"Буузыг гадаа хөлдөөж, хэрэглэх нь утаа, тортог идсэнээс ялгаагүй"

Aдмин / Эрүүл мэнд

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед айл бүр бууз, баншаа бэлтгэж байна. Тиймээс гэрийн нөхцөлд бууз бэлтгэх болон худалдаж авахдаа анхаарах зүйлсийн талаар мэргэжилтнүүдийг зөвлөгөөг хүргэе.


Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л.Баясгалан "Иргэд гадуур худалдаалагдаж байгаа хөлдөөсөн бууз, баншийг авахдаа чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүний орц, үйлдвэрлэгчийн нэр зэргийг нэг бүрчлэн шалгаж, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн худалдан авах нь их чухал.

Харин гэртээ, гар аргаар бэлтгэж байгаа бол эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хийж, хөлдөөх нь чухал.

Нийслэлд өвлийн улиралд агаар, орчны бохирдол маш их үүсдэг. Тиймээс буузаа хөлдөөхдөө гадаа гаргахгүйгээр, бага хэмжээгээр хөргүүрт хийх байдлаар бэлтгэхийг зөвлөж байна" гэдгийг сануулав.



Харин агаарын бохирдол, утаа их байгаа үед буузыг гадаа хөлдөөвөл ямар сөрөг нөлөөтэй талаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерийн тэнхимийн эрхлэгч Ч.Сономдагва "Өвлийн улиралд агаарын бохирдол нэлээд өндөр түвшинд хүрдэг. Ялангуяа энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү их утаатай байна. Агаар, орчны бохирдол их байгаа энэ үед, ялангуяа галлагааны цаг болох 19:00- 02:00 цагийн үед бууз хөлдөөх нь эрүүл мэндэд хортой.

Учир нь буузны гадаргуу дээр агаарт байгаа тоос, тооцсонцрууд бууна. Гэр хороолол орчимд байдаг бол хөө, тортог ч буух магадлалтай.

Тиймээс иргэд буузыг хөлдөөхдөө зориулалтын хөлдөөгч эсвэл хүнсний агуулах гэх мэт битүү орчинд байлгах хэрэгтэй.

Хүний амьсгалаар нарийн ширхэгтэй тоосонцрууд орж байдаг. Том ширхэгтэйг нь бол хамгаалах эрхтний тусламжтайгаар шүүдэг. Гэтэл идэх гэж байгаа зүйлийн гадаргуу дээр том ширхэгтэй тоосонцор, хөө, тортог наалдвал хамгаалах эрхтэн шүүж чадахгүйгээр шууд биед орно гэсэн үг. Энэ тоос, тоосонцорт хар тугалга, хром, зэс гэх мэт төрөл бүрийн хүнд элементүүд агуулагддаг. Эдгээр нь хүний биед орвол эрүүл мэндэд маш их сөрөг үр дагавар үзүүлдэг" хэмээн сэрэмжлүүллээ.


Сэтгэгдэл

zochin [139.5.218.51] 2023-02-06 10:00:24

Хүнсний скочоор буузаа тавиуртай нь бүхэлд ороогоод хөлдөөгөөрэй

ЗОЧИН [202.126.89.196] 2023-02-06 09:37:27

ХУЦАХ ЮМАН ДЭЭРЭЭ ХУЦ НӨЛӨГ МИНЬ ЧИ УТААГ ИЙМ БОЛООС ӨМНӨ У ДУУГАРСАН ЮМ ИЙМ ГАМШИГ БОЛГОХГҮЙ БАЙХ ТАЛААР ЯМАР САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАСАН ЮМ. СҮҮЛД НЬ СҮРЖИН СҮРЖИН ХУЦНА. ЭНЭ БОЛ ГЭР ХОРООЛЛИЙНХОО ИРГЭДИЙГ ГАДУУРХСАН ҮЙЛДЭЛ БАЙНА.

Hhhh [202.126.88.215] 2023-02-05 16:11:00

Тэгээд хаана хөлдөөх юм бэ?

Зочин [202.9.46.62] 2023-02-05 13:35:15

Гэр хорооллын айлын бууз ийм халтар болдог байхөө.

Бид та нараас холдож нүүлээ. Цэвэрхэн газарт. [192.82.77.203] 2023-02-05 01:13:22

Харчууд хөөтэй буузаа идэг л дээ. Харин төрийн албаныхан бизнесийн баячуудтай хамт Орхоны хөндийрүү л нүүелдээ. Хархорин цэв цэвэрхэн бууз жигнэж идэндээ.

зочин [66.181.177.166] 2023-02-04 22:12:31

Ч.Сономдагва гуай, та өөрийнхээ өмнөх ажлыг л сайн хий, энд тэнд холбогдолтой холбогдолгүй элдэв долоон зүйл ярьж бичиж явдгаа болиоч ээ. Монголчууд утаатай өдөр буузаа хийгээд хөлдөөнө гэж юугаа элий балай юм яриад суугаа юм бэ? Та л тэгж утаан дунд буузаа хөлдөөдөг юм байлгүй дээ? Аавдаа адуу манахыг заана гэгчийн үлгэрийг давтаад байна уу? Цагаан сар бүрийн өмнөх 3-5 хоногт хүйтэрч, салхитай байдаг тул Монголчууд эрхбиш үүнийг маш сайн мэдэж, ашиглаж байгаа. Үгүй дээ, дэлгүүр, супермаркетаар дүүрэн хөлдөөсөн бууз худалдаалж байна даа. Энэ хүн гэр хороолол ба тэнд амьдардаг хүмүүст харшилтай юмуу? Дандаа л гэр хороолол руу дайрч байна уу? Өөрөө Говь-Алтайн угшилтай гэсэн үү?

Зочин [202.9.40.137] 2023-02-04 21:14:22

Ugaasaa bainga amisgalaj baij yun surtei yum ???

Бууз [103.26.194.106] 2023-02-04 18:17:55

Буузаа гадаа хөлдөөхөөр бол гялгар уутаар сайн хучаад хөлдөөгөөрэй хурдан бас хатахгүй хөлдөж бналээ

Зочин [122.201.21.180] 2023-02-04 19:03:11

МХЕГ гэдэг чинь тараад тус тусын салбар нэгждээ оччихсон шүү дээ.Юун мэргэжилийн хяналтын улсын ахлах байцаагч билээ

зочин [192.82.77.34] 2023-02-04 15:28:21

Нийслэлийн сая гаруй хүн буузаа хөргөгчөөр хөлдөөх хэцүүеэ. Хөлдөөгчинд хийсэн мах амт муутай өнгө өөр болчихдог юм билээ

Зочин [202.9.46.62] 2023-02-04 10:19:03

Гадуур худалдаалагдаж байгаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй сэжиг хүрэм бууз баншийг доод улнууд л авна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.