Израилийн агаарын цохилтын улмаас Газад Бямба гаригт 200 хүн амь үрэгджээ
Газын умард хэсэгт өнгөрсөн Бямба гарагт Израилийн агаарын довтолгооны улмаас дор хаяж 200 хүн амь үрэгдсэн талаар орон нутгийн эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Олон тооны ачааны машин хулгайлагдсаны дараа НҮБ-аас тусламжийн хүргэлтийг зогсоохоо мэдэгдсэн байна.
Үүнээс үүдэн Израилийн цэргүүдийн гарт олон арван мянган хүн амь үрэгдсэн тус бүсэд хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож, энгийн иргэд архаг өлсгөлөнд нэрвэгдэх аюул заналхийлж буйг онцолжээ.
Мөн өнгөрсөн Баасан гарагт хоёр хүүхэд, нэг эмэгтэй Газын төв хэсэгт байрлах талх нарийн боовны дэлгүүрээс хүнс худалдаж авах гэж байгаад амиа алдсан байна.
“Камал Адван” эмнэлгийн захирал, доктор Хуссам Абу Сафия өнгөрсөн Ням гарагт CNN-д “Газын хойд хэсгийн Тал Аль Заатар, Бейт Лахия дүүрэгт 200 гаруй хүн амьдардаг таван барилга цохилтод өртсөн” хэмээн ярьжээ.
Абу Сафия "Иргэд аврал эрсээр байсан бөгөөд тэдэнд туслахыг оролдсон хүн бүр бөмбөгдөлтөд өртсөн. Хамгийн храмсалтай нь, бүгд алагдсан" гэж хэлсэн байна. Тель Аль-Заатар хотод 100 гаруй хүн нурангид дарагдсанаас цор ганц хүнийг татан гаргаж, аварч чаджээ.
Газын иргэний хамгаалалтын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч "Тель Аль-Заатар хорооллын барилга нэг удаагийн цохилтод өртөж, "Аль-Араж"-ын гэр бүлийн 40 гаруй хүн амь үрэгдсэн" гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Bi [109.81.88.78] 2024-12-05 19:36:59
Novshnuud ymda izrael
Зочин [59.153.112.34] 2024-12-02 16:36:54
Ардчилал гэдэг чинь хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх, залилан хахууль авч баяжихыг хэлдэг ш тэй одоо хүртэл ойлгохгүй бн уу
Намуун [202.55.188.115] 2024-12-02 12:53:31
Гомдолтой
Зочин [66.181.176.54] 2024-12-02 12:25:26
ОЙРХ ДОРНОДОД ХҮН ҮХЭХ НЬ ХЭНД Ч ХАМААГҮЙ, БҮХ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛЛАГА, ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГУУД БҮГД ТАГ ЧИГ, АРДЧИЛАЛ ГЭДЭГ ИЙМ Л 2 НҮҮРТЭЙ БАЙГААД БАЙДГИЙГ МАНАЙ ҮХЭРНҮҮД ОЙЛГОХГҮЙ ЮМ ДА,