АИ-92 автобензиний нөөцийг 44 хувиар нэмжээ
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 198,945 тн шатахууны нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.
Үүнээс А-80 автобензин 13,248 тн, АИ-92 автобензин 56,133 тн, ДТ 121,504 тн, АИ-92 автобензиний 42, АИ-95 автобензиний 46, А-80 автобензиний 79, ДТ-ний 44 хоногийн, нийслэлд 123,498 тн буюу АИ-92 автобензиний 41, АИ-95/98 автобензиний 36, ДТ-ний 47 хоногийн хэвийн нөөцтэй байв.
Шатахууны үлдэгдэл нөөцийн хэмжээ өмнөх 10 хоногоос өсжээ. Тухайлбал, АИ-92 автобензиний нөөц 44 хувь, А-80 автобензин 24 хувь, 22.6 хувиар нэмэгджээ.
Манай улс он гарсаар нийт 293.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байгаа. Үүнд А-80 автобензин 5.5 мян.тн, АИ-92 109.6 мян.тн, АИ-95/98 3.1 мян.тн, ДТ 148.3 мян.тн, онгоцны 3.5 мян.тн түлш, 23.5 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.

































































Сэтгэгдэл
зочин [43.228.130.188] 2022-03-03 06:35:26
кккк нөөц нь ч гайгүй байх,,, харин үнэ тэр тээ тэргүй нэмэх нь ойлгомжтой болсон сингапурын үнэээр авдаг гэсэн сингапурын үнэ сүүлийн 3 сар дараалан бараг 90+100+100 бараг 300 доллар өссөн мэдээл байгаа өсөх нь тодорхой шударга өрсөлдөөн тооцоог нь сайн хянах хэрэгтэй
Зочин [202.55.191.194] 2022-03-03 03:15:47
Шатахууны нөөцөд санаа зоволтгүйээ, манай улс сайн нөөцтэй болсон,
Зочин [192.82.67.239] 2022-03-02 08:26:30
Шуналтнуудад Украйны асуудал далим болж үнээ бас л нэмэх байх даа.