MCS, АПУ, “Номин”-гоос олон охин компанитай дархан төрийн түшээ Ч.Хүрэлбаатар
Эдгээр нэр дурдсан том компаниуд бол улсын төсвийн ачааны хүндийг сүүлийн 20 жил үүрч яваа аж ахуйн нэгжүүд. Эдгээр томчуудын охин компаниуд үсрээд 20-иор л тоологдоно. Харин цаана чинь сүүлийн 20 жил төрийн өндөр сэнтийгээс буугаагүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий компаниуд 30, 40-өөр тоологдож байна. Магадгүй үүнээс ч их байгаа байх. Улсад татвар төлдөг эсэх нь бүр ч тодорхойгүй. Ямар улс орон гэхээрээ насаараа яам тамга, төрийн ажлаас өөрийг хийгээгүй хүн хувьдаа үндэсний хэмжээний компаниудаасаа том аж ахуйн нэгжтэй, бизнестэй байдаг байна. Татвар шимтгэл ч төлдөггүй, төлж байгаа эсэхийг нь шалгаж хянах үүрэгтэй Сангийн сайдын албыг өөрөө байсхийгээд хашдаг. Сайдын албанаас буухаараа Сангийн яамаа хянадаг бүр ч том албан тушаал болох УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны
даргыг хийдэг. Олны нүдэн дээр ил тодорхой байгаа энэ бүх ичгэвтэр байдлыг нотлох гэж зовж, илүү дутуу үг бичээд яахав, зүгээр л хавсаргасан баримтуудыг та бүхэн нягтлаад харчих. Ч.Хүрэлбаатарын энэхүү даам гарчихсан байдлыг МАН-ынхан хаалганы цаана ярьдаг болоод удаж байна. Намынхан зарим нөлөө бүхий гишүүд сүүлдээ ил цагаан хэлдэг, бичдэг болсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын кабинет бол тэр чигээрээ шинэ үеийнхэн. Тэдний зарим нэг залуу сайдуудын зүгээс мэдээллийн хэрэгслүүдээр “Манай ах нарын зарим нь хулгайч. Бидний үе бол тийм биш ээ” гэж ярих боллоо. Сүүлийн өдрүүдэд Ч.Хүрэлбаатарын Японы иргэн Савадад бичсэн Хаан банктай холбоотой нууц бичиг баримт ил болсон нь үүнтэй холбоотой гэж гэж эх сурвалжууд мэдээлэх боллоо. Тэрнээс барагтай бол задрахааргүй баримт гэж үздэг аж. Ил дэлгэгдэх боломжгүй нууц бичиг ямар түвшинд яригдаж байж илэрдэг талаар ордноор сэм яригдаад хэд хонолоо. Энэ бол дараагийн том сэдэв болохоор ингээд орхиё. Өнөөдрийн бодит үнэн бол Ч.Хүрэлбаатарын өөрийнх нь хардлагаар МАН-ын шинэ үеийнхэн түүнээс салахын бөөн хүсэл болж байгаа гэх. Өөрийнх нь гаргасан яриа, хардлага нь шүү. Цаг нь болж, нөхцөл нь бүрдэхээр Монголын банк, санхүүгийн системд өөрийн хамаарал бүхий хэдэн зуун хүнийг хэрхэн байршуулж, голлох албан тушаал, төсөл хөтөлбөрүүдээс сааж суудаг аалзны тор мэт хэрэн торлосон аймшигт сүлжээг хэн нэгэн задлан зарлах сурагтай. Үүний эхлэл юм байлгүй түүний хамаарал бүхий, түүнийг Сангийн сайдаар ажиллах бүрт тодордог компани, аж ахуйн нэгжүүдийн нэрс, дуусшгүй их цуваа нийгэмд ил болж эхэллээ. Сайн нягтлахад Ч.Хүрэлбаатарын төрсөн ах дүү нараас эхлээд, эхнэр хүүхэд, хадмын тал, хамтран ажилладаг хүмүүс гээд нөгөө хошин шиг дээр гардаг “Аавын ээжийн дүүгийн салсан нөхрийн төрсөн ахын...” гэдэг шиг толгой эргэм ах дүүсийн сүлжээ байх аж. Бүгд энэ олон компанийн эзэд. Ийш тийш шилжүүлж, өөрчилж, нэр хаягийг нь сольж, жинхэнэ санхүүгийн луйврын схемийг мэргэжлийн түвшинд хийж замруулдаг, нууцалдаг технологи эндээс тодорхой харагдана.

Зах зухаас нь дурдъя. Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүхийн компаниудтай танилц. “Би даблью Эй” ХХК /5058457/-н 30 хувь, Бээстрэен ХХК /5689112/ -н 20 хувь захирал нь, “Бяцхан баясгалан цэцэрлэг” БСБ /8202435/ 100 хувь, “Грийт гоби ложистикс” ХХК /5412706/-н 50 хувийн хувьцаа эзэмшигчээс 2018-12-26-нд хасагдсан, “Гурван тэрмэс трейд” ХХК /2572095/-н 82.50 хувь эзэмшдэг захирал нь, Мон-Одон ХХК /2763222/-н 34 хувийн хувьцаа эзэмшигчээс 2012-08-22-нд хасагдсан, “МОНТЭК” ХХК /5269113/-н 50 хувь, “Хотгор шанага” ХХК /2662647/-н 2.50 хувийн хувьцаа эзэмшигчээс 2012-03-05-нд хасагдсан... гээд үргэлжилнэ. Цааш нь үргэлжлүүлнэ гэвэл сонины талбайн гарз биз.
Бас нэг төрсөн ах нь болох Ч.Ганутлгынх нь эзэмшлийн компаниуд. “Би даблью Эй” ХХК /5058457/-н 40 хувь захирал нь, “Бээстрэен” ХХК /5689112/ -н 20 хувь, “Гурван тэрмэс трейд” ХХК /2572095/-н 17.50 хувь, “МОНТЭК” ХХК /5269113/-н 25 хувь, “Хотгор шанага” ХХК /2662647/-н 6.10 хувиас 2012-03-05-нд хасагдсан, “Шанага транс” ХХК /5278139/-н 20 хувь, “Би Жи пит” ХХК /5353955/-н 50 хувь, гүйцэтгэх захирал, “Вестмобайл ком” ХХК /5849659/-н 100 хувь гүйцэтгэх захирал, “Гесбасси” ХХК /6270301/-н 100 хувь гүйцэтгэх захирал, “Дунд тэрмэс трейд” ХХК /5971136/-н 100 хувь гүйцэтгэх захирал, “Мон-Одон” ХХК /2763222/-н 49 хувийн хувьцаа эзэмшигчээс 2012-08-22-нд хасагдсан, “Нью-Орчил” ХХК /5572045/-н 33 хувь, “Тохир” ХХК /2881748/-н 100 хувь гүйцэтгэх захирал, “Хархираа доктор” /4024184/-н 90 хувь, гүйцэтгэх захирал, “Юу Би оутлетс” ХХК /6778135/-н 100 хувь, гүйцэтгэх захирал... гээд бүр ч олон компанитай.
Бас нэг дүү М.Жавхлангийнх нь хувийн компаниуд болох “Альфа миючуал” ХХК-ийн 9.09 хувийн хувьцаа эзэмшигч, “Валью трейд” ХХК-ийн 90 хувь, гүйцэтгэх захирал, “Коммодити транс” ХХК-ийн 20 хувь гүйцэтгэх захирал, “Кэм тэк” ХХК-н 47 хувь, “Нью юни соп” ХХК-н 33 хувь хувьцаа эзэмшигчээс 2014-11 сард хасагдсан. “Парамоунт партнерс” ХХК /6468411/-н 30 хувийн хувьцаа эзэмшигчээс 2020-09-06-нд хасагдсан, “Премиум ойл энд энержи” ХХК /6552544/-н 14,30 хувь, “Роуст” ХХК /6360017/-н 40 хувийн хувьцаа эзэмшигчээс 2019-04-23-нд хасагдсан, “Стюдент эдьюкейшн эра” ХХК /6639577/-н 50 хувь, гүйцэтгэх захирал, “Эм Би Эс Пи” ХХК /5662745/-н 33 хувийн хувьцаа эзэмшигчээс 2014-05-06-нд хасагдсан, “Эм Си Ти Си” ХХК /5970105/-н 90 хувь эзэмшдэг захирал гэээд цааш явна.
Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгын охин Г.Энхболор нь одоо Хонгконг дахь дэд консулаар ажилладаг. Түүний мэдлийн “Гембасси” ХХК /6270301/-н 100 хувийн хувьцаа эзэмшигчээс 2018-09-28-нд гарсан, “ТБМГ” ХХК /5065984/-н 50 хувийн хувьцаа эзэмшигчээс 2015-10-21-нд гарсан.
Г.Энхболрын нөхөр Г.Тулгын мэдлийн “Соёмбо гольф” клуб, “ГҮТББ” /6574122/-Н үүсгэн байгуулагч гишүүн, “ТБМГ” ХХК /5065984/-н 50 хувийн хувьцаа эзэмшигчээс 2015-10-21-нд гарсан, “Төв тулга” ХХК /6321437/-н 60 хувийн хувьцаа эзэмшигч захирал, “Хан-уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК /2117932/-ыг эзэмшдэг. Толгой эргэм том сүлжээ. Хувьцаанаасаа татгалзсан бүрийн ард асуудал байдаг гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Удахгүй нийгэмд Ч.Хүрэлбаатарын олон жилийн өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үеэсээ Монголын банк, санхүүгийн салбарын чухал албан тушаалуудад байршуулан өнөөдрийг хүргэсэн сүлжээ, хар зураг, нөлөөнд нь байдаг олон зуун албан тушаалтны нэрс дэлгэгдэх бололтой.
































































Сэтгэгдэл
Зочин [124.158.68.106] 2022-03-08 11:33:43
МОН ОДОН КОМПАНИ ТАВАНТОЛГОЙД БДАГ БСАН БҮХ АЖИЛЧИДАА СОНГУУЛЬ ӨГҮҮЛЭХЭЭР АВААД ЯВДАГ СОНГУУЛИЙГ БОЛ ЖИНХЭНЭ ЛУЙВАРДДАГ ҮЁ Байсаан
иргэн [202.131.241.34] 2022-03-07 01:41:55
Иймчапакуудыг дийлэхгүй хөгийн төртэй байгаад сэтгэл гутарч байна.
Зочин [192.82.76.42] 2022-03-06 11:03:18
Яасан аймаар хүн яасан шуналтай хүн вэ ах дүү нар нь ч айж ичихээ мэдэхгүй шуналтангууд байна төрөөс хурдан зайлуулаач
Зочин [202.126.88.47] 2022-03-06 11:03:13
Хотгор шанагын уурхай монголын ард түмний өмч энэ хүн зарах зарж идэх эрхийг хэнээс авсан юм гэдгийг ард түмэн минь нэг бодоод гаргалгааг нь олдоо,олон түмэн минь....
Зочин [66.181.190.159] 2022-03-06 04:45:42
төмөр замын лхрга өайсан Отгондэмбэрэлтэй нь шхлга
Зочин [192.82.73.204] 2022-03-05 01:26:56
Oo za za, denduu yumaa. Nasaaraa turd ajillasan turiin tushee guai zuvxun uuruu bolon ax duu xamaatnuudaa bayajuulax gej ajillajee. Uvsiinxan denduu shunaltai. Mungunii tuluu yu ch xiideg xymyys gedeg ni notlogdoj baina. Xurungu mungiig ni xuraa. Xyyxdee xyrtel konsul bolgochixson. Ard tumnees dandaa xaramlaj baidag xyn iim l yum xiideg zavaan novsh baina.
zochin [202.21.112.106] 2022-03-03 01:52:49
Pooh mongol hun bayjig geed hen saihan setgeltei dur esgeed baina vee ? Teguul bugd saihan amidrah heregtei. Iim gachin kurelbaatar l lav bish.
Зочин [202.179.26.156] 2022-03-03 01:20:18
BМанайхан нэг нэгнээ ингэж их харлуулж мөшгиж байх хойгуур муухай Хятад, . өвөр монголуу, Канад Австраль, Солонгосууд монголоор дүүрлээ.Тэдэнд орохгүй хийхгүй ажил гэж алга. Одоо бид улсаа хөгжүүлье. Гадны муухай хүмүүс манай баялгийг идэж дууслаа. Гайгүй гэсэн бүх ажил тэдэнд очиж байна. Цаана чинь Аивенхо майнз инк ХХК манай удсын газар нутгийн өмнөд хэсгийг хамруулан бүхэлд нь хайгуул хийж дуусчихаад одоо тэр талбайнуудаа зарж байна. Үүнийг зогсоогооч ээ. Тэр Даланжаргалан дахь нүүрсний "Хар алт" ХХК, тэр олон коксын үйлдвэрүүд, жоншны компаниуд, махны үйлдвэрүүд гэх мэт хэлж барахааргүй олон зуун хятад комданиуд байна. Эд нэрыг зогсоож Монголоо авраач аа. тэнэгүүд дээ. Монгол хүн баяжиг л даа. Зөвхөн хоорондоо эвтэй , хүчтэй баяа л даа
unshigch [46.62.172.71] 2022-03-05 12:56:39
Бүгдийг уншлаа. Үнэн бол ,Монгол Улсыг, Эх ороноо -30 жил идэж ууж, авилгаар сайхан амьдарч (ах дүүс, төрөл саданаараа) ёстой мундаг том маф байна даа.Оюун-Эрдэнэ болон АТГ-даруй наад хүнээ баривлахгүй бол ард түмэн бослого гарган шүү. Ийм том маф байхад чинь ард түмэн дүлий дүмб суугаад .(нойрноосоо сэрээч.)
Энхболд [66.181.161.31] 2022-03-02 05:27:16
Хаан банкны хулгай нь баригдсан хүмүүс юу ч хамаагүй хийж нааж бгаад харлуулдаг болж дээ
Зочин [202.21.109.150] 2022-03-02 04:13:22
tom akul shte
kkk. [202.55.188.100] 2022-03-02 01:21:02
Tөрийн албанд бүтэн өнчин өссөн хүн авна гээд зар тавьчихаа тэр нь амар. Арай .л хажуу орцны хүн гэж .....
ЗОЧИН [150.129.140.118] 2022-03-01 23:43:01
ЭНЭ ӨМХИЙ АМТ УВСЫН ДҮРВЭД, МУ-ын ШИЛДЭГ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН ХҮРЭЛБААТАР ГАЗРЫН ГАВААР ОРЖ, 100 ГАРУЙГААР ТООЛОГДПОХ ОМГИЙНХОН НЬ УСТАЖ ҮГҮЙ БОЛСОН ЦАГТ ЭНЭ ТӨР, ЗАСАГ ЦЭВЭРШИНЭ, ХЯТАДАД БОЛ ЭНЭ АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ЦААЗ ШҮҮ ДЭЭ.
Зочин [202.9.47.17] 2022-03-01 13:00:09
Estoi chimeegui hulgaich luiwarchin shu dee. Neg l ih gemgui tsarailsan hulgaich daa. Bvh umand buzar garaa durdeg...... Shorond jangaa idmer!!!!
Зочин [192.82.67.152] 2022-03-01 12:46:58
Энэ хүний тухайд ийм байдаг байжээ. Харин хамаатан садан, эцэг эх, нэг ч хүн таньдагггүй хүнийг ажилд тавьж байя л даа.
Зочин [192.82.84.130] 2022-03-01 12:46:21
төрөөс холдуулаач компанийхаа ажилыг хийгээд амьдарч болдоггүй ээ төрлүү дайраад нотой доо
Сдак [59.153.114.115] 2022-03-01 06:13:46
Садкууд үхсэндээ шуналт дөрвөдийн өмөөрөв. Далд гараараа идээд дууслаа
Зочин [122.201.21.2] 2022-03-01 05:22:36
Дайралтын шинж чанартай л мэдээ байна
Зочин [103.212.119.107] 2022-03-01 04:23:46
Халхын хөрөнгийг ил далд цөлмөж байгаа увсын этгээдийн үнэн нүүр царай.
сми [66.181.179.57] 2022-03-01 04:17:01
Хотгор шанагын хулгайч Ч.Хүрэлбаатарын нүгэл нь нүдээрээ удахгүй цувнаа.
Уншигч [202.179.24.84] 2022-03-01 03:56:30
Ардчилал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төр барилцсан МАН,АН-ын хулгайч,дээрэмчин,луйварчдыг эхнээс нь дэс дарааллаар нь бүгдийг нь барьж хорьж байж шалгахгүй бол нэмэргүй ээ
Иргэн [66.181.161.68] 2022-03-01 03:23:53
Одоо үед ийм төлбөртэй харлуулалтанд итгэдэг хүн байдаг юм уу дөө хха.
Зочин [122.201.21.2] 2022-03-01 03:21:51
ЗИ Энколдын сайт Хүрэлбаатарыг хусах гэж аядсымуу. Хөгжлийн банкны хулгай луйвартай тэмцэж байгаа Хүрэлбаатарыг цаашид ч дэмжинээ
Жагар [64.119.20.18] 2022-03-01 02:46:31
Увсууд аимар шуналтаи увс гишүүд Чоижилсүрэн Нямдорж Шадар саид Амарсанаа Цогтгэрэл Алтанхуяг Хүрэлбаатар
Элдэв [192.82.70.165] 2022-03-01 02:42:16
Ийм шудрага бус, мэдээлэл, эрх мэдэлд ойроо ашиглан авч иддэг хүнтэй жирийн бид яаж өрсөлдөх билээ дээ.
Зочин [64.119.18.89] 2022-03-01 02:32:27
Сангийн яамны хурган дарга нартай нийлж байгуулсан компаниуд байхгүй байна. Ж.Ганбаттай нийлж олон бизнес хийдэг
Зочин [66.181.178.164] 2022-03-01 02:25:41
2024 онд УВС чууд бүү сонго тэгээд шалгуул .
Зочин [195.46.106.44] 2022-03-01 02:23:40
Увс аймгийн засаг дарга байсан Цэндсүрэнгийн энэ хүний талаар бичсэнийгАТГ заавал шалгах ёстой
иргэн [66.181.188.234] 2022-03-01 02:10:57
Бат үүлийг хориод л солиороод хүн хэлмэгдүүлээд баыхаар ийм Солиотой хогнуудийг хориоч!!! Та нар хэлчие :::: хулгайч - хулгайчаа хэзээд ч бардаггүй юм МАН ийн луварчидаа !!!!!!!! заыгаа таь?????!!!!!!
Зочин [66.181.190.36] 2022-03-01 03:20:48
ЭНЭ ӨМХИЙ АМТ ХҮРЭЛБААТАРЫГ ШАЛГАЖ БАЙХ ГАЗАРТ НЬ ХАМСААТНУУДТАЙ НЬ ХОРЬЖ ЖАНГ НЬ ИДҮҮЛЭЭЧ ЭЭ. ҮНЭХЭЭР ҮЗЭН ЯДАЖ БАЙНА ЭНЭ НОВШИЙГ
Элдэв [192.82.70.165] 2022-03-01 02:43:14
Бат-Үүл адилхоон.
Зочин [202.9.47.33] 2022-03-01 02:08:31
Ээ базарваань
Зочин [202.126.88.55] 2022-03-01 02:05:38
Арц Суварга гэж тендерийг голохгүй хусдаг компани нь харагдахгүй байна.
Дэлээ [192.82.70.165] 2022-03-01 02:40:27
Тийм бна. Харагдахгүй бна. Өөр харагдахгүй юм олон бгаа доо. Ийм байхад улс орон яаж хөгжих вэ дээ.
Зочин [139.5.216.128] 2022-03-01 02:02:19
Энэ нохорын ард маш их юм бгаа шуу дээ шалгах хэрэгтэй
Иргэн [192.82.84.180] 2022-03-01 02:02:02
ХААН банкийг авах гэж байсан гар булхай нь баригдангуут зуудаг нохдоо тавилаа даа Хүрэлбаатар тэсдэг байгаа энэ явуулга хийж буй арга барилийг нь хархад нэг танил женко маягийн юм яваад байна даа
Ardhvv [70.108.26.69] 2022-03-01 15:04:15
hen ni haan bankiig absh gej ulairch ypon hvniig daramtalj bailaa hvrelbaatar bizde
Зочин [103.26.195.4] 2022-03-01 02:00:40
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат, хууль эрх зүйн газрын дарга Энхболд хоёр холбоотой