Б.Чойжилсүрэн: Хаанаасаа 30 хувь гэдэг ойлголт гаргаж ирээд шүүмжлээд байгааг ойлгохгүй байна

Aдмин / Улстөр

Иргэд, аж ахуйн нэгжүүд эрчим хүчний үнэ 3-4 дахин нэмэгдсэн талаар мэдээлж буй юм. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тайлбар авав.

Тэрбээр "2024 оны арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл айл өрхийн цахилгааны тариф 1 Квт нь 140 орчим төгрөг байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос өртөгт нь ойртуулах шийдвэр гаргаснаар эхний 150 Квт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 Квт хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр, 300 Квт-аас дээш хэрэглээг 280 төгрөг болгож өртөгт нь ойртуулсан.

Эрчим хүчний зохицуулах хороо энийгээ тайлбарласан, би тэгж яриагүй. Хүмүүс буруу ойлгоод байна. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу, эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн гэдэг ойлголт төрүүлээд, одоо болохоор 30 хувиас илүү нэмэгдүүлсэн гэдэг шүүмжлэл явж байна. Хаанаасаа 30 хувь гэдэг ойлголт гаргаж ирээд шүүмжлээд байгааг ойлгохгүй байна.

Уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд, ахуйн хэрэглээний тарифыг дундажлавал 30 хувь болно. Тэрийг буруу ойлгосон юм уу, мэдэхгүй. Бид 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ний өдөр эрчим хүчний тарифыг өөрчилснөөс хойш 390 орчим гомдол санал ард иргэдээс авсан.

Холбогдох хүмүүс тэр бүх хүнтэй очиж уулзаад явж байна. Хэрэглээгээ хэмнэх шаардлага байна гэхээр “100 мянган төгрөг л хэмнэх юм байна лээ ш дээ” гэдэг цамаан хэрэглэгч таарч байх юм.

Эрчим хүчний үнийг өртөгт нь хүргэхгүй бол Куба зэрэг орон шиг байдлыг сонгох юм уу, аль эсвэл бусад салбараа боомилохгүй шиг ойролцоо хурдтайгаар хөгжих юм уу гэдэг салаа замын уулзвар дээр байна.

Манай хэрэглэгч нарын дийлэнх нь ойлгож байна. Шүүмжилж байгаа иргэдийг ойлгоосой гэж хүсч байна. Сүүлийн 30-аад жилд эрчим хүчний салбар Халамжийн яам шиг явж ирсэн.

2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар эрчим хүчний салбар богино хугацааны 320 гаруй тэрбум төгрөгийн, урт хугацааны 1.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна.

Мөн урьд авсан зээлийн хүүд жилд 88 тэрбум төгрөг төлдөг. Хэрвээ эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах авах арга хэмжээ аваагүй бол дампуурах эрсдэл байсан" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.54] 2025-02-05 18:10:59

Чи нэг сайд юм бол ганц станц бариад эрчим хүчнийхээ асуудлыг шийдчмхээч зарим үед 220в доо хүрэхгүй 140в зааж байгаа чанаргүй эрчим хүчээр хангаж байж эрчим хүчнийхээ чанарыг сайжруулах бодитой ажил хийлдээ.Чанаргүй эрчим хүч нийлүүлж байгаа мөртлөө үнээ нэмэх юм яриад байдаг Ийм сайдаар ЯАХАВ дээ........

Иргэн [66.181.186.179] 2025-02-05 17:43:20

Жижиг аймаг, сумдуудаа нар салхиар шийдмээр байгаа юм даа. Орос хятадад төлөх төлбөрөө яах вэ гэж толгойгоо гашилгаж байсанаас цаашдаа яаж эрчим хүчний нөлөөллөөс гарч ашиг олох вэ гэж бодмоор юм. Цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарчихвал их мөнгө хэмнэх байлтай. Бид чинь уул ус салхитай бас орон нутгийн тийм ч нягтаршил ихтэй биш гарц гаргалгаанууд байгаа л байлгүй дээ. Гадны цахилгаан нүүрс түлэх шийдлээсээ одоо залхамаар юмаа

Зочин [66.181.160.41] 2025-02-05 17:42:23

Хулгайчгүй бол манай ямар ч салбар баян явна өргүй явна. Ард түмний амьдрал дээшилнэ. Төрд байгаа хулгайч нар л бна!

Зочин [139.5.216.233] 2025-02-05 17:30:11

Нэгч шинэ цахилгахн станц хтымэнгүй дэн

Баяр [66.181.181.54] 2025-02-05 17:29:08

Айл өрхүүд утаа гаргахгүй гээд халаалтаа цахилгаанаа шийдсэн тэгтэл тогны үнэ арай хэтэрхий нэмээд буцаад галаа түлж байна даа та бүхний ажил хоорондоо ямарч уялдаа холбоо гэж алга хаана байна тэр утаанд зориулсан олон тэрбум төгрөг зүгээр нэмэлт хүчин чадал өсгөх станц барихгүй яасан юм бүх ачаалал хүндрэлийг ард түмэн үүрч байна та нарийн нүдээ олсон шийдвэр нэгч алга новш гэж айлууд юуч хамаагүй шатааж байна шүү дээ

иргэн [103.79.157.225] 2025-02-05 17:22:49

Та нарын идэж уусан 2их наядын л өр төлбөр шүү дээ. өөөрсдөө төлцгөө. Худалчуудаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.