Төмөр замаар 155.3 мянган зорчигч тээвэрлэжээ
Зам тээврийн салбарын статистик мэдээллийг танилцуулж байна.
Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 2-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 9.9 сая тонн, үүнээс авто тээврийн ачаа 6.1 сая тонн, төмөр замын ачаа 3.8 сая тонн, агаарын тээврийн ачаа 0.7 мянган тонн байна.
Мөн хугацаанд 11.9 сая зорчигч тээвэрлэснээс нийслэлийн нийтийн тээврээр 11.3 сая зорчигч тээвэрлэсэн бол авто тээврийн улс болон хот хооронд 201.1 мянган зорчигч, агаарын тээврээр 196.5 мянган зорчигч, төмөр замаар 155.3 мянган зорчигч тус тус тээвэрлэжээ.
Сэтгэгдэл