Шүүгчийг заналхийлж олон нийтийн сүлжээнд пост оруулсан иргэнд хариуцлага тооцжээ
Олон нийтийн сүлжээнд шүүгчийг заналхийлсэн агуулга бүхий мэдээллийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Г нийтэлсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоон, тухайн мэдээллийг устгуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цагдаагийн байгууллагад хандсаны дагуу дээрх этгээдэд хариуцлага тооцжээ.
Тус журамд “Шүүгчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түүний болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг түгээсэн /заналхийлсэн, хүчирхийлэлд уриалсан зэрэг/ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх нөхцөл байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран хуульд заасан арга хэмжээг шуурхай авна гэж заасан байдаг.
































































Сэтгэгдэл
Зочин [202.179.27.100] 2022-03-04 02:22:12
маш зөв,даравгарт даруулга хэрэгтэй,гэснээс Бахайтангийн балай Одбаяр,Хужаадорж тарвагын Хужаахүү мэтдээ хэзээ арга хэмжээ авах гээд байна Ац хошного Пиздец-ээрээ дуудуулаад л байх уу
Зочин [202.9.40.212] 2022-03-03 17:33:51
Энэ сэтгүүлч нэртэй хүмүүс зүй бус гарчиг тавьчихаад хүн гүтгэж доромжилж байх юмаа арга хэмжээ авдаг болмоор юмаа
Зочин [202.9.40.212] 2022-03-03 17:32:12
Ер нь бол хүнийг доромжилсон гүтгэсэн ёс зүйгүй хандсан хүмүүсийг тухай бүрд нь хашраах хэрэгтэй их хуралийн гүшүүд ерөнхийлөгч гээл доромжлохгүй хүн алгаа ёс зүйтэй байх хэрэгтэй бна бага балчир хүүхэдүүд нь хүртэл хүн доромжилдог болж бна шдэ
Зочин [192.82.72.104] 2022-03-03 10:01:09
/Увс аймагт нэг залууг ээжтэйгээ авахуулсан зургийн доор арай дэндүү муухай заналхийлсэн пось оруулсныг шалгаж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй ../пост/.. Ийм байж болохгүйг ойлгуулж анхааруулмаар ....