Эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө

Aдмин / Эрүүл мэнд

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө.

Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нарын албаны хүмүүс оролцсон юм.

Төслийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах зорилгоор эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай “Ниссан Патрол” маркийн 7 автомашиныг өглөө.

Эдгээр автомашин нь хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг шаардлагатай бүх техник хэрэгслээр тоноглогдсон бөгөөд төв, орон нутгийн ялангуяа өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд коронавируст халдварын эмчилгээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Түүнчлэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд цаг алдалгүй түргэн шуурхай хүрэлцэн очиж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх, осолдож, бэртэж гэмтсэн иргэдийн амь насыг аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Cinda [192.162.165.22] 2022-03-05 02:30:03

Thanks for the good writeup. It if truth be told used to be a leisure account it. Glance complicated to far brought agreeable from you! By the way, how could we keep in touch? varicorin

Зочин [183.177.97.70] 2022-03-04 05:15:22

Японы ард түмэнд баярлалаа

зочин [66.181.177.185] 2022-03-03 15:53:46

Японы Засгийн газар ба иргэдэд маш их баярлалаа. Япон улс хүнд хэцүү цаг мөчид Монголчуудад байнга тусалж дэмждэг, 1990 оны шилжилтийн маш хүнд өдрүүдэд Япончууд л бидэнд тусламжийн гараа сунгаж байсан даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.