ОУЭИМ А.Энхтуулд Францын өмнөөс тоглох урилга иржээ

Aдмин / Спорт

Олон улсын эмэгтэйчүүдийн Их мастер А.Энхтуулд “Филидор-Мулхаус” мэргэжлийн шатрын клубээс Франц улсын өмнөөс тоглох урилга ирүүлжээ.

Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг “Филидор-Мулхаус” шатрын клубээс Франц улс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал ирсэн байна.

Энэхүү урилгыг 44 дүгээр шатрын олимпиадад оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээсэн юм байна. Хэрвээ энэхүү саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд ирэх 10 дугаар сард Австри улсад зохион байгуулах "Европын цом"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс “Филидор-Мулхаус” клубыг төлөөлөн оролцох шаардлагатай гэдгийг урьсан тал мэдүүлсэн байна.

Их мастер А.Энхтуулын энэ жил гаргасан амжилтын үр дүнг үндэслэхээс гадна, Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулсан 44 дүгээр Дэлхийн шатрын олимпиадад нэгдүгээр ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, ТОП 20-д багтсан амжилтыг нь харгалзаж, энэхүү саналыг хүргүүллээ хэмээн Францын талаас онцолжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.62] 2022-08-12 03:12:08

Би ч гэсэн явмаар байна

Зочин [59.153.115.125] 2022-08-11 05:14:58

Yavsan ni deer shuu

Яваад үздээ [66.181.161.97] 2022-08-11 04:57:08

Гадаадад спорт бүр онцлогтой. Дугуйн спортод лав гадаадад амжилт гаргуулах гэж авдаггүй харин түрүүлэх тамирчны салхи хаалгах ажлыг хийлгэдэг. Гэх мэт онцлогыг судлах хэрэгтэй. Багаар ялахад франц хүнээ 1-т тавина. Тэр бол гарцаагүй. Тэгээд багийн дүнд нөлөөлөх хэмжээнд байлгаад байдаг. Гэх мэт л юм. Хувь хүн талдаа бол цалингаа л харна. Шатар тоглоод шагналын мөнгөөрөө амьдраад байдаг шатарчид байдаг. Баяжихгүй гэхдээ амьдрана. Дуртай юмаа хийнэ.

Монгол [46.114.151.214] 2022-08-11 04:39:07

Өөр орны нэрийн өмнөөс тоглох буруу биш. Явсан нь дээр

Зочин [103.14.37.4] 2022-08-11 03:59:33

Явж сайн дасгалжуулагчтай ажиллах хэрэгтэй Гадаадын сайн дасгалжуулагч яаж өндөлщр зэрэглээлийн шатарчин бэлтгэдэг туршлагааас суралцмаар байна.

Зочин [103.212.117.134] 2022-08-11 02:59:33

Эртхэн явах хэрэгтэй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.