СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам товчлох зорилгоор гол дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Aдмин / Эрүүл мэнд

Цаг уур орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэдийг зам товчлох зорилгоор гол дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөөдрийн байдлаар /2025.01.11/ Монгол орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна.

Тухайлбал, Хүдэр, Онги /Арвайхээр сум/, Сэлэнгэ /Сүхбаатар сум/ зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрчээ. Иймд мөсний зузаан нуурын толио болон голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.