Н.Алтанхуягийн хэлсэн онцлох эшлэлүүд

Aдмин / Улстөр

2000 оны арванхоёрдугаар сард ардчиллын төлөөх таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. Тухайн үед АН-ыг бүрдүүлсэн гол намуудын нэг болох МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Н.Алтанхуяг байв. Тэрбээр 1990-1992 онд МСДН-ын нарийн бичгийн дарга, 1994-1996 онд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга, 2000-2001 онд СХД-ийн АН-ын дарга, 2001-2003 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2014 онд АН-ын даргаар ажилласан юм. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Трэнд зочин” буландаа урьж, ярилцсан. Ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Манай намууд 1990-ээд оны үед хөдөлгөөнүүдээс үүссэн. МоАХ-оос МоАН, АСХ-өөс МСДН, Шинэ дэвшилт холбооноос МҮДН төрж гарсан. Тэд бол Ардчиллын тулгын гурван чулуу юм даа. Мөн 1990 онд Улсын бага хуралд гурвуулаа суудал авсан түүхтэй.

-2000 оны аравдугаар сард бүх асуудлаараа тохирчихоод, намууд хэзээ нэгдэх талаар ярьж байсан. Тэгэхэд ЦагаандарийнЭнхтүвшин “1206 онд Их Монгол Улс байгуулагдсан. Энэ оныг бэлэгдэж арванхоёрдугаар сарын 6-нд хурлаа хийе. Бид Монголынхоо төлөө зүтгэх гэж байна” гэсэн. Тэгээд тэр өдрийг товлож намынхаа хурлыг зарлаж байв.

-Намайг Ерөнхий сайдаас огцруулахад фракцын нөлөөлөл байгаагүй. Тэр үед Ерөнхий сайдаас, намын даргаас илүү эрх мэдэлтэй Ерөнхийлөгч л байсан. АТГ, прокурор, шүүх ч Ерөнхийлөгчийн мэдэлд байсан. Тийм учраас тэр хүн илүү эрх мэдэлтэй болсон.

-Би намаасаа гараагүй, гарахгүй. АН-аас гарах хүн ч биш. Ялангуяа орхиж гарахгүй. Яагаад гэвэл маш олон ялалт, ялагдлыг үүрч, үүрэлцэж явсан. Харин нэр бүхий хүмүүс зориудаар “...Н.Алтанхуяг АН-аас гарсан” гэсэн PR-ыг хийгээд байдаг юм.

-Өнөөдөр ингээд АН-ыг хоёр тамгатай болгоод, тоглоом наадам хийгээд л байна. Зохиомол хэрүүл шүү. Ер нь эрх баригчид бусдын "хашаа" давж өнгөлзмөөргүй байна. Харин манай намын суурь, манай намын 99 хувь нь яг л байдаг газраа байгаа.

-С.Эрдэнийн тамга хууль ёсны бус. Яагаад гэхээр би бол энэ намын даргыг зургаан жил хийсэн. Өдөр болгон тамгаа бариад суухгүй ч 2000 онд АН байгуулагдаж, З.Энхболдыг Ерөнхий нарийн бичгийн дарга байхад хийлгэсэн тамга одоо 22 жил болж байгаа. Харин нөгөөх нь хоёр жилийн өмнө хийж өгсөн тамга.

-Ер нь би хоёр тоо л хэлье. 2020 оны арванхоёрдугаар сараас хойш АН-ыг бужигнаад байгаа юм шиг болгосон. 2013 оноос хойш бие биеийнхээ хашаа руу өнгөлзөж, зарим хэсгийг нь хашаа руугаа хөөгөөд оруулдаг болчихсон. Тэр нь манай намаас гарсан Ерөнхийлөгч нөгөө намын даргатай нэг баг болсон гэсэн үг.

-Ц.Элбэгдорж надтай ирж уулзсан. Сар гаруйн өмнөөс надтай ойр зарим хүнээр үг дайгаад л “...Уулзмаар байна” гээд л байсан. Сүүлдээ өөрөө над руу юм бичсэн. Би бодсон. “...Бид хоёр уулзаад юугаа ч ярих билээ дээ, ер нь тэгээд бид хоёроос болоод АН хагараад гэмтээд байсан зүйл байхгүй, харин мань эрээс болоод Монгол Улс, Монголын ардчилал маш хүндэрчихээд байгаа” гэж.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга бид хоёр ер нь уулздаг л даа. Бидний тухайд муудалцаж байсан үе бий. Бас ойлголцоод хамтраад ажиллаж ч байсан. Бид хоёр хэрэлдээд хоёр тийшээ болчихсон зүйл огт байхгүй.

-Би С.Баярцогтыг хэн зүтгүүлээд байгааг мэдэхгүй. Бид хоёр уулзсан биш тааралдсан. Товчхон санаа бодлоо солилцсон. Нарийн зүйл яриагүй. Бид хоёр чинь уулзаагүй удсан байна билээ. Элдвийн юм болоод 2016 оноос хойш уулзалдаагүй байсан.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERDENEBAT. [103.26.194.40] 2022-12-11 16:40:04

Altanxyjig.caidad.ALTANI.XUCAM.NERTEI.BARIMTAT.URAN..ZOXIOLIG.XEBLYYLEX.ACUUDALIG.ZHIDEX.XEREGTEI.BAINA.ZOXIOL.DEER.SHILENBERGIN.XABARIN.17.UJIRALIN.CHOIRIN.BOGD.GAZRIN.DECLEGJ.OTGONBAIAR.N.CAISHAAND.XOTIN.TOBD.BAIX.ZAGDAAGIN.GAZARIN.DARGA.ARMIN.XURANDAA.GENERAL.L.DYGERIN.ERDENEBATIN.TOMOOXON.URAN.ZURAGIN.XUBIN.MUZEIN.BYX.CAN.XOMROGIG.XULGAILJ.ULMAAR.XAAN.BANKIG.N.XEDEN.XITAD.XULGAAJUUD.XUUL.BUCAAR.EZEMSHYYLEED.DOTOR.N.BAICAN.MASH.IX.ALT.ERDENECIN.CANG.ABAAD.BYX..MONGO.TOGROG.GADAAD.BALUTIG.ABAAD.XULGAILCAN.BAINA.BI.CAISHAAND.XOTOD.OJILGYI.18..JIL.BOLCON.BAINA.TAGNUULIN.EM.BELDMEL.UUBAL.BYX.ED.ZYILCEEN.MARTAJ.ALDAAD.BAIDAG.N.XITADIN.TAGNUULIN.BAIGUULAGIN.XULGAAJUUDIN.XICEN.AJIL.BAINA.JOIRIN.BOGDOD.MASH.IX.ALT.BAIGAA.OIROLZOOGOOR.15.KG.ALT.BAIGAA.MINI.XUBILGAAN.XYY.JI.NAMAIG.XUBILGAAN.XYMYYCIN.AAB.JYJIGJIN.ZEBEGMED.GEDGIG.OIGOOROI.MONGOL.ULCIN.NAX.CAID.MAX.CAID.BATLAN.XAMGAALAX.IAMNI.CAID.JIGJID.BAICNIG.OIGOOROI.ZAGAANI.ZEBEGMED.CEBJID.ERDENEBAT.XAAN.D.NAZAGDORJ.NEG.XYN.

Иргэн [81.95.228.78] 2022-12-11 12:37:37

Ерөнхий сайд, шадар сайд, сангийн сайд, хөдөлмөрийн сайд, намын дарга, 1.5 тэрбум долларын бондын эзэн ……. Үр дүн юу байв?

sain asyy?.... [148.60.92.227] 2022-12-10 19:06:00

ene muu ardchisan namiin zabhragch balai teneg menge idej yyhaas eeree ajillaj chaddaggyi gelegnyyd bol ted!!!!!iim tenegiig manai ylas yasan olon ydaa tengert gargab daa?Odoo eersdee yileen edleed yadagaa aldaj syyna?.....bid iim togloomiin ardyyd yy?esbel ene ylas dampyyrsan baina yy?.....

Зургаа солиочээ. Балай юм. [103.212.118.148] 2022-12-08 13:49:32

Хар цагаан зургийг харахлээр нэг юм санаанд ороод байх юм. Гэрэлд гарахаас айсан ВАМПИР буюу цус сорогч шиг харагдаж байна. Кх!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.