ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарна

Aдмин / Нүүр

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Энэ сарын 6-ны шөнө Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 6-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор -4…-9 градус, Алтайн өвөр говь, цас багатай газраар -9…-14 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч, өдөртөө -23…-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7-НООС 11-НИЙГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 7-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 5-10 метр, 7-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -26...-31 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус.

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5…-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.