Ц.Наранбаатар: Цэргийн амьдралд эргэлт буцалтгүй орох хүслийг "Дөл" өдөөсөн

Aдмин / Нүүр

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн хоёр жил завсарлаад байсан Цэрэг-спортын “Дөл” тэмцээн амжилттай үргэлжилж байна. Дүүргүүдээ төлөөлөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багууд тодорсоор... Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцдог. Тэгвэл энэхүү тэмцээнээр цэргийн амьдралд тэмүүлэх зам мөрөө тэгшитгэсэн дэд ахлагч Ц.Наранбаатартай та бүхнийг уулзуулъя.

Юуны өмнө уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Төрсөн нутаг минь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум. Айлын том нь, хоёр дүүтэй. Нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийг төгссөн.

Тэгэхээр бидний яриа “Дөл” тэмцээнээс эхлэх нь зөв байх, тийм үү?

-Би анх 2016 онд "Дөл" тэмцээнд оролцож багаараа хүрэл медаль хүртэж байсан. Тэр үед 10 дугаар ангийн сурагч байлаа. 2017, 2018 онд ч мөн оролцсон. Эхний жилдээ Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс гутгаар байр эзэлсэн болохоор дараа дараагийн жилүүдэд илүү эрч хүчтэйгээр эргэн ирж медалийн өнгөө хувиргаж, амжилтаа ахиулах зорилготой болсон гэх үү дээ.

Анхны тэмцээнээс үлдсэн сэтгэгдэл их өндөр байсан. Хөл хөөрцөг болоод л жигтэйхэн байж билээ. Мэргэжлээ сонгоогүй, ирээдүй хэрхэхийг төсөөлөөгүй байсан би энэ үед л цэргийн хүн болно гэж зорьж эхэлсэн.

Манай гэр бүл гэлтгүй удамд маань мөрдэстэй хүн байдаггүй. Би яагаад анхных байж болдоггүй юм бэ гэж бодогдох үе олон байсан. Ингээд 2017 онд зорилгодоо хүрч бид дүүргийн аварга тасгаар шалгарч, нийслэлийн тэмцээнд оролцох эрхээ өвөртөллөө. Гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд мөн тэргүүлсэн. Удаах байранд орсон багаасаа 0,1-хэн секундийн зөрүүгээр илүүрхсэн гээд бодоход ёстой гал гарсан байгаа биз. Ингээд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Тэгэхэд би шилдэг тасгийн захирагчаар шалгарч, Хил хамгаалахын хүндэт тэмдгээр шагнагдсан. Тухайн үед 24 багийн тасгийн захирагчдаас гурван сурагчид л энэ тэмдгийг өгсөн гэдэг. Манай дүүргийн хувьд ерөнхий боловсролын сургууль олонтой, өрсөлдөөн ихтэй. Гэхдээ энэ дундаас л маш сайн шигшигдсэн баг шалгарна шүү дээ.

Бэлтгэлийг нь хэн хангуулдаг байсан бэ?

-Манай сургуулийн биеийн тамирын багшийг Дэлгэрмаа гэдэг. Мэдээж анхны бэлтгэлийг багш маань хангуулж байсан. Үүн дээр томоохон дэмжлэг болсон зүйл нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах ахлагч Бат-Орших ахын оролцоо юм. Дэлгэрмаа болон бусад багш, мөн сургуулийн удирдлагууд биднийг олон талаар дэмжсэн. Тэмцээнд оролцох сурагчдын эцэг эхчүүдтэй уулзаж, ярилцаад үр хүүхдээ ойлгож дэмжихийг уриалдаг байв. Гэр бүлийн оролцоо, дэмжлэг тун чухал санагдсан. Миний хувьд анх гэрийнхэн хүлээн зөвшөөрөөгүй тул тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаагаа нууж байсан. Гэр харах хүнгүй гэдэг шалтгаанаар намайг бэлтгэл хийх, цаашлаад тэмцээнд оролцуулах дургүй байсан юм билээ./Инээв/ Гэхдээ төд удалгүй үнэнээ хэлж, биеийн тамирын багшийг гэрийнхэнтэйгээ уулзуулсан юм. Энэ алхам маань ч зөвдсөн. Түүнээс хойш намайг зөвхөн тэмцээн уралдаан гэлтгүй бүх зүйл дээр дэмждэг болсон. Улсын аварга шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохиогдоход ээж, дүү гээд манай гэрийнхэн ирж дэмжсэн, бусад сурагчдын хувьд ч мөн адил. Энэ нь надад бүр ч их урам зориг, өөртөө итгэх итгэл төрүүлсэн. Тиймээс гэр бүлийн дэмжлэг их байх тусам амжилт ойрхон. Ардаа ямар ч дэмжлэггүйгээр хэн ч, юунд ч хүрэхгүй шүү дээ. Маш олон хүүхдийн хүслийг аав, ээж нь боосоор зүгээр л хясал төдий болгож орхидог.

Дараалсан тэмцээнүүдээс байр эзлээд л та бүхэнд догь санагдсан уу? Сургуулийн нэр хүнд ч тэр хэрээр өсөөд л ...

-Анх 124 дүгээр сургууль байгуулагдаад удаагүй байхад нь би шилжин суралцсан. Тус сургууль харьяаллын хорооныхоо хүүхдүүдийг сургаж, шинэ анги хамт олон бүрдэж эхэлсэн юм. Тэгээд бид шинэ сургуулийнхаа хамгийн анхны медалийг дээр хэлсэнчлэн 2016 онд авчирсан. Багш нар ч магтаж, ам сайтайн дээр олон найз нөхөдтэй болж байв. Сургуулийн сурагчид бидэнтэй мэнд устай зөрөх нь "та нар чадсан шүү" гээд ч байх шиг гоё санагдсан. Ингээд 2018 оны “Дөл” тэмцээнд мөнгөн медаль хүртэж, дүү нар эрхгүй чангарч, бэлтгэл нь чанаржсаныг мэдэрсэн.

Манай сургуулийн дээд ангийн ах Төрмөнх одоо Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ажилладаг. Бид "Дөл" тэмцээний нэг тасгийнхан. Дүүрэг, нийслэлийн тэмцээнд хамт оролцож байсан. Харин Улсын аварга шалгаруулах тэмцээн болоход ах хэдийнэ төгсчихсөн байсан тул би залгамж халааг нь авч, тасгаа удирдаад цааш үргэлжлүүлсэн дээ.

Адил зүйлийг мэдэрч, бас хүсэж мөрөөдсөн нь Төрөө ах бид хоёрыг илүү их ойлголцдог, нийлэмжтэй хүмүүс болгосон гэж боддог. Тийм болохоор бид цэргийн амьдралыг сонгож, Зэвсэгт хүчинд албаа хааж байна. Цагдаа, онцгой гээд мөрдэстэй албанд зүтгэж байгаа найз ч бий. “Дөл” тэмцээнд оролцсон сурагчдад цэргийн хүн болно гэсэн бодол их төрдөг юм билээ.

Бэлтгэл сургуулилт гэж өдөржингөө хамт байсаар нөхөрлөлийн орон зай нь тэлдэг үү?

-Маш олон дурсамж бий. Манай тасаг өдөржин бэлтгэлээ хийгээд, орой нь өдөр болсон хөгжилтэй, хөгтэй явдлуудаа ярьж инээлдэнэ. Маргааш бас хэн ямар онигооны эзэн болох бол гээд л. Хамт олны уур амьсгал илүү нягтарч, бие биедээ итгэх итгэл нэмэгдэж, үл ойлголцол үүсэхээргүй тийм таатай нөхцөлд бэлтгэл ч аандаа жигдэрдэг гээд бод л доо. Тасагт өөр ангийн зүс зүсээ мэдэлцэх хүүхдүүд л ирцгээнэ шүү дээ, эхэндээ. Багаараа, хамтаараа хөдөлмөрлөх ёстой учраас бие сэтгэлээрээ нэг хүн шиг ойлголцож чадахгүй л бол амжилтад хүрэхгүй. Биднийг хамгийн сайн зангидсан зүйл нь нөхөрлөл.

Сурагчийн ширээнээс салсан ч гэлээ манай сургууль яасан бол, энэ жил ч бас түрүүлээсэй гэдэг цагаахан шунал төрдөг байхыг үгүйсгэхгүй биз ээ ...

-Яг шүү. Энэ жил бас болоогүй хөөрч догдолсон сэтгэлээ дарж чадалгүй сургуулийнхаа сурагч дүү нартай очиж уулзсан. Бэлтгэлээ маш сайн базаасан болохоор Сонгинохайрхан дүүрэгтээ нэгдүгээр байр эзэлсэн байна лээ. Одоо Улсын аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа. Энэ жилийн тухайд хийн бууны төрөл нэмэгдсэн болохоор илүү сонирхолтой байх болов уу. Дээлийнх нь захыг мушгиад суух байх даа. Заримдаа хувцсаа солиод дүү нарынхаа өмнөөс алхаж гүймээр санагддаг. Одоо сургууль дээрээ очиход манай “Дөл”-ийнхөн гээд их уриалгахан сайхан хүлээж авдаг. Тэр жил бага ангийн хүүхдүүд бүр "Цэргийн ах ирлээ" гээд бөөнөөрөө шаагилдаад гүйж байсан нь тодхон санагдаж байна.

Тогтмол өндөр амжилт үзүүлдэг болсон байна шүү дээ. Юу нөлөөлсөн бол?

-Сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн ойлголцол нэг байж сэтгэл зүрхээрээ хүүхдүүдээ дэмжиж байгаа нь хамгийн талархууштай. Сурагчид энэ тэмцээнийг жил бүр тэсэн ядан хүлээдэг. Тийм ч учраас идэвх оролцоо өндөр, түүнийгээ дагаад амжилт ойрхон. Энэ залгамж чанар манай сургуульд сайн нутагшсан гэж боддог доо. Би “Дөл” тэмцээнд оролцож байхдаа ерөөсөө сандарч байгаагүй. Зүгээр л догдолсон мэдрэмж л их давамгайлдаг байв. Захирал, багш нар манайхан өнгөтэй байна гээд хэдхэн үгээр л биднийг огшоочихдог байсан. Одоо ч дүү нарт маань их дэм болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэлэхийг хүссэн гол зүйл бол хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэхэд “Дөл” тэмцээн хамгийн бодитой хувь нэмэр оруулдаг гэдэг нь эргэлзээгүй.

“Дөл” тэмцээний дараа Б хувилбаргүйгээр цэргийн хүн болохоор шийдсэн үү?

-Ямар ч эргэлзээгүйгээр сонгосон. Би 2018-2019 онд ҮБХИС-ийн Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцаж төгссөн. Буудагч, автын засварчин мэргэжилтэй. Миний хувьд л гэхэд гурван жил “Дөл”-өөр амьсгалсан учраас сонсогч болоход тээртэй санагдсан зүйл нэг ч байгаагүй. Сурагч байхаасаа зах зухаас нь мэдэрчихсэн, өөрөө сонирхол, хүсэл тэмүүллээрээ энэ замыг сонгосон болохоор тэр байх.Хэцүү санагдсан зүйл байхгүйн дээр бага дарга болж, хэрэндээ л өөрийгөө хөгжүүлж байна гэж бодогдсон. Урьд нь цэргийн амьдрал, цаашлаад энэ том салбарын талаар ямар нэгэн ойлголт байгаагүй. Зурагтаар л үзсэн кино, баярын арга хэмжээнүүдээс цааш халихааргүй ойлголттой хүүхэд байв. “Дөл” тэмцээнд оролцсондоо хамгийн их баярладаг зүйл бол өөртөө тавьсан олон асуултынхаа хариултыг олсонд юм. Зорилгоо тодорхойлж чадсан. Бас түүнд хүрэх арга замаа.

Сурагч байсан үеийн Ц.Наранбаатар өнөөдөр зорилготой болсон гэж хэллээ, олон зүйл өөрчлөгдсөнтэй мэдээж маргахгүй. Тэгвэл ирээдүйн өөртөө юу гэж хэлэх вэ?

-Би их сахилгагүй, бас болоогүй дүрсхийсэн ууртай хүүхэд байсан. Ийм хүлээцгүй зан чанар маань “Дөл” тэмцээнд оролцсоноос хойш бага багаар засагдсан гэж болно. Хүн ажил мэргэжлээрээ төлөвшинө гэж ярьдаг даа. Тэгвэл цэргийн алба намайг зөв зам руу хөтөлсөн. Түүнчлэн хариуцлагатай, цаг барьдаг, хувийн зохион байгуулалт сайтай зэрэг олон чанарт суралцуулсан. Ялангуяа манай ангийн хувьд цаг хугацаа бол алтнаас үнэтэй гэдэг зарчим их хүчтэй мөрдөгддэг.

Гэр бүлдээ ч элгэмсэг, дүү нарынхаа сайн ах нь байхыг урьд урьдынхаасаа илүү их хичээж байна. Харин ирээдүйн өөртөө хандаж бүх зүйлд үнэнч байгаарай, зорьсондоо тууштай зүтгэж хүрээрэй гэж хэлмээр байна. Миний хувьд тэргүүн ахлагч болохын төлөө зүтгэж, хөдөлмөрлөнө. Мэдээж тэр болтол өөрийгөө хөгжүүлнэ, сурч мэднэ. Ажлын байранд ямар шаардлага тавигдана, тэр бүхнийг л хангана даа.

Одоо ажиллаж байгаа анги хамт олныхоо талаар юу хэлэх вэ? Анхны сэтгэгдэл ч мөн сонин байна?

-Сургуулиа төгсөөд 2019 онд нэгэн зууны түүхтэй алтан босготой энэ ангид томилогдсондоо баярладаг. Ажилд орсон анхны өдрийг ч сайн санаж байна. Модод ногооноороо, нар ээсэн өдөр байсан даа. Сэтгэл дотор минь халуу төөнөж, намайг дулаацуулах шиг тийм сайхан мэдрэмжийг өгч билээ. Ярихын аргагүй бахархалтай хамт олон.

Олон жил жолоо мушгисан туршлагатай, чадварлаг, тусч ах нараасаа өдөр бүр л суралцаж байна. Тэд ажил гэлтгүй амьдралын ч том зөвлөгч байдаг.

Энэ онд ангийн маань 100 жилийн ой тохиож байна. Яг энэ торгон цаг үед миний ажил үргэлжилж, амьдрал өрнөж байна. Тэр болгон хүнд олдоод байдаггүй ховорхон завшаан шүү. Бусдын аюулгүй байдлыг хариуцаж яваа хүний хувьд ямар чухал ажил албыг залгуулж байгаагаа сайтар ухамсарладаг. Жолоочийн ажил техникийн бүрэн бүтэн байдлаас эхэлнэ. Цаг барих, хувийн сахилга бат, замын хөдөлгөөний дүрэм зэргээ сайтар мөрдөх хэрэгтэй.

Медалиудыг нь сонирхвол спортын суурьтай бололтой?

-“Дөл” тэмцээний медалиудаа ихэд хүндэтгэж нэлээд дээш нь залсан. Бусад нь гар бөмбөг, сагсан бөмбөгийн медалиуд. Эдгээр спортын төрлөөр багаасаа хичээллэж эхэлсэн. Ялангуяа цэргийн хүн болоход спортын суурь маань давуу тал болсон гэж боддог юм. Бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт харьцангуй эрт тогтворжсон байх аа.

Цэргийн хүн болсноор айлын том хүүхэд, ачааны хүндийг үүрнэ гэдгээ гойд ухамсарлажээ гэж санагдсан шүү ...

-Манай гэр бүл надаар маш их бахархдаг. Өмнө нь хэлсэн шүү дээ, цэргийн хүн болсон анхны тохиол нь энэ гэж. Айлын том учраас энэ бахархлыг даах үүрэг, хариуцлага ч бас оногдож байгаа гэсэн үг. Цэргийн хүний чухал чанаруудын нэг нь хариуцлагатай байх. Амьдралдаа ч энэ зарчмыг баримтална. Ээж бас орой болгон гүйж ирээд, эрхлэлдэх дүү нараа хараад л чи энэ гэрийн ганц эр хүн шүү гэж өөртөө хэлдэг. Тиймээс албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажилч хичээнгүй байж, зөв мөртэй явахад л болно доо хэмээн боддог.

Энэ асуултыг танд үлдээе ...

-Баярлалаа. Түүхт ойгоо угтаад манай ангийн бие бүрэлдэхүүн бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудад идэвхтэй оролцож байна. Завгүй, ажил буцалсан өдрүүд үргэлжилж байна. Энэ завшааныг ашиглаад 089 дүгээр ангийн удирдлага, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадууддаа 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг өргөе.

Ярилцсанд баярлалаа

Дэслэгч Ц.Энх-Оргил

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сэтгэгдэл

MARSHIL.M.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 17:46:15

MARSHIL.L.D.ERDENEBATIN.xamaatan.yd.xydyydin.dynd.dembee.geed.xitadin.tadnyylin.baigyylgin.ajilltan.nyygsaj.amisraad.olon.jil.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 17:44:08

TOB.aimagt.engin.xymyycyydig.olnoor.n.alcan.alyyrjid.n.byrentogc.byrentogtox.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 17:42:17

XAN.UUL.DYYRGIN.ZAGDAAGIN.AJILTANGUUD.BYGD.37.DUGAAR.CURGUULD.BAICAN.XITAD.ERLIZYYD.XAMRAAN..ULAAN.XALZAN.BOLGOJ.COELIN.XUBICGAL.XIJ.BAICAN.MAOGIN.NERIG.BARICAN.XULGAAJ.ALUURJIDIN.BYLEGLELYYD.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 17:38:37

MONGOL.ULCIN.ARMIN.JANJIN.SHTABIG.SHINJLEN.BAIGUULJ.XORLON.CYITGEGJ.16.NERTEI.16.CURGUULIN.8.B.ANGIN.16.PIZDAAGIG.CYXBAATARIN.TALBAI.DEEER.DYYJIL.TOB.AIMGIN.ARDIN.ARMIN.ZERGIN.ANGIUDRUU.UDAA.DARAA.XALDAJ.BAIGAAG..XUUJIN.37.DUGAAR.CURGUULIN.XITAD.ERLIZ.XURLIZUUD.BAIGAAG.ANXAAR.ENE.ANGUD.MARSHIL.DYGERIN.ERDENEBAT.DYGERIN..ENXTOR.ERDENBATIN.XISHIGDABAA.ULAANXYY.NAR.N.DYGERIN.ERDENEBATIN.YR.UDAMUUD.

MARSHIL.L.D.ERDENEBAT [150.129.143.227] 2022-05-29 17:32:00

Zyyn.xaraagin.etbodin.Byrentogc.xitadin.tagnyylin.ajiltan.xorlon.cyitgegj.beejin.xofin.tyshaal.zaabar.bielyyldeg.aiuyltai.alyyrjin.darxan.xotin..byrentogtox.n.xyn.alaad.baina.Marshil.Dygerin.Erdenebatin.xajyyd.olon.jil.xamaatan.bolj..amidraxdaa.mongol.ylcin.xil.xizgaarig..xybaacan.xymyycyydig.olnoor.n.alj.yctgaj.baican.alyyrjidin.byleglel.terorictyyd.yxeed.baigaagyi.shy.abcig.n.shataax.xeregtei.Darxan.zyyn.xaraa.Calxitat.xamaatan.cadangid.bogonoor..ecbel.mashinaar.5zag.ojix9.zag.orjim.ojix.yed..zamd.n.gazar.doogyyr.xolboo..zaxilgaani.shygmaar.tycgai.toxooromjoor.xamt.ojood.gertee.xyleegeed.baij.baicdag.xitadin.xorlon.cyitgegj.abkanictan.byleglel.baigaag.taclan.zogcoo.

MARSHIL.L.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 17:16:33

EX.ORNOOCOO.URABCAN.ZAGDAA.ARMIN.OBIZERUUDIN.XUBZACIG.TAILUUL.XAN.UUL.DYYRGIN.1.2.3.4.XOROONI.ALAN.XIDAGJ.ZAGDAAGIN.BYLEGLELYYDIG.BYR.MOCON.BIE.ZOGZOCIG.JIRGEJ.SHOND.DYYJIL.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 17:13:07

ZAICANGIN.11.XOROONI.JAMZIG.XATUU.XORIOND.XI.XYN.AMINI.ONZ.AIULTAI.ALUURJING.XATUU.GARAAR.SHITGE.

Зочин [202.126.90.89] 2022-05-25 13:03:04

Ийм оркууд хэнд хэрэгтэй вэ?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.