Цэцэрлэгийн бүртгэл маргааш албан ёсоор эхэлнэ

Aдмин / Боловсрол

Цэцэрлэгийн бүртгэл маргааш (2022.08.10) E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд албан ёсоор эхэлнэ.

Энэхүү цахим бүртгэл үнэ төлбөргүй явагдах бөгөөд E-Mongolia платформыг ашиглахад хүндрэлтэй иргэд өөрийн харьяа хорооны нийгмийн ажилтан, холбогдох хүмүүст хандахыг зөвлөж байна.

Энэ оны зургадугаар сарын 1-ний өдрийн мэдээнээс харахад, нийслэлийн хэмжээнд 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байгаа юм. Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд байгаа ажээ.

Дашрамд өгүүлэхэд, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг онцгой анхаарахыг холбогдох газраас анхааруулсан байна.

Тодруулбал, хүүхдээ шинээр цэцэрлэгт оруулах гэж буй эцэг, эхчүүд хаягийн зөрчилгүй байх ёстой бөгөөд таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдах юм.

Тиймээс эцэг, эхчүүдийг өөрийн хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон, бүртгэлээ баталгаажуулахыг сануулж байна.


Сэтгэгдэл

Шаана биз [202.9.40.116] 2022-08-10 07:01:28

Ихэнх нь өдөржингөө ах эгчтэйгээ гэртээ бж бгаа. Ах эгчээ дуурайж өсөцгөөж бн даа

Айн [202.9.40.116] 2022-08-10 07:00:04

Зун ажмлладаг цэцэхлэг байдаг уу... 35-хан мянга биш бүх хүүхдүүд гэртээ хүмүүжиж бгаа штээ хар малуудааа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.