Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс долдугаар сар хүртэл хаана

Aдмин / Орон нутаг

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 10-наас долдугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн хааж, буулган, шинэ гүүр барих болсон талаар НЗДТГ-аас мэдээлсэн.

Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийжээ.

Зайсангийн хуучин гүүр 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй, 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болжээ.

Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

Зочин [139.5.217.63] 2025-01-10 11:55:53

Зайсан таг түгжирчээ

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.