Он гарсаар дэлхийн 50 оронд сармагчны цэцэг өвчний 3400 гаруй тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ЖЕНЕВ. /TASS/. 2022 он гарснаас хойш дэлхийн 50 улсад сармагчны цэцэг өвчний халдварын лабораториор батлагдсан 3400 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан талаар гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

“2022 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 22-ны хооронд 50 улс орон, нутаг дэвсгэрээс сармагчны цэцэг өвчний 3413 тохиолдол, мөн энэ өвчнөөр нас барсан нэг тохиолдлын тухай мэдээг хүлээн авсан” гэж ДЭМБ мэдээлсэн байна.

Зургаадугаар сарын 17-нд өмнөх тойм мэдээг нийтэлснээс хойш найман улсад 1 310 шинэ халдвар бүртгэгджээ.

Сармагчны цэцэг өвчний тохиолдлын ихэнх нь буюу 86 хувь нь Европын орнуудад бүртгэгдсэн бол дараа нь Америк /11 хувь/, Африк /2 хувь/, Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэг /1 хүрэхгүй хувь/, Ази, Номхон далайн бүс нутаг /1 хүрэхгүй хувь/ орж байна.

Халдвар бүртгэгдсэн улс орнуудаас одоогоор Их Британид өвчлөл хамгийн их буюу 793 хүн уг өвчнөөр халдварлажээ. Түүнчлэн Герман (521), Испани (520), Португал (317), Франц (277), Нидерланд (167), АНУ-д (142) өвчлөл их байна. Үлдсэн 43 улс, нутаг дэвсгэрт өвчний тохиолдлын тоо 100-аас хэтрээгүй байна. Нас барсан ганц тохиолдол нь Нигери улсад бүртгэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.211] 2022-06-29 04:24:14

Билл гейтсийн туршилтаар тараагдсан өвчин шүү. Англи хэлтэй хүмүүс нь гадны мэдээнээс уншиж бгаа байлгүй дээ. Вакцины наймаа гэдэг чинь баячуудын санхүүжилтээр эргэлддэг аймшгийн бизнес болчихоод байна

Монголоо [202.9.46.135] 2022-06-28 12:52:30

Вакцины хор шүү

Зочин [202.9.47.12] 2022-06-28 13:12:54

Агаар хөрсний бохирдол уур амьсгалын өөрчлөлт дулаарлын улмаас өвчин үүсч байгаа юм.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.