Мөрийтэй тоглоом тоглосон 51 иргэнийг 5.1 сая төгрөгөөр торгожээ
Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалахтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 01 дүгээр сарын 06-наас 02 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлээд байна.
Шалгалтын явцад мөрийтэй тоглоом тоглосон 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 5.1 сая төгрөгөөр торгосон байна. Харин зохион байгуулсан этгээдүүдийг Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн шалгаж байна. Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүс дотор энэ төрлийн хэргээр шалгагдаж байсан болон цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан этгээдүүд буй аж.
Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид орон байр, обьектийг түрээсэлж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа тул иргэдийг түрээслүүлсэн байрандаа хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг сэрэмжлүүллээ.
































































Сэтгэгдэл
dd0808 [64.119.18.57] 2022-03-04 03:01:53
online aar heden zuu myangaaraa toglood bna oyutan zaluusaas awahuulaad ajil turultei humuus hurtel togloj aldaj hamag bdgaaraa hohirch bna tsagdaa nar medseer bj medeegui met jujihee bolioch dee
Зочин [202.126.89.215] 2022-03-04 17:25:43
chi uuruu ter humuusiig medeelj bolno shde
Кочин [66.181.161.123] 2022-03-03 12:20:42
Өмнөт солонгос болон бусад өндөр хөгжилтэй орон казиногийн орчинийг бий болгоод болжил бна хүсээд бга хүмүүст энэ орчинийг хууль ном журамын гаргаад өгчээч Баригдаж бга энэ боловч баригдахгүй бга өчнөөн хүн бга да далд зүйл чинь маш их гай гамшиг завхрал авчирдаг ил болгоод хуулийн орчинд хянах хэрэгтэй гэж бодож
Itgen bn oo [202.126.90.116] 2022-03-03 17:48:52
Mash zov odoo tsag ni bolson