Төсвийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд орон нутгийн төсөв батлах хугацаа давхцаж байгаа учраас хэрхэн зохицуулахыг тодруулж байлаа. Төсвийн байнгын хорооноос УИХ арванхоёрдугаар сарын 10-ны дотор 2025 оны төсвийг баталж, орон нутгууд арванхоёрдугаар сарын 20-ны дотор төсвөө батлах боломжтой гэдгийг тайлбарлаж байв.

Улмаар УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.