Мөрдөн шалгах хэлтсээс 6 объектод нэгжлэг хийжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 12 дугаар сарын 30-наас 2025 оны 1 дүгээр сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 843 хэрэг шалгагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд орон нутагт болон нийслэлд 6 объектод нэгжлэг хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.225] 2025-01-07 15:35:06
ЭНЭ ХЭД ШАЛГАЛАА Л ГЭХИЙН ЯӨЛТАЙ Ч БИЛЭЭ ДЭЭ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР Л ХЭНТИЙНХЭНЭЭС БУСДЫГ ШАЛГАДАГ БАЙХ
тогтох [202.21.100.210] 2025-01-07 15:14:10
Шалгалаа нэгжлээл гэнэ ийм тийм юм илэрлээл гэнэ худлаа сенсацлахаа боль дараа нь цагаатгалаа л гэнэ ард түмэн чинь тоглоом юмуу