наймаатай холбоотой хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргүүдэд Сү Чийг яллаж байгаа юм. Үүнээс гадна түүнийг "Албан ёсны нууцын тухай хууль"-ийг зөрчсөн хэргээр шүүж байгаа бөгөөд тус хэрэгт хамгийн дээд тал нь 14 жилийн хорих ял оноодог байна.

Цэргийн Засгийн Газар Сү Чийг болон хамтран ажиллагсдыг нь сонгуулийн луйврын хэргээр шүүнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2022/1/15/ousted-myanmar-leader-suu-kyi-faces-5-new-corruption-charges


Сэтгэгдэл

зочин [202.131.229.246] 2022-01-25 12:03:09

хар машин л биднийг ална шүү

Зочин [66.181.190.80] 2022-01-24 14:02:43

шороо овоолдог хүн маань шалгагдах болоогүй юу

Зочин [202.55.188.40] 2022-01-24 13:20:04

Ардчилагч гэж цээжээ дэлддэг хүмүүс дандаа авилга, албантушаалын хэрэгт холбогдох юм. Тэгээд л хэргээ хаацайлахын тулд ардчилалд аюул учирлаа гэх юм. Хэрэг хийсэн бол ялаа эдэлж сурахгүй юм. Жирийн иргэд маань хуулиа биелүүлж, харин хэрэг хийсэн бол гоншигнолгүй ялаа эдэлдэг. Хуулийн дор бүгд адил эрхээ эдэлж, үүргээ хүлээж сурах ёстой юм.

Зочин [66.181.161.41] 2022-01-24 18:12:16

Асуудлаа мэдээд ойлгож бичиж байгаа гэж найдаж байна

Зочин [66.181.161.102] 2022-01-24 12:30:16

Монголын сонгуулийн санлын хар машин ч ноотой шүү Ард иргэд санлын хар машинаар санлаа өгөхгүй шүү Иргэд бид санлын хар машинд итгэж болохгүй шүү

Зочин [103.229.123.19] 2022-01-25 12:05:51

саналын гээч ээ дурак


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.