Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна
Д.Кёкүшюзанбатбаяр /Иргэний үнэмлэхэд бичигдсэн албан ёсны нэр/ нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан.
Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй юм.
































































Сэтгэгдэл
БОЯ [103.229.120.190] 2022-03-04 18:23:23
БОАЖЯ ны тусгай хамгаалалттай газарт нутгийн хэлтэсийн дарга байсан Намхай зайсангийн газрын наймааг жинхэнэ утгаар нь цэцэглүүлсэн хулгайч шүү дээ.. Түүнийг барьж хориочээ
Зочин [122.201.22.15] 2022-03-04 14:05:39
Муусайн тэнэгүүд эд хурдан хариуцлага тооцох ёстой
timur [202.126.89.243] 2022-03-04 03:45:21
зайлуул баясгалангийн ээж нь бурханы оронд явсан гэсэн хэд хоногийн чөлөө өгч болохгүйм байхдаа ажил явдал нь дуустал
zochin [103.229.120.199] 2022-03-03 10:16:06
shorond ni hiigeechee muusain luivarchin pisdaanuudiig alaach
Зочин [66.181.190.72] 2022-03-03 08:53:17
ГАНЦ ЭНЭ ХҮМҮҮС БИШ ӨӨР ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР БАРИЛАГ БАРСАН ХҮМҮҮС БИ ТЭДНИЙГ БАС ЯЛЛААЧ
Т [78.54.175.188] 2022-03-03 07:27:39
Тэр байшин савы нь улсын орлого болгоод авчихаачдээ дахин ингэж болохгүй гэдэгийг бусад нь ойлгог
Зочин [192.82.85.252] 2022-03-03 04:35:54
Зөв маш удаан байна Ял завьшуулж болохгүй ард түмэн харж байна