АНУ-ын цэргийн хоёр онгоц Японд ослын буулт хийжээ
Японы Шикоку арал дахь Эхимэ мужийн Мацуяма нисэх онгоцны буудалд АНУ-ын цэргийн хоёр нисэх онгоц ослын буулт хийжээ. Тус улсын Тээврийн яамны орон нутгийн салбараас “Хүний амь эрсдээгүй” гэж мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.
Тус агентлагийн мэдээлснээр, АНУ-ын цэргийн нисэх онгоцуудын шатахууны нөөц дууссан тул газардах хүсэлт гаргасан байна. Газардах ажиллагаа орон нутгийн цагаар 12.05 цагт болжээ.
"Ehime Online" портал өнөөдөр (2025.02.05) "АНУ-ын Агаарын цэргийн хүчний хоёр F-35 сөнөөгч онгоц Японы Эхимэ мужийн Мацуяма хотын нисэх буудалд ослын буулт хийжээ.
Цэргийн онгоцууд шатахуунгүйн улмаас ослын буулт хийсэн бөгөөд үүний улмаас Осакагаас ирсэн иргэн нисэх онгоцоо 13 минут хүлээхэд хүрчээ" гэж " мэдээлсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI, KYODO
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.54] 2025-02-05 13:47:33
mash goe medee bn