Өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорилоо

Aдмин / Хууль

Хуулийн байгууллагад хэд хэдэн хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорьжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3, 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьж, тавдугаар сарын 13-нд батлан даалтад гаргаад байсан ч ийнхүү дахин цагдан хорьсон байна.

Сануулахад, ТЕГ-аас нэр бүхий 5 иргэн улстөрчдийг хөнөөхөөр бэлтгэж байсан гэх ноцтой мэдээллийг өнгөрсөн тавдугаар сард өгсөн байдаг. Ингэхдээ тус этгээдүүдийн орон гэр, ажлын байрнаас нийт 861 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх бодис олсон гэх мэдээллийг өгсөн юм.

Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд өмгөөлөгч Б.Баасанцогт нарын эзэмшдэг галт зэвсгүүд илэрсэн тул тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжигтнээр баривчилсан гэж ТЕГ-аас мэдээлж байсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.0] 2022-08-11 08:45:04

Охин нь томроод байдаг чинь нөгөө гудамжинд танхайраад байдаг zarigiin өнөрөөгийн нууц амраг Батбаяр гээд өмгөөлөгч нэртэй салбадай байсан .. Тэр нөхөрт хариуцлага тооцснуу Өмгөөлөгч хийгээд яваад байгаа юм биш биздээ

Зөв [202.126.89.26] 2022-08-10 14:53:44

Энэ новшииг охинтой нь цуг хорь. Хуулиас дээгүүр хэн бдгиин. Ёс зүйгүй хүнии нэг төлөөлөл

Зочин [202.21.108.4] 2022-08-10 22:52:28

Хүний хүүхдийг зүгээр л орхичих. Дуртай бол өөрөө хоригд

Иргэн [103.26.193.209] 2022-08-10 13:08:04

Цагдаа, шүүхийн дотор авилгаыг нилээд хэрэгжүүлсэн хүн гэж ойлгодог. Одоо хариуцлагаа хүлээх болсон.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.