Элэгний хавдрын мэс заслыг анх удаа амжилттай хийлээ
Налайх эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн хамт олон ХСҮТ-тэй ЭЦНБМСТ-ийн эрхлэгч Г.Үнэнбат ахлагчтай баг бүрэлдэхүүнтэй хамтран “Элэгний баруун дэлбэнгээс хавдартай хэсгийг тайрах мэс засал”-ыг анх удаа дүүрэгтээ амжилттай хийлээ. Эмчлүүлэгчийн биеийн байдал сайн байгаа ба цаашид гам, дэглэмийг үргэлжлүүлэн барих шаардлагатай юм.
Энэхүү мэс заслыг дүүрэгтээ хийж эхэлснээр лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, иргэд цаг алдалгүй, хүндрэл чирэгдэл, хүлээгдэлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг дүүрэгтээ авч чадаж буйгаараа давуу талтай юм.
Энэхүү томоохон хагалгааг дүүрэгтээ хийж эхлэх зорилгын хүрээнд ЭМТ-ийн удирдлагын зүгээс элэг, цөсний хавдрын мэс заслын эмч, сувилагчийг багаар нь бэлтгэж, шаардлагатай багаж хэрэгслийг урьдчилан бэлтгэж, нөөц, чадавхаа бэхжүүлээд байсан юм.
Ташрамд дурдахад, дүүргийн хэмжээнд 346 хүн хавдрын хяналтад байгаагаас хамгийн их нь буюу 23.5 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Цаашид энэхүү хагалгааг бие даан хийж, хавдрын мэс заслыг дүүрэгтээ нутагшуулахад бүрэн боломжтой боллоо.
Эх сурвалж: Налайх эрүүл мэндийн төв
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.210] 2023-12-02 07:12:39
яагаад хавдар ийм их болоод бна үүнийг л олохчухал уг шалтгаан юу вэ Тайрач огтлоод хол явахгүй Хамгийн гол нь яаж хорт хавдрыг бууруулах вэ Одоо бараг айл блгон хавдартай хүнтэй боллоо Ямар гээчийн аймшиг вэ Бид юунд ингэтлээ хордоод бна вэ
Зочин [43.242.243.250] 2023-12-02 02:15:19
Emch nariin mini chadvar deeshilsend bayartai bna ,niigmiin talaas demjleg ,tsaling ni nemdeg arguud bgaasai gej zalbirmaar bna.
Зочин [202.9.40.12] 2023-12-01 13:30:35
Сайхан мэдээ байна амжилт хүсьe
Энхтайван [202.9.40.177] 2023-11-30 16:16:59
Баяр хүргэе эмч сувилагч туслах ажилчид эмийн сангийн ажилчидад ажлын өндөр амжилт хүсье
Зочин [202.55.182.221] 2023-11-30 16:05:15
mundag bnaa.saihan medee bna
Зочин [66.181.188.222] 2023-11-30 15:49:01
Ингээд орон нутагтаа дүүргүүддээ хийгээд бвал Хавдрын төв эмнэлгийн ачаалал багасах байхдаа. Баяр хүргэе
Зочин [192.82.92.153] 2023-11-30 14:33:28
Мундаг байна