ИНЕГ: Монгол Улсын дээгүүр өнгөрөх нислэг 50 хувиар буурсан
ОХУ, Украины хооронд үүсээд байгаа нөхцөл байдал нь агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан мэдээлэл өглөө.
Засгийн газрын хуралдаанд агаарын ачаа тээврийн эргэлтийг сайжруулах, ачаа тээврийн логистик төв бий болгох талаар танилцуулсан байна. Засгийн газрын хурлын дараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “2019 онд Монгол Улсын дээгүүр хоногт 500 орчим нислэг өнгөрдөг байсан бол цар тахлын үед 150 болж буурсан. Өнгөрсөн сарын сүүлээр 200 орчим болж нэмэгдсэн ч сүүлийн гурав хоногт 50 орчим хувиар буурлаа. Энэ нь улс орнууд агаарын орон зайдаа хязгаарлалт хийж байгаа тул нислэгийн тоо цөөрч байгаатай холбоотой” гэлээ.
Ташрамд дурдахад, ИНЕГ 2022 онд навигацын орлогоос Монгол Улсын төсөвт 150 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой аж.
































































Сэтгэгдэл
Зочин [46.101.197.229] 2022-03-02 23:54:04
Мэргэжилийн бус хулгайчуудаар дүүрсэн ИНЕГ яана даа...
Зочин [202.126.90.154] 2022-03-04 03:07:54
Мэргэжлийн хулгайч нараасаа мэргэжлийн бус нь арай дээр биш үү,
Зочин [46.101.197.229] 2022-03-02 23:52:37
үү
Зочин [103.111.68.3] 2022-03-02 23:51:51
Өө заа..