Шинжээчид БНСУ-д санхүүгийн хямрал болох магадлал өндөр гэж үнэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд солонгосын санхүүгийн 10 шинжээч тутмын 6 нь улсад нь ойрын ирээдүйд санхүүгийн хямрал болох магадлал өндөр байна гэж дүгнэсэн байна. Тус улсын Төв банкнаас өнөөдөр ийм дүнтэй санал асуулгын дүн нийтлүүлжээ. Өмнөд Солонгосын төв банкнаас улсынхаа дотоодод болон хилийн чанадад ажиллаж амьдардаг санхүү, эдийн засгийн шинжээчдийн дунд судалгаа явуулж үзэхэд, тэдний 58.3 хувь нь ойрын нэг жилийн хугацаанд зарим нэг тодорхой савлагаанаас шалтгаалан санхүүгийн хямрал тохиолдох магадлал өндөр байна гэж үзсэн байна. Энэ таамаг дүгнэлт нь өнгөрөгч 5-р сард явуулахад 26,9 хувьтай гарч байсан ижил төрлийн асуулгынхаас даруй хоёр дахин өндөрссөн хувь болжээ.

Сүүлийн санал асуулга энэ 11 сарын 2-9-ний хооронд явуулжээ. Үүний зэрэгцээ энэ хоёр санал асуулгад оролцогчдын зүгээс ойрын 3 жилд Өмнөд Солонгосын санхүүгийн тогтвортой байдалд итгэх байдал 53,2-36,1 хувь руу буурсан дүнтэй гарчээ. Тэдний 27,8 хувь нь аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөлийг улсынх нь санхүүгийн системд хамгийн их эрсдэл дагуулж байгаа хүчин зүйл гэж нэрлэсэн байна.

Айл өрхүүдийн асар өндөр дүнтэй өр зээлийг дараагийн хүчин зүйлд шинжээчдийн 16,7 хувь нь авч үзсэн бол, өр зээл барагдуулалтад тулгарч байгаа өндөр ачаалал дарамт мөн үүнээс дутуугүй уршиг тарина гэж тооцжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ үед Өмнөд Солонгосын компаниудын экспорт буурч, инфляц өндөр дүнд хүрснээс томоохон эдийн засгууд мөнгөний хатуу бодлого барих болсон. Өмнөд Солонгосын төв банк ч мөн адил өнгөрөгч 7 хоногт инфляцыг намжаах үүднээс бодлогын хүүгээ дөрөвний нэг хувиар өсгөж, 3.25 суурь нэгж болгосон. Энэ нь тус улс бодлогын хүүгээ дараалан зургаа дахь удаагаа нэмсэн анхны тохиолдол болжээ. Мөн Тус банк Өмнөд Солонгосын эдийн засаг ирэх онд өсөх төлөвийг гурван сарын өмнө таамаглаж байсан 2.1 хувиас 1.7 хувь болгон бууруулаад байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.