Янхан улс төрийн ял мэт “тархи угаалт” аас хэзээ ангижрах вэ?

Aдмин / Улстөр

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн О. Дашбалбар: Монголын ард түмэн өвдөгөөрөө мөлхөж байсан бол одоо элэгээрээ хэвтэх цаг боллоо... гэж байв. Одоо бол бид элэгээрээ хэвтэж байснаа амаараа шороо үмхэж байна.

Санжаасүрэнгийн Зориг онц хэрцгийгээр амь насаа бусдын гарт алдахаас өгсүүлээд түүний үхэл 30 гаруй жилийн улс төрийн тоглоом болж, үнэнийг мэдсэн хэн ч дугарах ч зориггүй айдаст автсан хар он жилүүд хэзээ дуусах вэ?

Хөшөөн дээр нь бөөгнөрч тоншилцон, хүүрэн дээр бөөгнөрөгч махчин мэт авираа татаж, хэзээ бид монголоо үнэртэх вэ?

Улс төржилтийг эрүүл бусаар хөөргөдөж мэргэшсэн гадны дэмжлэгтэй шуналын ёзгооргүй бүлэглэлийн хар сүүдэр хэзээ монголоос дайжиж бид “нар” үзэх вэ?.

Өнөөдөр өсч, торниж байгаа сая сая хөх толбот үрс ямар ирээдүйд хөл тавих гэж байгаа вэ?. Хэрсүү монгол гэж хөөрөөд хэнэггүй тэнэг монгол байхаа бид хэзээ болих вэ?

Улс төржих дон, нэгэндээ итгэдэггүй гөжүүд, бусдыгаа хэзээ ч хүндэтгэж чаддагүй, шударга амьдрахад дэндүү халгаатай нийгэм сайжрах боломжгүй гэж үү?

Залуучуудад харьд дүрвэх л сонголт үлдсэн гэж үү?

Гэр хорооллын иргэд 6 шуудай шахмал түлшээр амь аргацааж, хүйтнийг арай ядан давах гэж байхад хөнөгөө язартал хүүдийлсэн олигархиуд хүний хүүрээр овоо босгохгүй гээгүй л юм бол юу хүсээд байгаа юм бэ?

Бүтээж, үйлдвэрлэж чадахаа ч байж бэлэн юм нэхсэн ийм дорой ард түмэн юм гэж үү бид. Өнгөн дээрээ шударга царайлсан өнгөт хувьсгалаар гэдсээ тэжээгчдийн дор хэр удах вэ?

Монголчуудыг байгаа бүхэнтэй залгихыг хүсэгч их гүрнүүдийн өөдөөс мөнхийн гал голомтон дээрээ хэзээ асах вэ? Янхан улс төрийн ял мэт “тархи угаалт” аас хэзээ ангижрах вэ?

Оюун санаагаар гажуудуулж орон дотроосоо биднийг залахыг хүсээд зогсохгүй, урд хөршийн “нүүрсний манаач, ачигч боол үндэстэн” болгохыг хүсдэг мөнхийн шунал уу?

Амь амиа л бодоорой гэдэг мөртлөө аль нэг олигархийн карманд шигдэж нэг нэгнээ идсээр дуусах тавилантай гэж үү. Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо хэзээ олж авах вэ?

Улс төрчид гэмгүй л юм бол улс орон, төр засаг яагаад ингэтлээ доройтсон гэж?

Нийтээрээ сайхан амьдрахыг хүссэн Монгол цустан бүр халуун амиа алдаж, хар дарсан зүүд шиг амьдарч, буланд шахуулж, бусармагийн золиос болсоор байх гэж үү?

Д. Энхбат


Сэтгэгдэл

МАН цаашид оршсоор байна. Мурийцах уу? [103.212.118.148] 2022-12-13 10:07:12

101 жил болсон Монгол Ардын Нам бол 200 гаруй жил оршиж буй АНУ-ын Ардчилсан Нам болон Бүгд Найрамдах Намын адилаар цаашид оршоод л байж байна. Ичихгүй, гундахгүй, залхахгүй.

Зочин [202.9.40.54] 2022-12-09 11:55:33

Ман махн гэдэг ийг одоо бүрмөсөн булшлах хэрэгтэй бн. 90 онд булшласан бол одоо ингэж амаараа шороо үмхэхгүй хөнжлийнхөө галт тэргэнд суугаад замынхаа талд нь ороод явж байх байлаа шүү Батүүл баатараааа

Зочин [192.82.81.91] 2022-12-09 13:09:38

хуцаа харин юм хийж эхлэж бна 90 онд байхгүй болсон бол таравган хаант улс болоод ядуурал гуйланчлалд умхбаж байх байсан шүү

Зочин [192.82.83.51] 2022-12-09 11:48:15

МАШ ҮНЭН

зочин [103.212.118.140] 2022-12-09 10:39:48

МАН-ыг алга болгохоор энэ хулгайчууд юм идэхээ болино гэдэгт би лав итгэхгүй.

Зочин [150.129.140.254] 2022-12-09 09:35:39

101 жилийн түүхтэй гэх КОММУНИСТ угшил , замналтай МАН /МАХН/ аас залхаж байна.

Иргэн [103.57.92.65] 2022-12-09 09:12:12

Хулгайч төрөөс залхаж байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.