Гадаад харилцааны сайд НҮБ-ын ЕНБД-тай хамтын ажиллагааны талаар ярилцав

Aдмин / Улстөр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештэй утсаар ярьжээ.

Энэ үеэр 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлын XVII чуулганы бэлтгэл ажил болон Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцсан байна.

Сайд Б.Батцэцэг 2025 онд тохиож буй НҮБ-ын 80 жилийн ойг дурдан Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.

Мөн тэрбээр Засгийн газар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлын XVII чуулганыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажилд өндөр ач холбогдол өгч буйг онцолж, Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Гадаад харилцааны сайдад талархал илэрхийлж, XVII чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажилд амжилт хүсээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ирж буй могой жилийн сар шинийн мэндчилгээг уламжлахыг хүсэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.