МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ АМЬ ТАВЬЖ БАЙНА

Aдмин / Эдийн засаг

Үнийн өсөлтөд тахал шиг дарлуулж, үйлдвэр, үйлчилгээний газрууд хаалгаа дотроос нь хэдэн зуугаараа хаалаа. Монголд бизнес хийх нь чонон дунд хэдэн хонь хариулах мэт аюултай. Төр нь менежментгүй, сэтгэл хөдлөл, нийгмийнхээ донсолсон савлагаанд өртсөн инээдэмтэй тогтолцоонд эрүүл эдийн засгийн орчин бүрдэх боломж алга. Зөвхөн ковидын нөлөөллөөс үүдэн 30-40 мянган үйлдвэрлэгчид хаалгаа барьж, 250-400 мянган хүн ажлын байраа алдсан. Энэ бол сүйрэл.

Дайн залгаж, боомтууд сэргэхгүй удсанаас эдийн засгийн үзүүлэлтүүд цаг тутам хасах үзүүлэлт рүү орох болсон ч сайд нар, Засгийн газрыг шинэчлэгдсэнээс хойш үр дүн хүлээж эхэлсэн ч бодит ажил нүдэнд харагдаж сэтгэлд торсонгүй.

Манай улсад 140-өөд мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. 2019 оны 12 дугаар сарын байдлаар үүний 61,000 нь тайлангаа ирүүлсэн. Бусад нь Х тайлан гаргадаг гэсэн үг. Энэ 61,000 аж ахуйн нэгж жилд дунджаар 3000-4000-ийн өсөлттэй явдаг байсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын байдлаар 34 000 болон “унасан”. Тал нь дампуурсан гэсэн үг. Энэ 34,000 аж ахуйн нэгжид хасах баланстай компаниуд байгаа. Нийт 140 мянган компаниас 92,000 нь Х тайлан ирүүлсэн. Тэд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Бидний маш энгийн тооцооллоор дампуурсан 30-аад мянган компанийн цаана хамгийн багадаа 250-400-аад мянган хүн ажилгүй, орлогогүй болсон.

Төр засаг энэ хүмүүс рүү чиглэсэн ажлын байрыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн болгох арга хэмжээг маш их цаг хугацаа алдаж, хойрго хэрэгжүүлж байна.

Үнийн өсөлтөөс үүдэлтэй төгрөгийн ханшийн хэт сулрал, иргэдийн худалдан авах чадварын уналтаас аж ахуй нэгжүүд бизнесийн эргэлтийн хөрөнгө зээлээ төлж барагдуулах, ашиг олох, татвар төлөх, ажлын байр бэлдэх чадвараа алдаж дагаад банкны эдийн засаг дээр тогтдог Монгол Улсын санхүүгийн чадавх үндсэндээ сэхээнд орсон.

Харин байдал улам л дордсоор байхад эрх баригчид үе үе улс төржиж, энд тэнд гадаадад очвол гуйлга гуйцгааж тэрийгээ гавъяа болгон хэвлэлээр магтуулдаг хуучинсаг зэвэрсэн арга барилаа ч хэрэглэсээр.


Сэтгэгдэл

Tur [202.126.90.1] 2022-09-26 13:20:01

Uhernees dor udirdagchdaa yu gej bodood baigaa yum. Uher bol hudal helj hulgai hiihgui ayandaa uls oron hugjuud yabchihnaa

иргэн [192.82.82.162] 2022-09-26 02:35:31

Одоо МАН хэсээх мафийнхан галагш зугааож яларсан эдийн засагиаа уоам их гай өолж байна.

Зочин [68.146.199.167] 2022-09-26 00:52:36

Za chi xuts daa!! AN iinxan zarj idej suiruulsen ediin zasgiig MAN bosgox gej yadaj bxad!!

Зочин [202.126.89.140] 2022-09-26 06:23:31

МАН ын тэнэг, мал. АН ямар хамаатай, АН ыг хичнээн жил ярих юм, харин ч 2008-2012 оны хооронд МАН гарууд бас л баахан мөнгө тарааж улсын эдийн засгийг элгээрээ хэвтүүлсэн, аз болж 2012 онд сийрэг ухаантай Алтанхуяг ЕСайд болсоноороо эдийн засаг сэргэх эх үүсвэр тавигдсан юм. 2016 оноос МАН гарууд сурсанаараа здийн эасгаа элгээрээ хэвтүүлж байна, одоо бүр дампуурна МАН гаруудын ачаар.

Зочин [64.119.20.153] 2022-09-26 00:50:00

МАН МОНГОЛ ОРНООС ЗАЙЛЖ ҮҮРД АРЧИГДААСАЙ БИЛЭЭ. ХҮРЭЛСҮХ ОУЮУН ЭРДЭНЭ ЗАНДАНШАТАР НАР МОНГОЛ РНЫГ СҮЙРҮҮСЭН ХАРИУЦЛАГАА ҮРЭХ ЁСТОЙ ШҮҮ ТҮМЭН ОЛОН ЦАГ НЬ БОЛОХОД ХАРИУЦЛАГА ТООЦНО ЭДЭНТЭЙ

Зочин [192.82.82.95] 2022-09-26 03:04:12

МАН зайллаа гээд АН харчих...удирдагч ч үгүй үнэн балай бишүү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.