“Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд аудитын шалгалт оруулна

Aдмин / Эдийн засаг

“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжсэн. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй.

Хотын дарга Х.Нямбаатар сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэх талаар мэдээллээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд аудитын шалгалт оруулна

Иргэд сайжруулсан түлшний талаар гомдол их хэлж байгаа учраас “Тавантолгой түлш” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлж, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулж, дүгнэлт гаргуулна. Дүгнэлтийн дагуу ажлууд хийгдэнэ.

Олон төрлийн хийн түлшний хэрэглээг нэвтрүүлнэ. Одоог хүртэл нэг шуудай түлшний бодит үнийг иргэдэд хүргэхгүй байгаа учир түлшний бодит үнийг гаргаж, удирдлагын зардлаа тана.

2025 оны зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд ажилчдын тоог 50 хувь бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул. Мөн ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг нийслэлийн харьяа байгууллагуудад ажлын байраар хангах бодлогыг барина.

Энэ онд сайжруулсан түлшний үнийг барих бодлого хэрэгжүүлнэ

Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш хэрэглэгчийн тоо 10-хан хувиар өссөн ч үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж байгаа асуудалд технологийн хяналт оруулна. Түгээлтийн явц дундаас нүүрсний хулгай гараад байна уу гэдгийг хянана.

Улаанбаатар хот руу орж, гарч байгаа бүх постод хиймэл оюун ухааны гарцуудыг энэ ондоо захиалж оруулж ирэх шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээг бууруулах шинэ төлөвлөлт хэрэгжүүлнэ. Мөн энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. Зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчилнэ.

Агуулах, тээвэрлэлтийг борлуулагчид өөрсдөө хариуцаж, мидлингийг худалдаанд гаргана

2025 оны зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төсвөөс жил бүр 60 орчим тэрбум төгрөгийг татаас болгож агуулах, тээвэрлэлтийг борлуулалтын өртөг дээр нэмээд сайжруулсан түлш борлуулагчид өөрсдөө хариуцна. Мөн үйлдвэрийн шигшүүрүүдийг яаралтай ажилд оруул.

Нийт мидлингийн 30-35 хувийг шууд савлах боломжтой. Тиймээс мидлингийг савлаж, одоо байгаа өртгөөр нэгдүгээр сараас албан ёсоор худалдаанд гаргаж эхэл.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулна. Нүүрс бол нүүрс. Нүүрс түлбэл утаа гарч, утаа агаарын бохирдлыг бий болгоно гэдэг өөрчлөгдөшгүй зүйл.

Олон төрлийн яндангууд болон өсөн нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо утаанд голлон нөлөөлж байгааг хэдийн судалсан. Утаа шингэрсэн гэж иргэдийг хуурч болохгүй. Агаарын бохирдлыг шийдэх асуудалд бүх талаасаа хичээл зүтгэл гаргаж оролцох хэрэгтэй гэдгийг хотын дарга онцолж хэллээ.

Э.ЭНХ


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.228] 2024-12-04 00:07:02

Түлшнийхээ чанарыг сайжруул!!! Чадахгүй бол урьдынхаараа нүүрсээ түлье.

Zochin [202.126.90.213] 2024-12-03 21:53:26

Энэ хэдэн жил юуг нь мэдэхгүй хадны мангай шиг хав харанхуй сохроор дагаж өчнөөн хүний амь эрсэдлээ! Одоо бид хэний буруугаас амь нас хохирсон хичнээн мөнгө зарж юунд үрсэн гэдгийг эцсийн эцэст мэдэж авч буруутныг нь дээшээ залах биш үнэн зөвөөр буруутайг нь илрүүлж зохих хариуцлагыг нь хүлээлгэх цаг болсоон!!!

Hotiin irgen [202.126.90.189] 2024-12-03 21:07:29

Энэ барилгын компанууд чинь цутгалтын ажлаа хиигээд цементээ хатаах гээд түлж болох бүх зүйлииг түлж бна. Ингэж байхад яаж УБ утаа багасах вэ дэ. Зайсанд хорихын хашаан дотор барилга барьж бгаа компани машинаар дугуй авчирч бгаад шатааж бна шүү дэ юу ч гэхэв дэ гэг хэсэг нь ажтл хиих гэж ядаж бхад нөгөө хэсэг нь хорлон сүйтгэгч аятай бх юм.Арга хэмжээ авдаг газар бна уу


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.